Улс төр

October, 2019

  • 14 October

    Алт цэвэршүүлэх үйлдвэр барихаар гэрээ байгуулав

    Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотноо энэ сарын 11-ны өдөр боллоо. Энэхүү форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин нар оролцож үг хэлсэн билээ. Мөн үеэр хоёр орны бизнес эрхлэгчид “Алт мөнгө/үнэт металь/цэвэршүүлэх үйлдвэр барих”, “Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих”, “Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх”, “Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, …

  • 14 October

    Сайжруулсан шахмал түлшний дээжийг БНХАУ, БНСУ, ОХУ, Япон улсад тус тус хүргүүлжээ

    УИХ-ын чуулганы энэ сарын 11-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Эрчим хүчний сайдад тавьсан Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт, чанар, түүнд тавих хяналтын талаарх асуулгын хариуг сонслоо. Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Улаанбаатар хотод сайжруулсан түлш хэрэглэсэнтэй холбогдон үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2018 оны 02 дугаар …

  • 12 October

    У.Хүрэлсүх: Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж их байна

    Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотноо боллоо. Тус форумд Монгол, Казахстаны 300 орчим бизнес эрхлэгч, албаны төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Монгол, Казахстаны бизнес форумд оролцож, хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. Эрхэм хүндэт Ерөнхий сайд Аскар Мамин, Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ, Хатагтай, ноёд оо, Өнө эртнээс хаяа дэрлэн оршиж ирсэн казах түмний өлгий нутаг, …

  • 12 October

    Мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах хуулийн төслийг УИХ-ын 24 гишүүн өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, О.Батнасан, Д.Дамба-Очир, Я.Содбаатар, Л.Элдэв-Очир, Л.Энхболд нарын зэрэг 24 гишүүн өөрийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Мал хулгайлах гэмт хэргийн гаралт 2017 оноос нэмэгдэж байгаа бөгөөд 2019 оны 1-р улирлын байдлаар мал хулгайлах 524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь …

  • 12 October

    “Хамтдаа хамгаалъя” хөдөлгөөнд нэгдсэн эмэгтэйчүүд,хуульчдын төлөөллийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзав

    Охидын эрхийг хамгаалах, хүчирхийлэл болон аливаа дарамтаас сэргийлэх өдөр тохиож байна. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хамтдаа хамгаалъя” аян өрнүүлж, цуглаан зохион байгууллаа. Охидын эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын эмэгтэйчүүдийн холбооны (МЭХ) ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа, хуульч Ж.Эрхэмбаатар, Г.Атармаа, З.Хүрэлсүх нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл охид, бүсгүйчүүдийг …

  • 11 October

    Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Мамин  нар албан ёсны хэлэлцээ хийв.Харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө бүх салбарт идэвхийлэн ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. Казахстаны тал хөдөө аж ахуй, боловсрол, дэд бүтцийн салбар дахь худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тээвэр, ложистикийн сүлжээг өргөтгөх, хүнс, хөдөө аж ахуй, …

  • 10 October

    Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох эрсдэл үүссэн асуудлыг хэлэлцэж, үүрэг даалгавар өглөө

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Монгол Улсын Ерөнхий …

  • 10 October

    Ж.Батзандан: Нууцыг задалснаар шоронд явах ёстой бол явъя

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны гишүүд өнөөдөр /2019.10.10/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан“УИХ-ын Түр хорооны гишүүд өнөөдөр улсын нууц задлах гэж байна. Олон улсын парламентын холбооноос Монгол Улсад ажилласан дүгнэлтээ 2019 оны есдүгээр сарын 6-нд …

  • 10 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казакстан Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн орон нутгийн цагаар 09:00 цагт БНКаУ-ын нийслэл Нурсултан хотын “Нурсултан Назарбаев” Олон улсын нисэх буудалд газардлаа.  Монгол Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсаас БНКаУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга, БНКаУ-ын Худалдааны сайд …

  • 10 October

    Х.Баделхан, Д.Сарангэрэл, Б.Наранхүү нарыг Ёс зүйн дэд хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжив

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн (2019.10.09) хуралдаанаараа “Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хороодын гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний …

  • 9 October

    Н.Цэрэнбат: Угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нэг удаа үнэгүй тараана

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нэг удаа үнэгүй тараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэл хийхээс өмнө угаарын хийнд хордож, амиа алдсан зургаан иргэний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийллээ. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцад шат шатандаа аюулгүй байдлаа хангаагүйн …

  • 9 October

    ТБХ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ

     Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны  өчигдрийн (2019.10.08) хуралдаан гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.      Хуралдааны эхэнд Засгийн газраас  2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх эсэхийг хэлэлцэв.      Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт …

  • 7 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар 2019 оны 10 дугаар сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Маминтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлэн хөгжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, …

  • 5 October

    Малын хулгайн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын зэрэг гишүүд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Малын хулгайн гэмт хэрэг өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн нь малчдад төдийгүй улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж байгаа. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад мал хулгайлах гэмт …

  • 5 October

    УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

    УИХ-ын чуулганы өчигдрийн /2019.10.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15:25 цагт эхэлж, Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн …