Tag Archives: боловсрол

February, 2019

  • 13 February

    БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

    Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн дагуу 2019 оны хичээлийн жилд нийт 252 иргэнийг бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулна. НЭГ.  Тавигдах шаардлага БНХАУ-н харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл; Боловсролын …

  • 13 February

    БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах хөтөлбөр зарлагдлаа

    2019 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзлыг БСШУСЯ-ны албан ёсны сайтад нийтэлснийг хүргэж байна. 1. Иргэншил Монгол Улсын иргэн байх (өөрөө болон эцэг эх бүгд Монгол Улсын харъяат иргэн байна) БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй. 2. Нас 2019 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх (1979.9.1-нээс хойш төрсөн иргэн) Хөгжлийн албан ёсны дэмжлэг(ODA) авдаг улсын Их сургуулийн багшийн …

  • 1 February

    Т.Ууганбаяр: Засгийн газрын тэтгэлгээр 1200 орчим хүн гадаадад суралцдаг

     Засгийн газар хооронд хэрэгжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл хаагдмал, хязгаарлагдмал байдгаас оюутан залуус тэр бүр хамрагдаж чадахгүй хоцрох нь бий. Тэгвэл салбарын сайдын санаачилгаар анх удаа тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийн нэгдсэн санбүхий scholarship.esis.edu.mn цахим хуудас  нээжээ. Гадаадад суралцах сургалтын тэтгэлгийн мэдээлэл бүх иргэнд нээлттэй болсноор ямар давуу талтай, мөн оюутан, залуус, эцэг, эхчүүд юунд голлож анхаарах ёстойг БСШУСЯ-ны Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Ууганбаяраас тодруулж, ярилцлаа.             -Сургалтын тэтгэлгийн мэдээллийг нэг дороос авах …

January, 2019

  • 31 January

    Монгол хэл, бичгийн шалгалтыг гуравдугаар сард авна

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар энэ жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоолоо. Өмнө нь энэхүү шалгалтыг ЭЕШ-ын өмнөх өдөр, босго оноогүй зохион байгуулдаг байсан. Монгол хэл бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна.

  • 29 January

    Ном унших соёлыг түгээх тохилог танхим Сонгинохайрхан дүүрэгт үүдээ нээлээ 

    Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн Нийтийн төв номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сан  өнөөдөр шинээр үйл ажиллагаагаа нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ИТХ–ын төлөөлөгч С.Мөнхчулуун, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн Нийтийн төв номын сангийн захирал Д.Индра болон албаны бусад хүмүүс оролцлоо. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг …

  • 29 January

    “Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Мобыль хотод гарч байна

    Монголын эзэнт гүрэн, Их эзэн богд Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын талаарх “Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Мобыль хотод гарч байна. Энэхүү үзэсгэлэнгийн нээлт 1 дүгээр сарын 25-нд Алабама муж дахь “Голф Коаст Эксплориум шинжлэх ухааны төв”-д болсон бөгөөд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, Мобыль хотын дарга Санди Стимпсон, үзэсгэлэнгийн зохион байгуулагч зэрэг нийт 100 орчим зочид оролцож, …

  • 28 January

    “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” үзэсгэлэн дэлгэгдэнэ

    Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулан Монголын Үндэсний музейгээс “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.  Уг үзэсгэлэн 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй ажиллана.  “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай”  үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй тоглоомын олон төрөл зүйл дэлгэгдэнэ.  Хамгийн эртний тоглоом нь Сяньби, Уйгарын хаант улсын үед холбогдох тоглоомууд …

  • 26 January

    Хангарди ордонд “Бичил номын сан” нээлээ

    Нийслэлчүүдийг номтой нөхөрлүүлэх, ном уншлагыг идэвхжүүлэх, дэмжих зорилго бүхий “2021” төслийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан. Төслийн хүрээнд хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, ном унших хотын соёлыг төлөвшүүлэхэд түлхэц үзүүлэх “Бичил номын сан”-гийн үйл ажиллагааг нийслэлийн Хангарди ордны нэг давхарт өчигдөр  нээлээ Ном унших хотын соёлыг төлөвшүүлэх зорилго бүхий “Номоо солилцъё” төслийн бичил номын сангийн үйл ажиллагааг нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн …

  • 25 January

    Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан “Монгол бахархал” эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

    Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойг ирэх 2-р сарын 2-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойн хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооноос Их, Дээд сургууль, Коллеж, МСҮТ-ийн оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Монгол бахархал” сэдвийн хүрээнд эссэ бичлэгийн уралдааныг  зарлаж байна. Монгол улс тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тунхаглан зарлах их үйлсэд амь биеэ үл хайрлан тэмцэж явсан Д.Сүхбаатар …

  • 23 January

    Сурагчдын амралтад зориулсан цахим хичээл эхэллээ

    ЕБС-ийн сурагчид 2018 оны 12 дугаар сарын 15 наас 2019 оны хоёрдугаар 10 хүртэл урт хугацаагаар амарч байгаа билээ.Энэ нь өвчлөлийг бууруулах,ханиадны дэгдэлтээс сэргийлж буй арга хэмжээ юм.Үүнтэй уялдаад БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУБИС,Боловсролын хүрээлэн хамтран сурагчдын амралтад зориулсан цахим хичээл зааж эхэллээ. Цахим хичээлээр 1-12 ангийн суралцагчдад монгол хэл,математикийн хичээлийг долоо хоногт хоёр удаа заах юм.Энэхүү ЕБС-ийн суралцагчдад зориулсан цахим хичээлийг “ПИНК КИВИ” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд …

  • 22 January

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

    2002 оноос зохион байгуулагдаж буй Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад жил бүр дунджаар 80-90 орны Боловсролын сайд нар, мөн 60-70 орны удирдах албан тушаалтнууд өөрийн орны сайдыг төлөөлөн оролцож,  салбарын өмнө тулгарч буй бэрхшээл түүнийг даван туулах арга зам, бодлого, ололт амжилт, туршлагаас хуваалцаж дэлхийн боловсролын бодлого ирээдүйд хаашаа чиглэх, түүнд хэрхэн бэлтгэх талаар хэлэлцдэг. Энэ оны Дэлхийн боловсролын сайд нарын …

  • 22 January

    Турк улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2019 оны 1 дүгээр сарын 15 – 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрүүдэд явагдана. Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар хийх ба тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой. Түгээмэл асуултууд 1. Бүртгэл хийх зөвшөөрөлтэй хувь хүн болон албан байгууллага …

  • 21 January

    Кирил Монгол хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл мэндэллээ

    Монголын Хүүхдийн Зохиолчдын Холбооноос санаачлан кирил болон монгол хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүлийн анхны дугаарыг ЕБС-ийн сурагчид, их, дээд сургууль, коллежийн оюутан залуус, эцэг эх, эрдэмтэн багш нарт зориулан эрхлэн гаргалаа. “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл нь хос бичгээр хүүхэд залууст зориулан гарч байгаа Монголын анхны тогтмол хэвлэл юм. Төр засгаас монгол бичгийн хэрэглээний талаар удаа дараагийн шийдвэрүүд гарч , монгол бичиг …

  • 17 January

    Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан “Монгол бахархал” эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

    Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойг ирэх 2-р сарын 2-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойн хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооноос Их, Дээд сургууль, Коллеж, МСҮТ-ийн оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Монгол бахархал” сэдвийн хүрээнд эсээ бичлэгийн уралдааныг  зарлаж байна. Монгол улс тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тунхаглан зарлах их үйлсэд амь биеэ үл хайрлан тэмцэж явсан Д.Сүхбаатар …

  • 15 January

    Жаутыковын нэрэмжит олон улсын олимпиадад Монголын баг амжилттай оролцож байна

     Казакстан улсын Алматы хотод  зохион байгуулагдаж байгаа Жаутыковын нэрэмжит математик, физик, мэдээлэл зүйн олон улсын 15-р олимпиадад Монголын баг амжилттай оролцож байна.  2019 оны 1-р сарын 9-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа тус олимпиадад АНУ, ОХУ зэрэг 18 улс оролцож байгаа бол Монгол улсаас Улаанбаатар хотын 1-р сургууль, Эрхэт Эрдэм, Баянхонгор аймгийн Алгоритм сургуулийн 5 багийн 28 сурагч, 8 багш оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар …