Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2021.02.06) цахимаар хуралдаж, нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг оролцогчоор бүртгэх, эсэх асуудлыг хэлэлцлээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагчаар Хууль, эрх зүйн газрын Байнгын …
Улс төр
February, 2021
-
5 February
Л.Энх-Амгалан: Эрдэм шинжилгээний ажилтны үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлд ахиц гаргана
Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаан, технологийн салбарын албан хаагчидтай уулзлаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Манай улсын эдийн засаг шинжлэх ухаанжаагүй, шинжлэх ухааны салбар нь эдийн засагжаагүй юм байна. Судалгаа амьдралд хэрэгжиж, эдийн засагт үр өгөөжтэй байх хэрэгтэй. Цаашид мөнгө дутсан гэхээсээ илүү байгаа мөнгөө оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад анхаарна. Шинжлэх ухаан, технологийн санд хадгалагдаж буй …
-
4 February
Эдийн засгийг дэмжсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр санал нэгдлээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Чай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Чай Вэньруй хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, иж бүрэн стратегийн харилцааг гүнзгийрүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа баяжин хөгжиж байгааг Шадар сайд С.Амарсайхан тодотгон хэлэв. Ковидын цар …
-
4 February
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн ахмад настан, малчдад 400 тонн хүнс, тэжээлийн тусламж гардууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна. Нутгийн ихэнх хэсэг нь гантай зуссан тус аймаг зудын “нэн эрсдэлтэй” нөхцөлд өвөлжиж байгаа бөгөөд одоогоор 250 орчим мянган мал хорогджээ. Баянхонгор болон бусад өвөлжилт хүндрэх магадлалтай аймгуудад туслах санаачилгыг УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны аравдугаар сараас гаргаж, Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Дэлхийн …
-
4 February
Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын үед эдийн засаг, гадаад худалдаа, бүх салбар дахь хөрөнгө …
-
3 February
Л.Оюун-эрдэнэ: Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ. Тухайлбал “Залуус I, II, III хороолол” барихтай холбогдуулан бүх талын төлөөлөл орсон Ажлын хэсэг байгуулж ажиллуулна” гэлээ. Чинээлэг дундаж давхарга бүрдүүлэхийн тулд юуны өмнө иргэдээ орон сууцтай, боловсролтой, эрүүл мэндийн хүртээмжтэй, чанартай үйлчилгээнд хамрагдаж чаддаг болгох ёстой гэж тэрээр үзэж байна. Энэ үүднээс барилгын салбарт үйл …
-
3 February
Энэ онд багтаан төрийн 592 үйлчилгээг “e-mongolia.mn” цахимаар үзүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.03/ боллоо. Засгийн газар e-mongolia.mn-ээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн 182 үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа бөгөөд энэ онд 592 болгох юм. Цаашид цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албыг цомхон байлгах зорилгоор Цахим хөгжлийн яам байгуулах бэлтгэлээ хангаж эхэлжээ. Төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн …
-
3 February
Цай Вэньруй: Улаанбаатар хотын цаашдын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө хамтарч ажиллахад бэлэн байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумъяабазар БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотод дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэгжиж, иргэдийг ая тухтай саадгүй зорчуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, замын түгжрэлийг багасгахад ихээхэн хувь нэмэр оруулж …
-
3 February
Хүнсний талон авдаг иргэдийн 30 хувь нь хувийн автомашинтай байжээ
УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй /2021.02.02/ онлайн уулзалт хийлээ.Тооцоо судалгаатай, баримт нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглээд Үндэсний статистикийн хорооны “Статистик ба Төрийн их өгөгдөл” ажлыг эрчимжүүлж, …
-
2 February
НББХ: Даатгуулагч үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгох хуулийн заалт хүчин төгөлдөр боллоо
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2021.02.02/ 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Мэдээллийн эхэнд тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг ээлжит чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж, 25 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцууллаа. Тухайлбал тус байнгын хорооноос Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт …
-
2 February
COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг хуралдлаа
COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж байна. Тус ажлын хэсгийн ээлжит хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцлоо. Тэрээр ДЭМБ болон COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэж буй бусад улс орнууд, томоохон үйлдвэрүүдтэй явуулж буй яриа хэлэлцээрийн талаар цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг …
-
1 February
Засгийн газрын тэргүүний өмнөө тавьсан зорилтыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг Б.Батцэцэг сайд үүрэг болгов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг яамны нийт албан хаагчидтай цахим уулзалт хийж, тодорхой үүрэг чиглэл өгөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчтэй, хурдан шуурхай ажиллахыг зорьж байгаа бөгөөд Засгийн газрын тэргүүний өмнөө тавьсан зорилтыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг Б.Батцэцэг сайд яамны хамт олонд үүрэг болгов. Шинэ Засгийн газрын эхний 100 хоногт хийх ажлыг оновчтой гаргах, үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, иргэдэд төрийн …
-
1 February
Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай саналаа хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр албан бичгээр хүргүүллээ. АЛБАН БИЧИГТ: “Миний бие цар тахлын хүнд үед өрх бүрт нэг сая төгрөг олгох, айл өрхүүдээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэл, аж ахуйгаа дэмжих зорилгоор “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний …
January, 2021
-
30 January
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тамгаа гардаж авлаа
Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар Монгол Улсын Шадар сайдад шинээр томилогдож буй С.Амарсайханд тамга гардуулж өглөө. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан шадар сайдын ажлын албаныхан болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Мөнхдорж нарыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод …
-
30 January
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үүрэгт ажлаа хүлээн авлаа
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар УИХ-ын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан ажиллахаар болж, өчигдөр Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамжаа гардан авав. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүрэлцэн ирж, шинэ сайдад төрийн тамга гардуулах ёслолд оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрт оруулж, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл