Мэдээ мэдээлэл

August, 2020

  • 11 August

    30 мянган хонины тухай киноны зураг авалт эхэллээ

    Хятад улсад цар тахлын гамшиг нүүрлэсэн хүнд хэцүү үед хөрш Монгол улсаас хандив тусламж болгон өгсөн 30 мянган хонины тухай хятадууд баримтат кино хийхээр болжээ. Хятадын талаас энэхүү баримтат киноны зураг авалтыг эхлүүлж байгаагаа зарласан албан ёсны арга хэмжээ энэ сарын 10-нд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд боллоо. Баримтат киног БНХАУ-ын Хэпин /Peace international/ компанийн захирал Д.Энхбаяр санаачлан, …

  • 11 August

    Монгол, Солонгосын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна

    УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун Таныг хүлээн авч уулзлаа.   Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, 2020 оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарласанд баяртай байгаагаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо.  Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Сог-оос баяр хүргэсэн захидлыг хүлээн авсан. Миний халуун мэндийг Үндэсний Ассамблейн даргад …

  • 11 August

    Дэлхийн хамгийн үнэтэй маскыг урлаж байна

    Израилын нэгэн үнэт эдлэлийн компани 18К цагаан алтаар маск хийж байна. Уг маскийг 3600 ширхэг хар, цагаан алмаз шигтгэн урлаж байгаа ажээ. Масканд хамгийн сайн чанарын N99 шүүлтүүр байрлуулах ба маскны нийт хүндийн жин нь 270 грам юм байна. 1,500,000 долларын өртөгтэй тус маск одоогоор дэлхийн хамгийн үнэтэй маск гэгдэж байна. Энэ оны сүүлчээр урлаж дуусах аж. Эх сурвалж: CCTV.com

  • 11 August

    Бразил улс гурван өдрийн гашуудал зарлажээ

    Коронавирусний цар тахлын улмаас 100 мянга гаруй хүн нас барсантай холбогдуулан Бразилын Үндэсний конгресс, Холбооны дээд шүүх гашуудал зарлажээ. “Манай улсад ийм их эмгэнэл тохиож байгаагүй. Өөрийн гэсэн нэр, мэргэжил, төлөвлөгөө, мөрөөдөлтэй байсан 100 мянган хүн энэ дэлхийд, бусдын амьдралд мөрөө үлдээсэн нь эргэлзээгүй. Хууль тогтоох засаглал, Холбооны дээд шүүхийн нэрийн өмнөөс халдварын улмаас нас барсан хүмүүсийн ар гэр, ойр дотнынхонд гүн …

  • 11 August

    БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 31 хүн нас баржээ

    БНСУ-д энэ сарын эхээр хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн үер, хөрсний гулгалт болсны улмаас нийт 31 хүн амиа алдаж, 11 хүн ор сураггүй алга болжээ. Энэ тухай тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх төв штаб мэдээлсэн байна.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд өмнөд болон хойд Чолла муж, Кванжу хотод 13 хүн нас баржээ. Усанд автагдах аюултай байгаагийн улмаас 11 хот, мужийн 7 мянга орчим оршин суугч …

  • 11 August

    Н.Учрал: Хүссэн ч, эс хүссэн ч бид цахим руу шилжих нөхцөл байдалд хүрсэн

    Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотойгоор боловсролын салбарт бий болж буй боломж, тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой “Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.08.11/ зохион байгууллаа. Боловсролын болон мэдээллийн технологийн салбарынхан оролцсон тус хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлсэн үгэндээ, “Аливаа зүйл хоёр …

  • 11 August

    Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан төсвийн тодотголын асуудлаар Сангийн яамныхантай санал солилцлоо

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан өнөөдөр /2020.08.11/ Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудтай  уулзаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2020 оны төсвийн тодотголын төсөлтэй танилцан санал солилцлоо.   Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа болон Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж, Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү, УИХ-ын Тамгын газрын Хууль …

  • 11 August

    ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин Их Британийн элчин сайд Ф. Малоуныг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоунтай уулзаж, хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Элчин сайд Филип Малоун үүрэгт ажилдаа орсонд нь дэд сайд Б.Мөнхжинд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Дэд сайд Б.Мөнхжин хоёр …

  • 11 August

    Алба хаагчид төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаадаа сэтгэл хангалуун байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдаж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан болон бусад албаныхан ажиллалаа. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын доод бүтцийн буюу далангийн ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, дотоодын аж ахуйн …

  • 11 August

    М.Клечески: Гуравдагч хөршийн хувьд экспортыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтад олон талаар дэмжин ажиллахыг хичээх болно

    УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2020.08.10/ АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд элчин сайд М.Клечески УИХ-ын даргаар дахин сонгогдож, ажлаа үргэлжлүүлэх болсонд баяр хүргэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж  Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд “Ковид-19” цар тахлаас үл хамааран идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэсэн юм. АНУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (USAID) манай улсад үйл …

  • 11 August

    Жил бүр 20 оюутан Австрали улсад боловсрол дээшлүүлэх төсөл, хөтөлбөр үргэлжилнэ

    Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Дэйв Воусэнийг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа. Тэд энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Тэр дундаа уул уурхайн салбарын үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлууд, усны асуудал, аялал жуулчлалын арга туршлагын талаар түлхүү санал сэтгэгдэлээ солилцсон юм. Элчин сайд Дэйв Воусэн: “Юуны өмнө таныг Байгаль орчин, аялал …

  • 11 August

    А.Ариунзаяа:Монгол Улсад бүртгэлтэй ажил хайгч залуусын тоо нэмэгдсээр байна

    Засгийн газрын зарим гишүүн нийслэлд ажиллаж, салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах чиглэлээр зөвшилцөх уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон …

  • 11 August

    УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.08.10) НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүч чармайлтыг дэмжиж, хамтран ажиллаж байгаа ноён Тапан Мишра болон НҮБ-ын системийн байгууллагуудад талархал илэрхийлэв. НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра УИХ-ын дарга …

  • 11 August

    Дэлхийн Банк Монгол Улсын эдийн засгийг төгөлдөржүүлж, экспортыг дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна

      Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.      Уулзалтын эхэнд ноён Андрей Михнев УИХ-ын дарга Г.Занданшатарт төрийн хариуцлагатай өндөр албанд дахин томилогдсонд баяр хүргээд, Дэлхийн банк группийн дэд Ерөнхийлөгчийн баярын захидлыг гардуулан өгөхийн зэрэгцээ УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиас Монголын ард иргэд, сонгогчид МАН болон сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их …

  • 11 August

    Вашингтон Ди Си дэх Монголын буддын соёлын төвийн эмэгтэйчүүдээс амны хаалт, нэг удаагийн бээлий хандивлажээ

    Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан өчигдөр /2020.08.10/ Вашингтон Ди Си дэх Монголын буддын соёлын төвийн эмэгтэйчүүдээс ирүүлсэн амны хаалт, нэг удаагийн бээлий зэргийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт хүлээлгэн өглөө. Энэ үеэр Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан энэхүү сэтгэлийн бэлэг, дэмжлэгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараар уламжлуулан Монголын ард түмэнд ирүүлснийг тэмдэглэв. …