Улс төр

October, 2018

  • 18 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр  ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал С.К.Шойгуг хүлээн авч уулзлаа. С.Шойгу 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан. Энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд дурдав.   Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх …

  • 17 October

    Т.Аюурсайхан: Н.Баяртсайханд хариуцлага тооцох хэрэгтэй

    УИХ-ын гишүүн Т. Аюурсайхан Төрийн ордонд ам.долларын ханшийн өсөлттэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш чангарч байгаагаас улбаалж иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа байгаа нь хүн бүхний анхааралд байна. Энэ асуудалд дуугарч байгаа хүн алга. Аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нэг ам.доллар 2564 төгрөгтэй тэнцэж байна. Ам.долларын ханш өссөн графиктай байгаа. Гэтэл үүнийг Монголбанк тайлбарлахдаа он …

  • 17 October

    Радио долгион болон Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг өргөн барив

    Монгол Улсын Засгийн газраас Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэнийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Монгол Улсын Их Хурал 1995 онд Харилцаа холбооны тухай хуулийг баталж, …

  • 17 October

    Хууль зүйн байнгын хороо ҮХЦ-ийн  12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаан 55.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн …

  • 17 October

    “Валдайн 15 дугаар бага хуралд” Гадаад харилцааны сайд илтгэл тавив

    Энэ сарын 15-18-ны өдрүүдэд ОХУ-ын Сочи хотод зохион байгуулагдаж буй “Валдайн 15 дугаар бага хуралд” Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож “Евраз: Ирээдүй рүү хөтлөх зам” илтгэл тавив. Олон улсын “Валдай” клуб нь дэлхийн өмнө тулгарч буй олон улсын харилцаа, улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын өргөн хүрээтэй асуудлуудаар яриа, хэлэлцүүлэг өрнүүлж, 21 дүгээр зуунд олон улсын харилцаа, ямар өнгө төрхтэйгээр …

  • 17 October

    УИХ-ын дарга М.Энхболдод 2019 оны төсөвт анхаарал хандуулж, арга хэмжээ авах тухай албан бичиг илгээжээ

    Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны аравдугаар сарын 16-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод 2019 оны төсөвт анхаарал хандуулж, арга хэмжээ авах тухай албан бичиг илгээжээ. Монгол Улсын 2019 оны төсөвт анхаарал хандуулж, арга хэмжээ авах тухай албан бичигт: “Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал үүсэж болзошгүй байгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд болон Олон улсын валютын сан удаа дараа анхааруулж …

  • 16 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ болон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцоно

    Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Бельги улсын Брюссель хотноо 2018 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд болох Ази, Европын дээд түвшний /АСЕМ/ 12 дугаар уулзалт, Швейцар улсын Женев хотноо 2018 оны 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд болох Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцох гэж байна. “Европ ба Ази: “Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх дэлхий нийтийн түншлэл” сэдвийн доор болох …

  • 15 October

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 40 хувьтай байна

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр “МАК” ХХК-ийн “Евро блок” болон тус компанийн “Хөх цав” цемент, шохойн үйлдвэртэй танилцлаа. 2015 онд ашиглалтад орсон “Евро блок” үйлдвэр хоногт 900 шоо метр блок үйлдвэрлэж, импортын хэрэгцээний 30 орчим хувийг хангахуйц байгаа юм. Манай улсын цементийн хэрэгцээ жилд 1.8 сая тонн байдаг, үүний нэг сая тонн-ыг импортоор оруулж ирдэг үе …

  • 12 October

    Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дахин өргөн барив

    Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод дахин өргөн барилаа. Энэхүү хуулийн төслийг 2018 оны зургадугаар сарын 19-ний өдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьж байсан бөгөөд тухайн сарын 28-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, дээрх хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах шийдвэр гаргаж байсан юм. Харин …

  • 12 October

    Д.Батжаргал Японы Эзэн хаан Акихитод итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Япон улсын Цог жавхлант Эзэн хаан Акихитод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Д.Батжаргал Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Япон улсын Цог жавхлант Эзэн хаан Акихитод уламжилж, Монгол улс, Япон улсын Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн …

  • 12 October

    Х.Баттулга: 2021 оноос бондуудын бүтэн төлбөрүүд хийгдэж эхэлнэ

    УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. …

  • 11 October

    Ерөнхий сайдыг АНЭУ-д айлчлахыг урив

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тунэйжисийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АНЭУ-ын ерөнхий сайд өөрийн оронд албан ёсны айлчлал хийхийг урьж, урилга илгээснийг гардуулж өгөв. Ерөнхий сайд Монгол, АНЭУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, үүнд элчин сайдын үүрэг оролцоо, хичээл зүтгэл их гэдгийг тэмдэглэв. Тухайлбал, Абу …

  • 11 October

    Г.Занданшатар: Зөвлөлдөх санал асуулга ардчиллыг бэхжүүлнэ

    Засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилт, Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд өнөөдөр эхэллээ. Хурлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, МУИС хамтран зохион байгуулж байна. Иргэд өөрсдөө асуудалд оролцоод, харьцуулж бодоод, жижиг бүлгээр хэлэлцэж, ухаж ойлгоод шийдвэр гаргахдаа ямар ч дарга, эрдэм судлаачдаас …

  • 11 October

    Б. Ундармаа: Энэ хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөрт 34,2 тэрбум төгрөг тусгасан байна

    УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүнээс өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, …

  • 11 October

    Д.Лүндээжанцан: 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо хуулийн хүрээнд ажилласан

    УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн 51,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаарх цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцууллаа. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны …