Мэдээ мэдээлэл

January, 2021

  • 21 January

    Монгол агуулгыг дэмжиж телевизийн салбарт өрсөлдөөн бий болгох нь

    Монгол улсад цэнхэр дэлгэц эфирээ нээсэн цагаас  хойш 60 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд өргөн нэвтрүүлгийн телевизийн салбар хөгжил антенаас тоон технологид суурилсан телевиз рүү шилжээд удаагүй байна. Мөн Монгол улс анхны Олон нийтийн радио, телевизийн тухай хуультай болсон 2005 оноос хойш олон нийтийн буюу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд айл бүрийн цахилгааны төлбөр дээр  нэмж радио, телевизийн нэвтрүүлгийн …

  • 21 January

    ФОТО:АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөлөө

    АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслолын  арга хэмжээ боллоо. Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд алдарт дуучин уригдан ирж “This land is your land” дууг дуулсан бол Лэди Гага АНУ-ын төрийн дууллыг дуулсан юм. https://youtu.be/-6w3SPbTWKE 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслолын арга хэмжээнд ерөнхийлөгч асан  Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама болон тус улсын Дээд шүүхийн шүүгч нар хүрэлцэн ирлээ. Өдгөө 78 настай Жо Байдены хувьд тус улсын түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч …

  • 21 January

    Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

    Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр Сүхбаатарын талбай дээр тэмцэж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан. Үр дүнд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд. УОК-ийн дарга Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг огцруулсан бол Нийслэлийн онцгой комиссын дарга Хотын дарга Д.Сумьяабазар Нийслэлийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Төмөрбаатар, Өргөө амаржих газрын дарга …

  • 21 January

    Монгол улсыг Европын холбооны хар жагсаалтаас хаслаа

    Европын Холбооны албан ёсны сэтгүүлд Монгол Улсыг Европын Холбооны хар жагсаалт гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас хассан тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийтэллээ. Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Монгол Улсыг 2019 оны 10 дугаар сард Санхүүгийн хориг арга …

  • 21 January

    Монголбанк “The Hu” хамтлагийн зурагтай дурсгалын зоос худалдаанд гаргана

    Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй “Чингис хаан” одонт  “The Hu” хамтлагийн зурагтай шинэ дурсгалын зоосыг Монголбанкнаас худалдаанд гаргахаар болжээ. “Чингис хаан” одонт тус хамтлагийн цоо шинэ дурсгалын зоос ирэх хоёрдугаар сараас худалдаанд гарах гэнэ. “Чингис хаан” одонт хамтлаг нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2016 онд албан ёсоор байгуулагдаж, 2018 онд анхны уран бүтээлүүдээ …

  • 21 January

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр …

  • 20 January

    Т.Мөнхсайхан: Ард иргэдээ цар тахлаас сэргийлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа

       Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан огцорч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “Ард иргэдээ дэлхий нийтийг хамарсан цар тахлаас сэргийлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа. Хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Үүний үр дүнд халдварыг хохирол багатай даван тууллаа. Эрүүл мэндийн салбарт олон жил болсон бугшсан буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа. Үүний үр дүнг гарсан үр дүнгүүдээс харж болно.  Эрүүл мэндийн …

  • 20 January

    АН:УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайдыг огцруулах шаардлага хүргүүллээ

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэв. Тус бүлгээс УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг нэн даруй огцруулахыг шаардаж байгаа юм.

  • 20 January

    УИХ дахь эмэгтэй гишүүд Шадар сайдад шаардлага хүргүүллээ

    Нийслэлийн Өргөө Амаржих газарт амаржсан эх ковид-19-ийн халдвар авсан болох нь баталгаажиж, өчигдөр эх нярай хоёрыг Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулсан. Тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулахдаа амаржсан эхийг гэрийн халаад, углааштай нь гадагш гаргаж түргэний машинд суулгаж авч явсан үйлдэл олны шүүмжлэлийг хүлээгээд байна. Тэгвэл өнөөдөр Шадар сайд, Эрүүл мэндийн сайдад УИХ дахь эмэгтэй …

  • 20 January

    “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.01.20/ боллоо. “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөж, дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарах юм. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд 50,7 сая ам.долларын …

  • 20 January

    Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихыг дэмжлээ. Боловсрол, шинжлэх ухааны яам бүх шатны боловсролын сургалтын болон мэргэжлийн байгууллага, багш, ажилтан, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд хуулийн төсөлд цахимаар санал авах, салбарын хэмжээний хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллалаа. Боловсрол, шинжлэх ухааны …

  • 20 January

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч …

  • 20 January

    Я.Содбаатар:Дэндүү хүнлэг бус харьцсанд УОК- ын даргын хувьд уучлал хүсэж байна

    Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газарт амаржсан эхээс PCR шинжилгээ авахад халдвар авсан нь тогтоогдсон. Тэгвэл өнөөдөр /2021.01.19/ амаржсан эх, нярай хоёрыг ХӨСҮТ-д хүргэхээр авч явахдаа тавчих, нимгэн халаадтай эмнэлгээс гаргасан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байна. Уг асуудалтай холбогдуулан Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар тайлбар хийлээ. Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар“Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч …

  • 19 January

    Имарт “Хөх шошго” хөтөлбөр эхлүүллээ

    Дэлхий нийтийг хамраад байгаа Ковид 19 цар тахал нь зөвхөн эрүүл мэндийн салбарт бус эдийн засаг, бизнест нөлөөлж улс орнууд эдийн засгаа хэрхэн хамгаалах, аль болох хохирол багатайгаар хүндрэлийг даван туулах чиглэлээр анхаарлаа хандуулж байгаа билээ. Манай улсад ч гэсэн мөн адил дотоодын бизнес эрхлэгчдийн хувьд энэ цаг үе нь хүндхэн сорилтыг бий болгоод байна. Харин энэ хүнд цаг үеийг …

  • 19 January

    Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 9-нд товлохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.01.19) цахим хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Байгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулсны дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.  …