Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч …
Мэдээ мэдээлэл
January, 2021
-
20 January
Я.Содбаатар:Дэндүү хүнлэг бус харьцсанд УОК- ын даргын хувьд уучлал хүсэж байна
Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газарт амаржсан эхээс PCR шинжилгээ авахад халдвар авсан нь тогтоогдсон. Тэгвэл өнөөдөр /2021.01.19/ амаржсан эх, нярай хоёрыг ХӨСҮТ-д хүргэхээр авч явахдаа тавчих, нимгэн халаадтай эмнэлгээс гаргасан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байна. Уг асуудалтай холбогдуулан Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар тайлбар хийлээ. Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар“Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч …
-
19 January
Имарт “Хөх шошго” хөтөлбөр эхлүүллээ
Дэлхий нийтийг хамраад байгаа Ковид 19 цар тахал нь зөвхөн эрүүл мэндийн салбарт бус эдийн засаг, бизнест нөлөөлж улс орнууд эдийн засгаа хэрхэн хамгаалах, аль болох хохирол багатайгаар хүндрэлийг даван туулах чиглэлээр анхаарлаа хандуулж байгаа билээ. Манай улсад ч гэсэн мөн адил дотоодын бизнес эрхлэгчдийн хувьд энэ цаг үе нь хүндхэн сорилтыг бий болгоод байна. Харин энэ хүнд цаг үеийг …
-
19 January
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 9-нд товлохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.01.19) цахим хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Байгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулсны дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. …
-
19 January
Т.Мөнхсайхан:ЭХЭМҮТ зориулалтын агааржуулалтын систем, хяналтын зарчим, горимд нийцсэн иж бүрэн ариутгалын тасагтай болж байна
Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банкны хамтын ажиллагааны хүрээнд “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төслийн хүрээнд өнөөдөр (2020.01.19) ЭХЭМҮТ-д шинээр ариутгалын тасгийн барилгын их засварыг хийж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ийнхүү хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, АХБ-ны суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран, АХБ-ны төслийн зохицуулагч А.Мөнхтайван, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр болон эмч, ажилтнууд оролцлоо. “Эмнэлэг …
-
19 January
Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдавааг томилох саналыг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.19) хуралдаан 14 цаг 09 минутад 12 гишүүний ирцтэйгээр эхэлж, Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Үндэсний статистикийн хорооны даргыг Монгол Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан …
-
19 January
УНТЭ ХӨСҮТ-тэй ижил түвшний PCR шинжилгээний лабораторитай боллоо
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори шинээр байгуулж, ашиглалтад орууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нар лабораторийн үйл ажиллагааны нөхцөл, хүчин чадалтай танилцан, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, “Дэлхий нийтээрээ “КОВИД19”-ийн халдварт цар тахалтай нүүр …
-
19 January
БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн байна. БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад бараалхаж Ерөнхий сайд Нарендра Модигийн хариу захидлыг танилцууллаа. Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхээр шийдвэрлэснээ захидалдаа тэмдэглэсэн байна. Талууд вакцин нийлүүлэх …
-
19 January
Цагаан сарын өдрүүдэд ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООНО
Монгол Улсын шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар Цагаан сарын баяраар хатуу хөл хориог тодорхой хугацаанд тогтоох талаар мэдээллээ. Тэрээр “Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлэх, хэсэгчлэн хязгаарлалт тогтоох, үйлчилгээний байгууллагуудыг нээж хаах нь зөвхөн УОК-ын шийдээд байдаг зүйл биш. Мэргэжлийн хүмүүсийн саналыг сонсож, дараах таван гол шалгуурыг харгалзан шийдвэрээ гаргадаг. шинээр бүртгэгдсэн голомтын тоошинэ тохиолдлын тоохалдварлуулах түвшин10 …
-
19 January
ВИДЕО:Далай лам “Уур амьсгалын хямрал” сэдвээр Грета Тунбергтэй цахимаар ярилцжээ
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам 2021 оны нэгдүгээр сарын 10-ний өдөр уур амьсгалын өөрчлөлтийн талаар эсрэг тэмцэгч, залуу идэвхтэн, 17 настай Швед охин Грета Тунбергтэй цахимаар уулзаж, “Уур амьсгалын хямрал” сэдвээр ярилцсан байна. Цахим уулзалтын үеэр зочид хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөд яаралтай анхаарлаа хандуулж, цаг уурын хамгийн ноцтой аюул заналыг шинжлэх ухааны үүднээс хүлээн зөвшөөрч, улам …
-
19 January
“Samsung ”-ийн өв залгамжлагчид 2,6 жилийн хорих ял оноолоо
Өмнөд Солонгосын Дээд шүүх өчигдөр /2021.01.18/ “Samsung”группын өв залгамжлагч И Жэ Ёнд 2,6 жилийн хорих ял оноожээ. Шүүхийн шийдвэр гарсны дараа “Samsung”-ийн хувьцаа дөрвөн хувиар унасан байна. Өдгөө 52 настай И Жэ Ён нь “Samsung” группийн ерөнхийлөгч агсан И Кун Хигийн том хүү бөгөөд энэ группийн өв залгамжлагч билээ. Эцэг нь 2014 онд зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтэж байгаад өнгөрсөн …
-
19 January
Дуучин Т.Дэлгэрмөрөн “Ээж хадны домог” киноны дууг амилуулжээ
“Ээж хадны домог” Монголын уран сайхны киноны дуу сонсогчдод хүрч эхэллээ. Уг дууг “Номин талст” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн дуулсан бол аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичжээ. Харин хөгжмийн найруулгыг “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг гүйцэтгэсэн байна. Дээрх киног Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт …
-
19 January
Д.ХАНДМАА: Бактерийн эсрэг судас үүсгэлтийг дэмжиж, нөхөн төлжилтийг түргэсгэх тарилга гаргахыг зорьсон
онгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчинд олгосон. Шилдэг залуу эрдэмтэн шагналыг хүртсэн “Монос” ХХК-ийн Эм судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний зөвлөх, доктор Дашнямын Хандмаагийн Ergelt.mn сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. -БНСУ-ЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРААС ЭД, ЭСИЙН ЭМЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ПАТЕНТ АВСАН- -Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эрдэмтэн” шагнал хүртсэнд баяр хүргэе. Та баярын сэтгэгдлээ …
-
19 January
С.Нямзагд: Оюутнуудын 80 хувь нь цахим сургалтад сэтгэл хангалуун байгаа
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн төлөөлөлтэй цахим болон зайн сургалт, чанар, үр дүн, сургалтын төлбөрийн асуудлаар уулзлаа. Яамнаас зохион байгуулж байгаа теле, цахим, зайн, холимог сургалтын талаар болон оюутны сургалтын төлбөрийн зээл, тусламжтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уулзалтын эхэнд товч танилцуулан, сургуулиудын энэ талаар хийж байгаа ажлын мэдээлэл сонслоо. “Этүгэн” …
-
19 January
QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна
Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг өчигдөр Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжилт шалгалт явууллаа. Шалгалтад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад байрлах “Миний сүлжээ”, тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах Сансар 32 салбар дэлгүүр болон Их тойрууд байрлах Chinese рестораныг хамруулсан юм. Хяналт шалгалтын явцад дээрх байгууллагууд QR …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл