Tag Archives: боловсрол

September, 2017

  • 1 September

    Г.Чулуунбаатар: Хүн бүр үүргээ ухамсарлая

    БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Эрхэм баян-эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, оюутан, сурагчид, эцэг эхчүүд ээ, Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт-эрдмийн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. “Мөнгөн хонх”-ны дуу цангинаж, анги танхимд хүүхдийн инээд хөөр цалгисан энэ сайхан өдөр …

  • 1 September

    Баянзүрх дүүрэгт 7120 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орлоо

    Баянзүрх дүүргийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд нийт 243 сургууль, цэцэрлэг хүүхэд багачуудаа өнөөдөр хүлээн авлаа. Дүүргийн бүх сургууль, цэцэрлэг энэ оны эхний хичээлийг ‘’Эх хэлээ дээдлэе’’ сэдвийн дор орж, дүүргийн удирдлагууд хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Т.Батцогт 45 дугаар цэцэрлэг, 102, 127 дугаар сургуулиудын хичээлийн …

  • 1 September

    Н.Номтойбаяр: Өрх гэртээ хэрэгтэй, эх орондоо хэрэгтэй чадварлаг боловсон хүчин болоорой

    Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 90 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежүүд өнөөдөр хичээлийн шинэ жилийнхээ нээлтийг хийж шинэ суралцагчдаа хүлээж авлаа. Энэ хичээлийн жилд МСҮТ болон Политехник коллежид 16 салбарын хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай байгаа 192 мэргэжлээр залуусыг сургах бөгөөд тэдний нэг Монгол Солонгосын хамтарсан Полтехник коллежийн хичээлийн шинэ …

  • 1 September

    Сургуулийн орчинд хориглосон хоол хүнсний жагсаалт

    Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаалын “Тусгай дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын бага ангийн сургуулийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн. Мөн хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам баталсан. Сургуулийн орчинд хориглох хоол хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг  танилцуулж байна. -Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн -Нийлэг …

  • 1 September

    Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн 1 дүгээр ангид 165 хүүхэд шинээр элсэн оржээ

    Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. 2017-2018 оны хичээлийн шинэ жилийг нээж нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Өнөөдөр нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 200 гаруй сургуульд 250 мянга гаруй хүүхэд сурч байна. Нийслэлийн Засаг даргын …

  • 1 September

    М.Энхболд: Зорилгодоо хүрэхийн тулд хичээн суралцагтун

    УИХ-ын дарга М.Энхболд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Эрдмийн өргөөний гэрэлт хаалгыг татан орж буй оюутан,  сурагчид аа, Ирээдүй хойч үедээ эрдэм өвлүүлэх эрхэм үйлсийн эзэн багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын нийт ажилтан, ажиллагсад аа, Хүндэт эцэг эхчүүд ээ, Та бүхэндээ 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт ерөөе. Монгол айл өрх бүрийн сайн сайхан, амар түвшин амьдрал, …

  • 1 September

    ЕБС-ийн нэгдүгээр ангийн нэг бүлэгт дунджаар 40-43 хүүхэд суралцаж байна

    Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Үндэсний Статистикийн хорооноос гаргасан нийслэл дэх сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-ийн сургуулийн зарим үзүүлэлтийг гаргажээ. Тухайлбал энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 2-5 насны 22.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй бол нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийт цэцэрлэгүүд 62.5 хувиар хүчин чадлаа давуулан хамруулжээ. Үүнээс гадна ЕБС-ийн нэгдүгээр ангийн нэг бүлэгт дунджаар 40-43 хүүхэд суралцаж шинээр …

  • 1 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулж Монгол Улсын нийт ард иргэд, сурагч, оюутан, багш, сурган хүмүүжүүлэгчдэд хандан  мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ “Монгол Улсын нийт ард иргэд, хүүхэд залуучууд, багш, сурган хүмүүжүүлэгчид ээ! Эрдэм номдоо шамдан суралцах  Есдүгээр сарын нэгний баярт өдрийн мэндчилгээ дэвшүүлье! Хичээлийн цүнхээ мөрөвчлөн  эрдэм номын замдаа гарч,  төрөлх сургуулийнхаа …

August, 2017

  • 31 August

    ЕБС, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт маргааш болно

    Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт улсын хэмжээнд маргааш болно. Хичээлийн жилийн эхний хичээлийг “Эх хэлээ дээдэлье” сэдвийн дор явуулах юм байна.  Харин их, дээд сургууль, коллежийн хичээлийн шинэ жилийн нээлт  есдүгээр  сарын 4-ний Даваа гарагт болно гэж салбарын яамнаас мэдээллээ. Энэ жил 252 хүүхэд цэцэрлэгт, ЕБС-д 575,879 суралцагч суралцах юм байна. Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус …

  • 30 August

    Оройн ангийн оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдаж болно

    Сургалтын төлбөрийн зээл олголтын өнөөгийн байдал, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судалж, зээлд хамрагдах оюутны хамрах хүрээг өргөжүүлэх, зээлийн зарим нөхцөл, шаардлагыг хөнгөлөх, зээлийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор Засгийн газар “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчлэн баталсан. Өнгөрсөн жил ганцхан бакалавр буюу өдрийн ангийн оюутнууд “Оюутны хөгжлийн зээл”-ийг авах боломжтой байсан. Харин энэ жилээс эхлэн ичнээ, магистр, доктор, оройн ангийн оюутнууд зээлд …

  • 29 August

    Гадны засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжууд

    Гадаад ертөнцөд эх орныхоо нэрийг гарган амжилттай суралцан яваа оюутан охин Б.Хонгорзул нэгэн хэрэгтэй мэдээллийг үе тэнгийн найзууддаа хилийн чанадаас мэдээлсэн байна. Манай үеийн залуус ихэнх нь гадаадад сурах хүсэлтэй байдаг хэдий ч тэр болгон санхүүгийн боломж, нөхцөл нь бүрддэггүй. Гэхдээ тэрийг шийдэх арга бол өөрийн жоохон овсгоо самбаа, дээрээс нь тэр талаарх жоохон мэдлэг байхад чи хэзээ нэгэн цагт …

  • 29 August

    Дэлхийн шилдэг их сургуулиудын төлбөрийн талаарх мэдээлэл

    Дэлхийн жишигт нийцсэн чанартай боловсролыг хүн бүр эзэмшихийг хүсдэг биз ээ. Магадгүй та гаднын оронд суралцах хүсэлтэй бол доорх сургуулиудын бакалаврын жилийн дундаж төлбөртэй танилцаарай.  Нэр: “Massachusetts institute of technology” Төлбөр: 46.407 ам доллар Байршил: АНУ Үндсэн хуудас: http://web.mit.edu/ Нэр: “Harvard” Төлбөр: 45.278 ам доллар Байршил:АНУ Үндсэн вэб сайт: http://www.harvard.edu/  Нэр: “Кэмбриджийн их сургууль” Төлбөр: 29.927 ам доллар Байршил: Англи Үндсэн вэб …

  • 29 August

    “Оюутны хөгжлийн зээлд” хамрагдах хүсэлтэй оюутнууд дараах материалыг бүрдүүлнэ

    “Оюутны хөгжлийн зээл”-ийг  Засгийн газар баталсан. Тиймээс 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө бэлэн төлөх боломжгүй ч доорх шаардлагыг хангасан оюутнууд арилжааны банкинд хандаж, зээлд хамрагдах боломжтой юм. Энэ жилийн тухайд 41 мянган оюутныг зээлд хамруулна гэсэн тооцоог Засгийн газраас гаргажээ.  ЗЭЭЛИЙН ТӨРӨЛ – Хүү бууруулах зээл /цалин, тэтгэвэрийн зээлийн дуусах хугацаа / – Богино хугацаатай зээл /1 жил / …

  • 29 August

    Г.Чулуунбаатар: Багш нар ажил хаялт зарлаж, ажлаа гажуудуулахгүй байхыг хүсч байна

    Цалингаа нэмэгдүүлэхийг хүссэн багш нарын төлөөлөл цалин нэмэгдүүлэх талаар болон хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой зарим асуудлаар БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар болон Сангийн яам, ХНХЯ-ны төлөөлөлтэй өчигдөр  уулзаж санал солилцлоо. БСШУС-ын сайдтай уулзаж шаардлага хүргүүлж буй түр хорооны төлөөлөл “Монголын багш нарын 80-90 хувь нь цалингийн болон ипотекийн зээлтэй. Бага цалинтай тул зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа. Гэсэн хэдий ч багшийн ёс зүй болон шавь нараа бодоод удаан хугацаанд тэвчсэн. Гэтэл Монголын багш …

  • 26 August

    Багш нар ирэх долоон хоногт цуглаан зохион байгуулна

    Монголын 30 гаруй мянган багшийн цалинг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт тавиад буй. Тэд шаардлагаа энэ сарын 17-нд Засгийн газарт хүргүүлжээ.  Түр хорооноос 2017 оны 9 дүгээр сард багтаан багшийн цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэх, 2020 он гэхэд 3500 ам.долларт болгох, багшийг төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамруулах шаардлагыг таввсан. Энэ шаардлагын хариуг Засгийн газар …