Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хятадын талтай ерөнхий хэлэлцээр хийхийг холбогдох сайд нарт даалгалаа. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Ханги-Мандал боомтын талаар нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг мөн даалгав. Боомтын сэргэлтийн хүрээнд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод …
Мэдээ мэдээлэл
December, 2022
-
8 December
Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” компани 40 хоногт 4.2 сая тонн нүүрс борлуулсан
Засгийн газрын өчигдрийн хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний танилцуулга хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 362 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нүүрсээр төлбөрийг барагдуулах нөхцөлтэй гэрээний нийт ачилтад эзлэх хувийг 19 хувиас 13 хувь хүртэл бууруулж, өндөр дүнтэй …
-
8 December
“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нийт 403.9 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанд хоёр долоо хоног тутамд танилцуулж буй. “Валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн гэрээг ил …
-
8 December
Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. 2022 оны 12-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч …
-
7 December
Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар нүүрсний хулгайг илчилж гаргаж ирсэн
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн эсрэг жагсаж буй иргэдтэй уулзлаа. Тэрбээр “Засгийн газар нүүрсний хулгайг илчилж гаргаж ирсэн. Энэ асуудлыг орхихгүй, үр дүнд хүргэхээр ажиллах болно. Хамгийн гол нь бид эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол ялагдана. Ард иргэд Засгийн газартаа дэм болж нүүрсний хулгайч нартай тэмцэхийг уриалж байна” гэв. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хэрэгтэй холбогдуулан явуулж буй …
-
7 December
Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулах эрх хуулиар олгогдсоныг УЕП-т хатуу санууллаа
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр 12.30 цагт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд нарыг дуудаж уулзав. …
-
7 December
П.Эрдэнэтуяа: Худалдаанд гаргасан дурсгалын зоосыг дахин үйлдвэрлэдэггүй тул үнэт цуглуулга болж чаддаг
Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяатай ярилцлаа. -Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос гаргадаг. Энэхүү дурсгалын зоосыг гаргаж байгаа гол зорилго, ач холбогдол нь юу вэ? -Монголбанкны дурсгалын зоос 50 гаруй жилийн түүхтэй. Анх БНМАУ-ын Улсын банк 1971 оны Ардын хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй дурсгалын зоосыг алт, мөнгө, гууль, никелиэр үйлдвэрлэж байсан. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн хүрээнд …
-
7 December
Т.Доржханд:Иргэдийн хүлээлт өндөр байгаа тул одоо бидэнд нууж хаах боломж байхгүй
УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний хулгайн асуудлаар олон нийтийн нээлттэй сонсгол зохион байгуулах захирамж гаргасан. Энэ хүрээнд нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, өчигдөр анхны хуралдаанаа хийлээ. Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Т.Доржханд хуралдаанаас гарсан шийдвэр болоод нийгэм, цаг үеийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Нүүрсний хулгайн асуудлыг Засгийн газар дангаараа дийлэхгүй юм байна. Тиймээс бид парламентын …
-
7 December
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чанартай боловсролоос “хоцрох” ёсгүй
Монгол Улсын хэмжээнд 12000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Тэдний 7000 гаруй нь боловсрол эзэмшиж байгаа бол бусад нь гэртээ, аав ээжийнхээ асаргаанд байгаа юм. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын асуудлыг эргэн харж, илүү их “санаа тавих” шаардлага зайлшгүй үүсч байна. Төр, Засгийн зүгээс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүртээмжтэй, чанартай боловсрол олгож, хүүхэдтэй ажилладаг багш ажилчдын цалингийн сүлжээ шатлалыг нэмэгдүүлэх, сургалтын …
-
7 December
Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2022 оны 12-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын …
-
6 December
С.Сэргэлэн: Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулга миний бахархал
Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын 90 жилийн ой энэ сарын 12-ны өдөр тохионо. Ойг тохиолдуулан Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын Хөгжмийн албаны удирдаач МУСТА, Ахмад С.Сэргэлэнтэй ярилцлаа. –Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн удахгүй болох Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өглөө.мн сайтыг шимтэн уншдаг уншигчидад энэ өдрийн мэндийг хүргэе. –Ярилцлагаа таны багын мөрөөдлөөс …
-
6 December
“Чингис” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.12.06 / мэдээлэл хийлээ. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Сангийн сайдад “Чингис” бондын өрийн үлдэгдэл төлбөр болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурсан байна. “Ингэснээр Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна” Ерөнхий сайд хэллээ. “Чингис” бондын 1.5 тэрбум долларын хүүгийн төлбөрт 2012 оноос …
-
6 December
Л.Сосорбарам, Ё.Басхүү нар Токиогийн их дуулгаас хүрэл медаль хүртлээ
Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга болж байна. Манай улсын хоёр бөх медалийн тавцанд гарлаа. Тухайлбал, тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам хүрэл хүртэв. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Жан Сеюныг даралтаар цэвэр ялсан бол эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү Германы бөхийг ялснаар хүрэл медаль хүртсэн юм.
-
6 December
“Дакар-2026” залуучуудын олимпын наадмын товыг батлав
ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Сенегалын нийслэл Дакар хотноо зохиогдох залуучуудын зуны олимпын наадмыг 2026 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-нд явуулахаар тогтлоо. Тамирчин сурагчдын хичээлийн хөтөлбөр, цаг агаарын нөхцөл байдал болон олон улсын бусад уралдаан тэмцээний хуваарийг харгалзан үзсэний үндсэн дээр дээрх товыг тогтоосон болохыг ОУОХ тайлбарлав. 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нд Дакар хотноо болох Африкийн залуучуудын өдрийн арга …
-
6 December
Л.Оюун-Эрдэнэ:Засгийн газар нүдтэй, чихтэй, ажиллах чадамжтай
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний хулгайчид жагсаалыг өөр зүйл рүү чиглүүлэх гэж оролдсон. Амь нь давчдаж байгаа хүмүүс өнөөдөр өөрсдөө нүүрсний хулгайн асуудлаар хамгийн их мэдээлэл гаргаж тавьж байна. Тэр хүмүүст хандаж хэлэхэд, би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Та нар нүүрсний хэдэн төгрөг цуглуулж, далд эдийн засагтай байж болно. Гэхдээ Монгол Улсын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл