Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэс засал судлалын тасгийн их эмч, АУ-ы Магистр, Тэргүүлэх зэргийн эмч Б.Ононтой ярилцлаа. Тэрээр УХТЭ-т мэс заслын эмчээр 16 дахь жилдээ ажиллаж байна. -Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай баг хүний биеийн жингийн индексийг буруулах мэс заслыг нутагшуулсан. Энэ талаар яриагаа эхэлье. -Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. УХТЭ нь …
Мэдээ мэдээлэл
January, 2021
-
22 January
Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа
Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарт /2020.11.20/ хүргүүлсэн …
-
22 January
Хулгайн замаар зорчихгүй байхыг анхааруулж байна
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч нийслэл хотоос гарах хөдөлгөөн хязгаарласан хэвээр байгаа энэ үед иргэд хулгайн замаар автомашинтай зорчих, хүн тээвэрлэх зөрчил гарсаар байна. Зөвшөөрөгдөөгүй автозамаар хүн тээвэр хийсэн 14 жолооч, 21 зорчигч, нийт 35 иргэнд Цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, сүүлийн үед фейсбүүк группт зар байршуулан нэг зорчигчийн замын зардалд 250.000-300.000, …
-
22 January
О.Батханд: Нэр төрөө сэргээлгэхээр албан ёсоор шүүхэд хандаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал, цуглаан зохион байгуулахад оролцсон гэх асуудлаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд өнөөдөр /2021.01.22 /Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр“Монгол Улсын Ерөнхийлөгч намайг албан өрөөндөө дуудаж уулзлаа. Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 20-ний өдөр тайван жагсаал болсон. Уг жагсаалыг зохион байгуулсан байж болох хүмүүсийн дунд миний нэр орсон байгааг Ерөнхийлөгч хэллээ. Би Ардчилсан Монгол Улсад амьдарч буйн хувьд ямар баримтад үндэслэн намайг уг хэрэгт …
-
22 January
Улсын хилээр хориотой эд зүйл нэвтрүүлэхийг завджээ
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, тусгай горимоор ажиллаж байгаа энэ үед хилийн Баянхошуу автозамын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан 37 нэр төрлийн эд зүйлийг газрын тосны автомашинд нуун хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хилчид албаны ур чадвар гарган илрүүлж холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүллээ гэж Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас мэдэгдлээ.
-
22 January
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.ОюунЭрдэнийг томилохыг дэмжлээ. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зүгээс дараагийн Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг Удирдах зөвлөлд санал болгож, Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэн байна. Үргэлжлүүлэн Бага хурал цахимаар хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг намаас дэмжсэний дараа УИХ-аар хэлэлцэнэ.
-
22 January
Намын бүлэг, Байнгын хороод хуралдах шаардлагатай болсон тул үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг завсарлуулав
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.22) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүд чуулганы хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Үндсэн хуульт”, “Их засаг” танхимуудад хуваагдан сууж, нэгдсэн хуралдаанд цахимаар оролцов. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааныг нээж, өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл …
-
22 January
Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулах хүрээнд шалгалт хийгдэж байна
Нийслэл Улаанбаатар хотын Агаарын чанарыг сайжруулах хүрээнд таван төрлийн хяналт шалгалт тогтмол хийгдэж байна. Түүний нэг нь “Таван Толгой Түлш” ХXК-ийн сайжруулсан шахмал түлш юм. Шалгалтаар үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд байнгын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн сар бүр сайжруулсан шахмал түлшнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байгаа юм. Хяналт шалгалтын чиглэл: Үйлдвэрлэлийн технологийн процесс, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчны …
-
22 January
Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо НОК-д хандив өглөө
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабт 20 сая төгрөгтэй тэнцэх арьс ширэн эдлэл болон 10 сая төгрөг хандивлалаа. Тус хандивыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат нарт хүлээлгэн өгөв. Нийслэл хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед коронавирусийн цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тэргүүн …
-
22 January
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр огцрууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр огцрох өргөдөл гаргасныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь буюу 95,2 хувь нь дэмжлээ. Харин дараагийн Ерөнхий сайдыг томилох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг түүнд даалгажээ.
-
22 January
БГД:Сууц өмчлөгчдийн холбоодтой хамтран ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулна
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өчигдөр /2021.01.21/ Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн Гүйцэтгэх захирал М.Галбаатар, тэргүүлэгч гишүүдийн төлөөлөл, Баянгол дүүргийн “Эвсэг” салбар зөвлөлийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өнөөгийн байдлаар 750 байр, 240 орчим Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 1000 орчим ажилтан өдөр тутам ажиллаж байна. Иймд Коронавируст /ковид-19/ цар тахлын улмаас …
-
22 January
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч, маргааш баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын …
-
21 January
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа
2021 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна. Шалгалтын бүртгэлийг 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас 2 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар бүртгэнэ. Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэлээ. …
-
21 January
Г.Нарантуяа: Эрүүл мэндийн салбарынханд хүний эрхийн ойлголт алга
Нийслэлийн “Өргөө” амаржих газарт 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн өглөөний 07:40 минутад амаржсан эхээс коронавирусын халдвар илэрсэнтэй холбогдуулан түүнийг нярай хүүхдийн хамт тухайн өдрийн 19:00 цагт ХӨСҮТ-д шилжүүлэхдээ өвлийн хүйтэнд гадуур хувцас өмсгөлгүйгээр гаргаж буй видео бичлэг цацагдсантай холбогдуулан ХЭҮК хэрхэн ажилласан талаар комиссын гишүүн Г.Нарантуяагаас тодрууллаа. -Дөнгөж төрсөн эхийг нярай хүүхэдтэй зөөвөрлөхдөө хүний эрхийг хэрхэн зөрчиж байгааг нийтээр …
-
21 January
105 шуудай сайжруулсан шахмал түлшийг хотоос гаргах гэж байсан зөрчил илрүүлжээ
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хот руу зөвшөөрөлтэй 247.1 тонн түүхий нүүрс ачсан машин нэвтэрсэн бол найман тээврийн хэрэгслээр 105 шуудай сайжруулсан шахмал түлшийг зөөвөрлөж гаргах гэж оролдсон зөрчил гарчээ. Сайжруулсан шахмал түлшийг хотоос гаргах хориотой ба зөвхөн гэр хорооллын айл өрхүүд хэрэгцээндээ ашиглах боломжтой. Түүнчлэн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл