2017 оны зургаадугаар сарын 1,2-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаны бусад төлөөлөгч оролцож байна. Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, хөгжиж буй шинэ эдийн засгуудын төр, засгийн болон хувийн хэвшлийн төлөөллийг цуглуулж, дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх талбар болжээ. Тус эдийн засгийн …
Улс төр
June, 2017
-
2 June
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэнэ
Засгийн газрын тогтоолын дагуу Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатыг дараагийн сайд томилогдох хүртэл БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэж байна. УИХ 2017 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаас огцруулсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ж.Батсуурийг ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр БСШУС-ын сайдаас огцруулах саналаа УИХ-д өргөн бариад байсан юм.
May, 2017
-
31 May
Хариуцлагын талаар хий дэмий ярих хэрэггүй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг Монголбанкинд шалгалт хийж, дүнгээ танилцуулсан нь ойрын өдрүүдэд анхаарал татаж байна. Өнгөрөгч оны эцсийн байдлаар хүүгийн, санхүүгийн үүсмэл хэрэгслийн буюу своп, форвард хэлцэл, гадаад валют арилжааны болон бусад хүчин зүйлсийн нөлөөнөөс болж Монголбанкны хуримтлагдсан алдагдал гурван их наяд төгрөг даваад буй бөгөөд үүнд хүүгийн алдагдал жин дарж буй. Өөрөөр хэлбэл, Төв банкнаас …
-
31 May
М.Энхболд:Бүх шатанд хариуцлагыг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд хандаж Бүх шатанд ХАРИУЦЛАГА тооцох, хариуцлагыг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй гэж хэллээ. УИХ-ын дарга М.Энхболдын чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-
31 May
Женко Х.Баттулга “Урт хутгат”-ын аймшигт түүхийг давтахыг хүсэв үү?
Сонгуулийн сурталчилгаа ойртох тусам улс төрчдийн бие биендээ хаягласан захиалгат нэвтрүүлэгүүд ихэсдэг. Гэхдээ энэ бүхэн хуулийн хүрээнд, үзэгч сонгогчиддоо хүндэтгэлтэй хандах ёстой. Харин энэ сарын 29-ний орой “С1”, “ТВ9” зэрэг телевизээр хүчирхийлэл аллагад уриалан дуудсан шинжтэй нэвтрүүлэг цацагдсан нь хүмүүсийг айдаст автууллаа. “Улаан тарианы хүүхдүүд” нэртэй уг нэвтрүүлэгт “ТВ9” телевизийн олон улсын тоймч Ш.Гантулга “Монголын нийгмийг цэвэрлэхийн тулд 200 хүний …
-
31 May
БСШУС-ын сайд Ж.Батсуурийг 64.3 хувийн саналаар огцрууллаа
Өнөөдрийн УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцэж 64.3 хувийн саналаар огцрууллаа. Ингэснээр БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдрөөс эхлэн ажлаа өгч байна. Харин БСШУС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Засгийн газар өнөөдөр томилох ёстойг УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.
-
31 May
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ыг зорилоо
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр ОХУ-ыг зорЕрөнхийилоо. Энэ чуулга уулзалтаар ОХУ, хөгжиж байгаа эдийн засаг, дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байгаа эдийн засгийн асуудлыг хэлэлцэн тодорхойлдог. Ерөнхий сайд чуулга уулзалтын нээлтэд үг хэлэх бөгөөд өргөтгөсөн хуралдаанд оролцох юм. Мөн Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайдтай …
-
31 May
М.Билэгт: Монголбанкны алдаатай бодлого эдийн засаг хямрахад нөлөөлсөн
УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа. -УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Шалгалтын дүнгээс үзэхэд Монголбанкны өр, төлбөр 2016 оны эцсийн байдлаар ямар байна вэ? -2012-2016 онд Төв банк улсад ямар ч ашиггүй своп, форвард хэлцлийг хэдхэн арилжааны банктай хийсэн, төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан, өндөр дүнтэй интервенц хийж төгрөгийн валюттай харьцах …
-
31 May
БСШУС-ын сайдыг огцруулах саналаа Ерөнхий сайд өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаас огцруулах саналаа УИХ-ын даргад өргөн барилаа. Ажлын хариуцлага алдсаны улмаас түүнийг огцруулах Ерөнхий сайдын саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалт 2017 оны тавдугаар сарын 25-ны өдөр болох байсан юм. Гэвч уг шалгалт эхлэхээс өмнө материал задарсан тул уг шалгалтыг хүчингүйд …
-
30 May
Ж.Эрдэнэбат: Монгол Улсын иргэн санал тоолох автомат төхөөрөмжийг худалдаж авах санал тавьсан тухай бидэнд мэдэгдсэн
Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбаттай сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлаар ярилцав. – Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна, ямар ямар ажлууд хийгдэж байна? Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах програм хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус Ажлын хэсэг сонгогчийн бүртгэлийн програм хангамжийн эх …
-
30 May
УИХ-ын дарга М.Энхболд Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2017.05.30) Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзан, сүмогийн дэвжээнд ид хаваа үзүүлэн барилдаж, мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээнд 38 дахь удаагаа түрүүлсэнд нь баяр хүргэлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “Нутгийн дүү Хакүхо 38 башёд ялалт байгуулж, өндөр амжилт гаргаад эх …
-
30 May
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ыг зорино
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын урилгаар Санкт-Петербург хотноо зургадугаар сарын 1-3-ны өдрүүдэд болох Эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Тэрбээр энэ үеэр тус улсын болон бусад улс орны удирдлагуудтай уулзалт хийх юм. Ерөнхий сайд болон түүнийг дагалдан явах албаныхан энэ сарын 31-нд Улаанбаатараас нисэх аж.
-
29 May
Х.Баттулгын эх оронч төрх
Улс төрд хөл тавьсан 2004 он хүртэлх “Женко” Х.Баттулгын дүр төрх тун ээдрээтэй байсан юм. Олон түмэн түүний нэрийг сонсохтой зэрэг 17 чингэлэг спиртийн хэрэг, төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг элдэв арга саамаар хувьчилж авсан, мафи төрхтэй нэгний төрх сэтгэлд буудаг байлаа. Гишүүн болсноосоо хойш энэхүү дүр төрхөө пиарчдын тусламжтайгаар өөрчилж, “ард түмнээ гэсэн сэтгэлтэй”, “эх оронч”-ийн дүрд амжилттай …
-
29 May
Ч.Хүрэлбаатар: “ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ” гэдэг хоёр үгний ард мянга, мянган ажлын байр бий
УИХ-ын гишүүн, УИХ дахь төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр болон цаг үеийн асуудлаар телевизэд өгсөн ярилцлагаас онцлох ишлэлүүдийг хүргэе. А.Алтан
-
29 May
МАН Монголбанкны талаар мэдээлэл хийхтэй зэрэгцэн АН мэдэгдэл хийлээ
УИХ-аас Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд аудитын шалгалт хийсэн. Шалгалтаар маш ноцтой олон зөрчлүүд илэрч, олон тэрбум хэд хэдэн их наядын алдагдал хүлээсэн асуудлыг дэлгэсэн. Өдгөө Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал Австри Улсын иргэн болж, их хэмжээний мөнгөтэйгээр гадагшаа зугатаасан бөгөөд түүний учруулсан хохирлыг хэрхэн талаар хэлэлцэж байгаа юм. Н.Золжаргалын хувьд өнгөрсөн хугацаанд их хэмжээгээр хууль бусаар мөнгө үйлдвэрлэж түүнийгээ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл