Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ. Тухайлбал “Залуус I, II, III хороолол” барихтай холбогдуулан бүх талын төлөөлөл орсон Ажлын хэсэг байгуулж ажиллуулна” гэлээ. Чинээлэг дундаж давхарга бүрдүүлэхийн тулд юуны өмнө иргэдээ орон сууцтай, боловсролтой, эрүүл мэндийн хүртээмжтэй, чанартай үйлчилгээнд хамрагдаж чаддаг болгох ёстой гэж тэрээр үзэж байна. Энэ үүднээс барилгын салбарт үйл …
Мэдээ мэдээлэл
February, 2021
-
3 February
Энэ онд багтаан төрийн 592 үйлчилгээг “e-mongolia.mn” цахимаар үзүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.03/ боллоо. Засгийн газар e-mongolia.mn-ээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн 182 үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа бөгөөд энэ онд 592 болгох юм. Цаашид цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албыг цомхон байлгах зорилгоор Цахим хөгжлийн яам байгуулах бэлтгэлээ хангаж эхэлжээ. Төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн …
-
3 February
Шадар сайд тооцоо судалгаагүй, ямар ч төлөвлөгөөгүй хоосон хөл хориог зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ
Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж ЭМЯ болон НОК-оос гаргасан “14 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал”-ыг хэлэлцсэн байна. Өмнөх Шадар сайдууд доороос гарсан санал бүрийг “мэргэжлийн байгууллагын дүгнэлт”, “эрдэмтдийн тооцооллоор” хэмээн шууд дэмжин, Засгийн газрын хуралдаанаар батлуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд УОК ямар ч танилцуулга, төсөв, төлөвлөгөөгүй, төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажиллаж, дотоодод халдвар илрээгүй байхад олон сараар хөл хорьж эдийн засгаа туйлдуулаад байгаа билээ. Харин …
-
3 February
И-баримтын сугалааны хонжвороос Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвийн ажилтнууд их хэмжээний мөнгө хожсон нь тогтоогдоогүй
ШӨХТГ-аас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/04 дугаартай удирдамжийн дагуу “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын НӨАТ-ын урамшууллын сугалааны үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Стандарт хэмжил зүйн газар, Сангийн яамны харъяа …
-
3 February
ХӨСҮТ:”Нүүдэлчин” хоолны газарт халдвар гарч, үйл ажиллагааг нь зогсоосон
ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“ Сүүлийн 24 цагт 15897 хүнд шинжилгээ хийхэд 27 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын давтан шинжилгээ болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны шинжилгээнээс илэрсэн байна. Улаанбаатар хотод өвчлөлийн …
-
3 February
Хөнгөлөлттэй эмийн 47 хувийг ДАРАЛТ БУУРУУЛАХ эм эзэлж байна
2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хөнгөлөлттэй эмийн 553,088 жор цахимаар бичсэнээс 47 хувь нь даралт бууруулах эм эзэлж байна. Харин эмийн сангаас авсан эмийн тоо 468,968 байна. Цахим жороор хамгийн олон бичигдсэн эмүүд Даралт бууруулах 47 хувь,Цус шингэлэх эм 10 хувь,Тархины үйл ажиллагаа сэргээх эм 9 хувь,Цөс шингэлэх эм 9 хувь,Ходоодны хүчил бууруулах эм 9 хувь,Зүрхний цусан хангамж …
-
3 February
Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа тул: -Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр …
-
3 February
Баянгол дүүрэг гэр хорооллын өрх бүрт 30 шуудай сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож байна
Баянгол дүүрэг гэр хорооллын найман хорооны өрхүүдэд 6,487.5 тонн сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож байна. Тухайлбал, БГД-ийн Засаг даргын санаачлагаар цар тахлын үед иргэдийнхээ аж байдалд дэмжлэг үзүүлэх үүднээс Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн, өнгөрөгч 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн найм хорооны 8650 өрхөд сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож байгаа юм. Өчигдөр БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар иргэдэд …
-
3 February
Хожлын 28 хоног-ийн 2 дахь долоо хоногт тавтай морил
ХОЖЛЫН 28 ХОНОГ тэмцээний эхний 7 хоног амжилттай явагдаж Samsung 50′ Smart TV- эзнээр 902477** дугаартай хэрэглэгчSamsung A11 гар утасны эзнээр 905009** дугаартай хэрэглэгчSamsung buds эзнээр 900993** дугаартай хэрэглэгчид тус тус тодорлоо. ЭНЭ 7 хоногийн шагнал нь хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн iPhone 12 болон Airpods шагналын тавцанд байршсан байна. СКАЙтелийн хэрэглэгчид харилцаа холбооны хэрэглээний зардлаа төлөөд л, ердийн адил гар утсаа цэнэглээд л өөрийн цэц мэргэнээ сорих сонирхолтой тэмцээнд шударга өрсөлдөөд хүссэн шагналаа авах боломжтой юм. Тэмцээний …
-
3 February
А.Баярсайхан:Тайзны жүжигчдийг шууд кино жүжигчин болгосон нь маш том өөрчлөлт байлаа
Дөрвөн есийн хүйтэнд гадаа ид жавар тачигнаж байхад кино зургийн багийнхан түмэн завгүй. Өвлийн улиралд кино бүтээх нь цаг агаараас эхлээд хүч хөдөлмөр, тэвчээр шаардаж байгаа хэдий ч цар тахлын нөхцөлд үзэгч түмнийхээ дархлааг дэмжихээр Дорноговь аймгийн уран бүтээлчид хамтран “Одонтой аав” инээдмийн уран сайхны кино бүтээжээ. Хоёрдугаар сарын 9-ны өдрөөс эхлэн IPTV-ээр дамжуулан үзэгчдийн хүртээл болох тус киноны зохиолч, найруулагч, Соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн …
-
3 February
Цай Вэньруй: Улаанбаатар хотын цаашдын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө хамтарч ажиллахад бэлэн байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумъяабазар БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотод дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэгжиж, иргэдийг ая тухтай саадгүй зорчуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, замын түгжрэлийг багасгахад ихээхэн хувь нэмэр оруулж …
-
3 February
Хүнсний талон авдаг иргэдийн 30 хувь нь хувийн автомашинтай байжээ
УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй /2021.02.02/ онлайн уулзалт хийлээ.Тооцоо судалгаатай, баримт нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглээд Үндэсний статистикийн хорооны “Статистик ба Төрийн их өгөгдөл” ажлыг эрчимжүүлж, …
-
3 February
Засгийн газар 100 хоногт цахим шилжилтийн хоёр дахь давлагааг хийж, 513 төрлийн үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэн
Монгол Улсын Засгийн газрын хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд цахим засаглалын шилжилт буюу төрийн хүнд суртлыг халах зорилгоор хийгдэж буй E-Mongolia ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайд хэллээ. Тэрбээр “Цар тахлын үеийн сэтгэл зүй сорилт болон боломжийг аль алийг нь авчирсан. Боломж нь цахим засаглалтай холбоотой хөгжлийг өөрчиллөө. Бид хоцорч болохгүй. Засгийн газар эхний 100 хоногт багтааж цахим шилжилтийн хоёр дахь давлагааг …
-
2 February
НББХ: Даатгуулагч үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгох хуулийн заалт хүчин төгөлдөр боллоо
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2021.02.02/ 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Мэдээллийн эхэнд тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг ээлжит чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж, 25 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцууллаа. Тухайлбал тус байнгын хорооноос Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт …
-
2 February
Түлшний хомстол үүсгэхгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нар сайжруулсан шахмал түлшний хэрэглээг доголдуулахгүй байх асуудлаар зургаан дүүргийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга нарыг хэсэгчилсэн байдлаар хүлээн авч уулзлаа. Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтийн асуудлыг онцгойлон анхаарч, түлш борлуулах цэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Түлш борлуулах цэгүүдийг зөв …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл