Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр болон ажлын албаны төлөөлөл, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарын холбогдох албаныхантай уулзлаа. Ерөнхий сайдын Ажлын албаны төлөөлөл өвөлжилтийн бэлтгэл ажил, …
Мэдээ мэдээлэл
August, 2020
-
15 August
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана
НӨАТ-ын урамшууллын 2020 оны 08 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 08-р сарын 16-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2020 оны 07 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан …
-
15 August
Сөүл-УБ тусгай үүргийн онгоцоор 265 иргэн эх орондоо ирлээ
Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болсон. Үүний дагуу Сөүл, Сиатл, Шинэ Дели, Токио, Франкфурт, Прага-Улаанбаатар гэсэн зургаан удаагийн нислэгийг үйлдээд байгаа юм. Өчигдөр (2020.08.14) хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардсан юм. Тус онгоцоор 265 иргэн Солонгос улсаас …
-
14 August
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барив
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2020.08.14) “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” болон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл Засгийн …
-
14 August
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 16-наас зогсооно
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 134 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгуулийн хороог байгуулсан байна. Уг тогтоолоор сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулж, сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор сонгуулийн дүнг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэхийг заажээ. Нийслэлийн сонгуулийг ирэх аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулах бөгөөд сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсон тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн …
-
14 August
МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар сонгогдлоо
Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр/08.14/ Улаанбаатар хотноо Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг хурал нь 2020 оны 03 дугаар сард товлогдоод байсан болов ч дэлхий дахиныг хамран тархаад буй “COVID-19” цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан билээ. Хурлыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нээж, хэлэлцэх асуудлуудыг танилцуулан удирдав. Хурлын төлөөлөгчид Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Гишүүнээр сонгогдож, Монголын олимпийн хөдөлгөөний түүхэнд шинэ хуудсыг нээсэн МҮОХ-ны Тэргүүн дэд …
-
14 August
Чех Улсад оршин сууж байсан Монгол Улсын 185 иргэнийг татан авахад туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэв
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2020 оны 8 дугаар сарын 14-нд Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Чех Улсад оршин суугаа 185 иргэнийг тусгай үүргийн онгоцоор татан авахад Чех Улсын Засгийн газар, Прага дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэнд дэд …
-
14 August
Дэрвэгэр жиргэрүүгийн 680 кг үндэс хилээр гаргахыг завджээ
Хууль бусаар 680 кг дэрвэгэр жиргэрүү хилээр гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ. Тодруулбал, Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрсний терминалын гарах чиглэлээр 2020 оны наймдугаар сарын 13-н буюу өчигдөр Монгол Улсын иргэн М өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн урд хэсэгт, нүүрсэн дунд 680 кг бүхий 43 шуудай дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг тээвэрлэж, хилээр хууль бусаар гаргахыг завдсан байна. …
-
14 August
Хүүхэд, залуусыг цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлээр төлөвшүүлэхэд хамтран ажиллана
Цэргийн сургалт бэлтгэлд үүрэг гүйцэтгэх чадвар, бие бялдрын бэлтгэлжилтээс гадна сэтгэл зүйн төлөвшил, бэлтгэл чухал байдаг. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай энэ хүрээнд хамтран ажиллахаар 8 дугаар сарын 12-ны өдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын …
-
14 August
Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс “Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц” болон 2021 оны төсөвт үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас тусгуулахаар хүргүүлсэн саналыг танилцууллаа. Мөн Ирэх оны төсөвт үндсэн цалин, шөнийн нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал, алсын дуудлагын нэмэгдэл болон ХАБЭА-н зардлыг нэмэгдүүлэх тухай санал гаргасан юм. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эрүүл …
-
14 August
“Эмч гэр бүл” сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагт ажиллана
Эрүүл мэндийн салбарын хөдөлгөгч хүч болсон эрүүл мэндийн ажилтны өдөр тохиож байгаа энэ өдрүүдэд олон жилийн турш сонсогдож байгаагүй нэгэн үйл явдал боллоо.Тухайлбал Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Доржготовын Дөлбаяр болон түүний эхнэр Нэмэхбаярын Буяннэмэх нар гэр бүлээрээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гаргасан юм. Д.Дөлбаяр эмч 2015 онд хүний их эмчийн мэргэжил эзэмшин , улмаар эх барих эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшсэн, …
-
14 August
МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Н.Түвшинбаяр сонгогдлоо
Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурал үргэлжилж байна. Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, нэр дэвшигч Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин-2008” Олимпийн аварга Н.Түвшинбаяр нийт гишүүдийн олонхийн буюу 96,4 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
-
14 August
А.Даваажаргал: Даваагаас Баасан гарагт үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Энхболд нар өнөөдөр дугаарын хязгаарлалтын үйлчлэлийн талаар мэдээлэл хийлээ. НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал:Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан НИТХ-аас тогтоож байсан дугаарын хязгаарлалтыг нийслэлийн Засаг дарга тогтоодог болсон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан даваагаас баасан …
-
14 August
Израиль болон АНЭУ харилцаагаа хэвийн хадгалах түүхэн хэлэлцээр хийв
Израиль, Арабын Нэгдсэн Эмират улсууд харилцаагаа хэвийн болгох тохиролцоонд хүрч, Израйль эзлэгдсэн Баруун эрэг орчмын хэсгийг хавсаргахаар маргаантай төлөвлөгөөгөө зогсоохоор тохиролцов. Үүнийг зуучлахад нь тусалсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэнэтийн мэдэгдлээр орнууд энэхүү тохиролцоог “түүхэн”, энх тайвны төлөөх шинэ гарц гэж нэрлэжээ. Израиль өнөөг хүртэл Персийн булангийн Арабын орнуудтай дипломат харилцаа тогтоогоогүй. Гэхдээ Ираны талаар нийтлэг санаа зовниж байгаа нь …
-
14 August
ГХ-ны сайд Н.Энхтайван Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайдтай утсаар ярив
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 8 дугаар сарын 13-нд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Адель Жубейртай утсаар ярив. Сайд нар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Монгол, Саудын Арабын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг дүүрэн ашиглахын төлөө байгаагаа харилцан нотлов. Улмаар ГХЯ-д хоорондын зөвлөлдөх механизмтай болох, хоёр орны бизнесийн салбарынхны хооронд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл