Tag Archives: боловсрол

August, 2018

  • 17 August

    АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурах солилцооны хөтөлбөр зарлагдлаа

    АНУ-ын Засгийн газрын санхүүжилттай бүрэн тэтгэлэгт FLEX хөтөлбөрийн шалгаруулалтын тов гарчээ. Энэ хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад Америкийн Нэгдсэн Улсын (АНУ)-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурч Америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны солилцооны хөтөлбөр юм. Америкийн Нэгдсэн Улсад 2019-2020 оны хичээлийн жилд “FLEX-Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны” хөтөлбөр оролцогчдыг шалгаруулах удирдамж FLEX …

  • 16 August

    Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” олимпиадыг тэргүүлсэн сурагчид Сингапурыг зорилоо 

     Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарын санаачилга, дэмжлэгээр “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадыг Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын долоон сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд өнгөрсөн тавдугаар сард зохион явуулсан билээ. Энэхүү олимпиадыг эрхэм гишүүн уламжлал болгон гуравдахь жилдээ зохион байгуулсан юм. Монголын ирээдүй болсон залуусыг өндөр мэдлэг боловсролтой болгохыг зорьсон тус олимпиадын эхний гурван байрт шалгарсан 76-р сургуулийн сурагч М.Сүхбат, 104-р …

  • 16 August

    Өнөөдөр оюутан цэргүүд халагдана

    “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаасан оюутан залуус өнөөдөр  цэргийн тангараг өргөж халагдана. Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шархад дах Хээрийн сургалтын төвд өнөөдөр 11:40 цагт дээрх арга хэмжээ болох бөгөөд цэргүүдийн ар гэрийнхэн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар оролцох аж. Анх энэхүү хөтөлбөрийг 2014 онд Монгол Улсын …

  • 14 August

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сахилга хариуцлага, дэг журам сахих үүрэг даалгавар өглөө

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын шуурхай хурал зохион байгуулагдаж, холбогдох үүрэг даалгаварыг өглөө. Хурлын өмнө, аймаг, дүүрэгт ажилласан ажлын хэсэг сургууль, цэцэрлэгийн барилга, урсгал засварын явцыг танилцуулж, нийтлэг алдаа, цагийн хоцрогдолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Орон нутгийн удирдлагуудад сургууль, цэцэрлэг, спорт заалны барилга угсралт, засварын худалдан авалтыг зохион байгуулах эрх шилжүүлсэн хэдий ч хууль, журмын дагуу ажилаа зохион байгуулаагүй, …

  • 13 August

    Хүүхэддээ цүнхээ зөв үүрч явахыг заагаарай

    Бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин нь хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байх ёстой. Жишээ нь: Таны хүүхэд 30 кг жинтэй бол 3 кг-аас бага жинтэй цүнх байх ёстой. Мөн өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардлагатай зүйлийг нь бүртгэж, өгч явуулж байгаарай. Зарим хүүхэд хичээл сургууль руугаа хүнд хөнгөн материалаар хийсэн тоглоом авч явдагаас болж гэмтэх тохиолдол гардаг …

  • 10 August

    БЗД-ийн II-р хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтанд орно 

    УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр тойргийнхоо иргэдтэй уулзаж санал болдыг нь сонсож, хийж буй бүтээн байгуулалтынхаа ажлын явцтай танилцсан байна.  БЗД-ийн 21,27,2-р хорооны айл өрхүүдийг сүүлийн 10 гаруй жил үерийн аюул нөмөрч ирсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол үерийн хамгаалалтын байгууламжийг барих санаачлага гарган санхүүг нь улсын төсөвт суулган шийдвэрлэсэн. Ингэснээр нийт 1,9 км урттай, 6,5 метр өндөртэй үерийн хамгаалалтын …

  • 10 August

    БНХАУ-ын Бээжин хотноо Дэлхийн философичдын 24-р их хурал болно

      1900 оноос эхлэн дэлхийн философичдын их хурлууд 5 жил тутам зохиогдсоор эдүгээ 24 дэх нь Бээжин хотноо болох гэж байна. Дэлхийн философичдын их хурлууд ихэнхдээ европ, америк тивийн дэлхийн алдартай их сургуулиуд дээр зохиогдож ирсэн ба азид 2008 онд өмнөд Солонгост болсон. Энэ удаа БНХАУ-д болох  байгаагаараа онцлогтой байна. Өмнө нь АНУ-ын Бостон, Туркийн Истанбул, Грекийн Афины их хурлуудад …

  • 9 August

    БСШУС-ын сайд сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй танилцав

    БСШУС-ын сайдын баталсан удирдамжийн дагуу сургууль, цэцэрлэгүүдийн өвөлжилтийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнтэй танилцах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд найман ажлын хэсэг өчигдрөөс эхлэн дүүргүүдийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Тахилт, Эмээлт, 61-ийн гарам болон Жаргалант тосгон зэрэг алслагдсан хороо, …

  • 7 August

    Т.Ням-Очир: Энэ жил 4-12 дугаар ангид эрүүл мэндийн хичээл орно

    БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа. -2018-2019 оны шинэ хичээлийн жилд Ерөнхий Боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт шинэчлэлт орсон уу? -Яг сургалтын хөтөлбөр болон агуулгад ямар нэгэн байдлаар цоо шинэ өөрчлөлт шинэчлэл хийгдэхгүй. Гэхдээ бид хөгжүүлэлт, сайжруулалтын ажил хийнэ. 1921 оноос хойш Монгол Улсын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө арав гаруй удаа өөрчлөгдөж шинэчлэгдсэн байдаг. 10-11 жил, 11-12 жилийн тогтолцоонд …

  • 1 August

    Ц.Цогзолмаа: Оюутны хөгжлийн зээл олгогдоод эхэлсэн

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан боллоо. Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзалмаа  удахгүй эхлэх хичээлийн шинэ жилтэй холбогдуулан Оюутны хөгжлийн зээлийн талаар  мэдээлэл хийлээ. Тэрбээр”Оюутны хөгжлийн зээл олгогдоод эхэлсэн байгаа. 2018 оны төсөвт 75 тэрбум төгрөгийг оюутны зээлд олгохоор суулгасан. Нэг оюутанд дунджаар 2.5 сая төгрөгийн зээл олгоно гэж тооцвол 35 мянган оюутан хөгжлийн зээл авах боломжтой. Уг зээлийг авсан оюутан төгссөнийхөө дараа 6-10 …

July, 2018

  • 28 July

    Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннесийн номонд албан ёсоор бүртгэгджээ

    Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Олон улсын Их Мастер, Монголын Оюун Ухааны Академийн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар долдугаар сарын 25-нд гиннесийн номонд албан ёсоор бүртгэгджээ. МОУА-ийн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар нь БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдсэн юм.        

  • 16 July

    “Авьяаслаг Монголчууд”-ын ялагч О.Энх-Эрдэнэ Америкт тэтгэлэгтэй суралцахаар болжээ

    “Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэд өөрийгөө хөгжүүлж, цаашлаад эх орныхоо нэрийг олон улсад гаргах ховорхон боломж олджээ. Тэрээр тун удахгүй Америкийн нийслэл Вашингтон Д.C. хотоос холгүй орших Виржиниагийн Олон Улсын Их Сургууль (Virginia International University)-д суралцахаар явах гэж байна. Тус сургуулийн төлөөлөгчид саяхан Монголд айлчлаад буцсан бөгөөд О.Энх-Эрдэнэд англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдахын зэрэгцээ хүссэн мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалах …

  • 16 July

    Олон улсын математикийн олимпиадад оролцсон сурагчид эх орондоо ирлээ

    Олон улсын математикийн 59-р олимпиад долдугаар сарын 4-14-ний хооронд Румын улсад боллоо. Уг олимпиадад Монгол Улсын баг нэг мөнгө, таван хүрэл медаль авч өндөр амжилт гаргасан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Сурагчид өчигдөр эх орондоо ирсэн байна. Олонлог сургуулийн 12-р ангийн сурагч М.Лханаажав мөнгөн медаль авсан юм. Олонлог сургуулийнхан Олон улсын математикийн олимпиадад гаргасан амжилтууд: Б.Баясгалан 1982 он ОУМО-23, хүрэл медаль (Олонлог сургуулийг …

  • 5 July

    800 оноо авсан сурагчдыг 1.5 сая төгрөгөөр урамшуулжээ

    Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д амжилттай оролцож 800 оноо авсан сурагчид олон бий. Улаанбаатар хотын хэмжээнд математикийн шалгалтанд 800 оноо авсан 22 сурагч байсан бол англи хэлний хичээлээр 80 сурагч хамгийн өндөр үнэлгээг авчээ. ЭЕШ-д орон нутгийн сурагчид өндөр үнэлгээг авдаг бөгөөд зарим аймаг улсын хэмжээнд үзүүлэлтээрээ тэргүүлдэг байна. Одоогоор 800 оноо авсан Өмнөговь, Дорнод, Сүхбаатар аймгийн сурагчдыг мөнгөн шагнал болон …

  • 3 July

    ЭЕШ-ын монгол хэл, бичгийн хичээлээр нийт 18 хүүхэд 800 оноо авчээ

    Элсэлтийн Ерөнхий Шалгалт орон даяар өнгөрсөн сарын 20-нд дууссан билээ. Шалгалтын дүн гарч Боловсролын үнэлгээний төвийн сайтад нийтлэгдсэн байна. ЭЕШ-ын хариугаа ЭНД дарж харна уу. Үүнээс Монгол  хэлний шалгалтын дүнг авч үзэхэд, хамгийн дээд оноо болох 800 оноог Улаанбаатар хотын гурван хүүхэд авсан бол орон нутагт нийт 15 хүүхэд авчээ. Тодруулбал, Говь-Алтай аймагт гурав, Сэлэнгэ аймагт хоёр, Дорноговьд нэг, Увс …