УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндсэн чиглэлийн биелэлтийн танилцуулгыг, УИХ-ын гишүүн С.Чинзориг тус асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг танилцуулсан юм. …
Улс төр
May, 2017
-
11 May
Муу ёр-17 буюу АН
Ардчилсан намтай “17” гэдэг тоо ямар их холбогдоно вэ? Гэхдээ цагаанаар биш дандаа хараар холбогдсон байгаа нь Ардчилсан намынханд “17” гэдэг тоо зохидоггүйг илтгэнэ. Өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр болсон нөхөр нам дотроосоо хамгийн анх удаа “17”-гийн тоотой холбогдсон байдаг. Энэ ерөөл үү, эсвэл хараал уу? Ямартай ч Ардчилсан намынхан “17”-гийн тоотой холбогдсон түүхүүдийг дор сийрүүлэх гэж оролдъё! Баримт-1: …
-
11 May
МАН-ын манлайлал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийг зохион байгуулах процесс аль хэдийнэ эхлээд байна. Өнөөдөр л гэхэд нэр дэвшигчид СЕХ-нд бичиг баримтаа хүргүүллээ. Харин үүнээс өмнө намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулан, зарласан. Тэгвэл энэ бүх процессыг улс төрийн ууган хүчин МАН манлайлан үлгэрлэж байна. “Гараа сайн бол бариа сайн” гэдэг. МАН-ынхны энэ идэвхтэй, хариуцлагатай, ууган хүчний үүргээ ухамсарласан байдал …
-
11 May
“Прогрессив Аллианс – Дэвшилтэт эвсэл” бага хурал энэ сарын 25-26-ны өдрүүдэд болно
“Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл”-ийн “Шударга, Хөгжингүй Дэлхийн Төлөөх Нийгмийн Шударга Ёс, Тогтвортой Байдлын Асуудлууд” сэдэвт Бага хурлыг Монгол Ардын Нам энэ сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Бага хуралд Англи, Австри, Швед, Португали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Марокко, Судан, Энэтхэг, Израиль, Палестин зэрэг дэлхийн 5 тивийн 34-н улсын парламентын гишүүд, улс төрийн намын дарга нар оролцохоор мэдэгдсэн …
-
11 May
Дархлаагүй хариуцлагыг вакцинжуулья
Монголчууд бид түүхэн сонголтын өмнө ирээд байна. Ардчилсан зарчмаар ард түмэн нь УИХ, Ерөнхийлөгчөө сонгодог болсоор удсан бидний хувьд сонгууль бүр түүхэн сонгууль болж байдаг. Сонголт бүрийн цаана улс орны, ард түмний эрх ашиг явж байдаг учраас үргэлж хариуцлагатай, үргэлж ухаалаг сонголт хийх учиртай. Энэ сонголт Монголын ард түмэн, тусгаар тогтнолын дархлаа юм. Харин бид үүнийгээ ихээхэн учир начиртай, ухаалаг …
-
11 May
Дарангуйг халах хариуцлага
Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байна гэх хуулийн заалт бий. Гэхдээ үзүүлэн төдий байхыг хэлээгүй нь мэдээж. Нөгөөтэйгүүр, уран цэцэн үгтэй уяраах увидастай бай гэсэн үг ч биш. Харин улс орон, ард олныхоо нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэгч, эв нэгдлийг уриалагч, үлгэрлэн манлайлагч байх бодлогын үүднээс дээрх заалтыг хуульчилсан гэдэг. Тэгвэл одоогийн нэр дэвшигчдээс хэн …
-
11 May
300 саяын хэрэгт холбогдож байсан Ц.Болд “Гашуунсухайт авто зам” компанийн захирал болжээ
-Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр ажлаа авсан өдрөөсөө хойш 10-аад хүнийг ажлаас халах шийдвэр гаргажээ- Засгийн эрх АН-аас МАН-д шилжсэнтэй холбоотойгоор төрийн байгууллага болон төрийн өмчит компаниуд дунд халаа сэлгээ үргэлжилсээр байгаа билээ. Тухайлбал, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-тай гэрээгээр ажилладаг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон /Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан/ Ц.Болд өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны …
-
11 May
Оюутолгойн захирлаас Ханбогдод орон сууц барихыг хүслээ
“Оюутолгой” компанийн шинэ гүйцэтгэх захирлаар томилогдсон Армандо Торресыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар “Оюутолгой” компани одоо хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл өгөв. Тэд үндэсний ханган нийлүүлэгчийг дэмжин харилцаа холбоог сайжруулах, тендерийн үйл ажиллагааг хялбар болгох, ирээдүйн үйлдвэрлэлийг хэрхэн бий болгох гэсэн чиглэлээр ажиллаж байгаагаа танилцууллаа. Сайд Ц.Дашдорж үйлдвэрийн хүний …
-
11 May
Мартагдахгүй байх боломж
-Монгол төрийн хамгийн өндөр гэсэн бүх л албан тушаалд ээлж дараалан заларсан туршлагатай хүнд хуулийг ягштал судлах бүтэн баг байж л таараа. Тэгээд ч хуулийн байгууллага хэн дуртай эрх баригчдын тушаалаар шийдвэр гаргаад, зөвхөн Н.Энхбаяр гэгчийн эсрэг ажиллана гэдэгт итгэх хүн ч ховор. Энэ утгаараа Н.Энхбаярын олон нийтэд мартагдахгүй байх шалтгаан нь сонгуульд нэр дэвших хувилбар болоод байгаа бололтой- Монгол …
-
11 May
Гурван сая “хариуцлага-тан”
Анхаараарай! Алтан нарны хүүхдүүд ээ Аугаа их хүн ард аа Анхаараарай! Боллоо. Цаг боллоо Бодох цаг гүйцлээ Босох цаг боллоо Боллоо. Цаг боллоо… хэмээн тэртээ 1983 онд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж гуай “Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ анхны “Болор цом” наадмын эзэн болж байж. Мөнхүү энэ шүлэгт, Хувьсгал, хөгжил, эрх чөлөөний Хугаршгүй …
-
11 May
БНСУ-аас хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн тухай хэлэлцэв. Ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулсны дараа зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэнэ. Шинээр авахаар төлөвлөж байгаа хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, хүү нь 0.2 хувь, эргэн төлөх хугацаа 30 жил, …
-
11 May
БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр боллоо. 20 жилийн хугацаатай энэ зээл нь жилийн 1,75 хувийн хүүтэй бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил байх юм. Зээлээр аж үйлдвэр, төмөр зам, дэд …
-
10 May
Тэр үндэсний хэмжээнд боддог бас сэтгэдэг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам АН, МАН-аас тодорсон нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэг асуултын хариуг олох гэж ард түмэн хичээж байна. Энэ удаа Монголын улстөрийн ууган хүчин Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд гэж чухам хэн бэ, ямар хүн бэ гэдэг дээр жаахан тогтоё. АН, МАН-ын хоёр нэр дэвшигчийн намтар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай явчихсан учир …
-
10 May
Мэтгэлцүүлье давалгаа эхэлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг халз мэтгэлцүүлэх санал сүүлийн өдрүүдэд хүчтэй өрнөж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс ч олон улсын жишгийн дагуу нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар өргөн хүрээний мэтгэлцээнийг тодорхой давтамжтайгаар зохион байгуулах нь сонгогчдод бодитой мэдээлэл өгдгөөс гадна сонголтод нь хүчтэй нөлөөлдөг гэдгийг хэлсээр байгаа. Тэгвэл өчигдрөөс эхлэн сошиал орчинд Ерөнхийлөгчийн …
-
10 May
Урт шар дээлтэй “хүний наймаа” газар авч байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуульд хэчнээн хүн нэр дэвшигчийн батлахаа гардах вэ гэдэг асуудал өнөөдөр олны анхааралд байна. Массын зүгээс МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын хооронд гол өрсөлдөөн болно гэж үзэж буй. Учир нь гуравдагч хүчнээс нэр дэвшигч Н.Энхбаяр хуулийн шаардлага хангахгүй учраас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй нь бараг тодорхой болоод байна. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл