УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр тойргийнхоо иргэдтэй уулзаж санал болдыг нь сонсож, хийж буй бүтээн байгуулалтынхаа ажлын явцтай танилцсан байна. БЗД-ийн 21,27,2-р хорооны айл өрхүүдийг сүүлийн 10 гаруй жил үерийн аюул нөмөрч ирсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол үерийн хамгаалалтын байгууламжийг барих санаачлага гарган санхүүг нь улсын төсөвт суулган шийдвэрлэсэн. Ингэснээр нийт 1,9 км урттай, 6,5 метр өндөртэй үерийн хамгаалалтын …
Tag Archives: боловсрол
August, 2018
-
10 August
БНХАУ-ын Бээжин хотноо Дэлхийн философичдын 24-р их хурал болно
1900 оноос эхлэн дэлхийн философичдын их хурлууд 5 жил тутам зохиогдсоор эдүгээ 24 дэх нь Бээжин хотноо болох гэж байна. Дэлхийн философичдын их хурлууд ихэнхдээ европ, америк тивийн дэлхийн алдартай их сургуулиуд дээр зохиогдож ирсэн ба азид 2008 онд өмнөд Солонгост болсон. Энэ удаа БНХАУ-д болох байгаагаараа онцлогтой байна. Өмнө нь АНУ-ын Бостон, Туркийн Истанбул, Грекийн Афины их хурлуудад …
-
9 August
БСШУС-ын сайд сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй танилцав
БСШУС-ын сайдын баталсан удирдамжийн дагуу сургууль, цэцэрлэгүүдийн өвөлжилтийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнтэй танилцах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд найман ажлын хэсэг өчигдрөөс эхлэн дүүргүүдийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Тахилт, Эмээлт, 61-ийн гарам болон Жаргалант тосгон зэрэг алслагдсан хороо, …
-
7 August
Т.Ням-Очир: Энэ жил 4-12 дугаар ангид эрүүл мэндийн хичээл орно
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа. -2018-2019 оны шинэ хичээлийн жилд Ерөнхий Боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт шинэчлэлт орсон уу? -Яг сургалтын хөтөлбөр болон агуулгад ямар нэгэн байдлаар цоо шинэ өөрчлөлт шинэчлэл хийгдэхгүй. Гэхдээ бид хөгжүүлэлт, сайжруулалтын ажил хийнэ. 1921 оноос хойш Монгол Улсын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө арав гаруй удаа өөрчлөгдөж шинэчлэгдсэн байдаг. 10-11 жил, 11-12 жилийн тогтолцоонд …
-
1 August
Ц.Цогзолмаа: Оюутны хөгжлийн зээл олгогдоод эхэлсэн
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан боллоо. Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзалмаа удахгүй эхлэх хичээлийн шинэ жилтэй холбогдуулан Оюутны хөгжлийн зээлийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр”Оюутны хөгжлийн зээл олгогдоод эхэлсэн байгаа. 2018 оны төсөвт 75 тэрбум төгрөгийг оюутны зээлд олгохоор суулгасан. Нэг оюутанд дунджаар 2.5 сая төгрөгийн зээл олгоно гэж тооцвол 35 мянган оюутан хөгжлийн зээл авах боломжтой. Уг зээлийг авсан оюутан төгссөнийхөө дараа 6-10 …
July, 2018
-
28 July
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннесийн номонд албан ёсоор бүртгэгджээ
Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Олон улсын Их Мастер, Монголын Оюун Ухааны Академийн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар долдугаар сарын 25-нд гиннесийн номонд албан ёсоор бүртгэгджээ. МОУА-ийн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар нь БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдсэн юм.
-
16 July
“Авьяаслаг Монголчууд”-ын ялагч О.Энх-Эрдэнэ Америкт тэтгэлэгтэй суралцахаар болжээ
“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэд өөрийгөө хөгжүүлж, цаашлаад эх орныхоо нэрийг олон улсад гаргах ховорхон боломж олджээ. Тэрээр тун удахгүй Америкийн нийслэл Вашингтон Д.C. хотоос холгүй орших Виржиниагийн Олон Улсын Их Сургууль (Virginia International University)-д суралцахаар явах гэж байна. Тус сургуулийн төлөөлөгчид саяхан Монголд айлчлаад буцсан бөгөөд О.Энх-Эрдэнэд англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдахын зэрэгцээ хүссэн мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалах …
-
16 July
Олон улсын математикийн олимпиадад оролцсон сурагчид эх орондоо ирлээ
Олон улсын математикийн 59-р олимпиад долдугаар сарын 4-14-ний хооронд Румын улсад боллоо. Уг олимпиадад Монгол Улсын баг нэг мөнгө, таван хүрэл медаль авч өндөр амжилт гаргасан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Сурагчид өчигдөр эх орондоо ирсэн байна. Олонлог сургуулийн 12-р ангийн сурагч М.Лханаажав мөнгөн медаль авсан юм. Олонлог сургуулийнхан Олон улсын математикийн олимпиадад гаргасан амжилтууд: Б.Баясгалан 1982 он ОУМО-23, хүрэл медаль (Олонлог сургуулийг …
-
5 July
800 оноо авсан сурагчдыг 1.5 сая төгрөгөөр урамшуулжээ
Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д амжилттай оролцож 800 оноо авсан сурагчид олон бий. Улаанбаатар хотын хэмжээнд математикийн шалгалтанд 800 оноо авсан 22 сурагч байсан бол англи хэлний хичээлээр 80 сурагч хамгийн өндөр үнэлгээг авчээ. ЭЕШ-д орон нутгийн сурагчид өндөр үнэлгээг авдаг бөгөөд зарим аймаг улсын хэмжээнд үзүүлэлтээрээ тэргүүлдэг байна. Одоогоор 800 оноо авсан Өмнөговь, Дорнод, Сүхбаатар аймгийн сурагчдыг мөнгөн шагнал болон …
-
3 July
ЭЕШ-ын монгол хэл, бичгийн хичээлээр нийт 18 хүүхэд 800 оноо авчээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт орон даяар өнгөрсөн сарын 20-нд дууссан билээ. Шалгалтын дүн гарч Боловсролын үнэлгээний төвийн сайтад нийтлэгдсэн байна. ЭЕШ-ын хариугаа ЭНД дарж харна уу. Үүнээс Монгол хэлний шалгалтын дүнг авч үзэхэд, хамгийн дээд оноо болох 800 оноог Улаанбаатар хотын гурван хүүхэд авсан бол орон нутагт нийт 15 хүүхэд авчээ. Тодруулбал, Говь-Алтай аймагт гурав, Сэлэнгэ аймагт хоёр, Дорноговьд нэг, Увс …
June, 2018
-
25 June
Японд төрийн 22 албан хаагчийг магистр, докторт сургана
Өнөөдөр ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын орлогч дарга Савада Хироми, Монгол улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн гэрээнд гарын үсэг зурна. Ингэснээр 309 сая иений буцалтгүй тусламжийг манай улсад үзүүлнэ. “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” нь хөгжиж буй орнуудын залуу төрийн албан хаагчдыг Япон улсад магистр, докторт суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр юм. Гэрээнд гарын …
-
19 June
Олимпийн медальтнуудын хөргөөр зоос хийж, марк худалдаанд гаргана
“Олимпийн медалтнуудын холбоо”-ны ЕНБД, 1992 оны Барселона олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Баярсайхан тэргүүтэй олимпийн наадмаас медаль хүртсэн үе үеийн тамирчдыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат тэргүүтэй яамны удирдлагууд өчигдөр хүлээн авч уулзлаа. Тодруулбал, уулзалтад 1968 оны олимпийн наадмын анхны хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, 1968 оны олимпийн …
-
19 June
МУИС-д хэрхэн элсэх вэ?
Элсэх хүсэлт гаргах: Элсэлтийн бүртгэл орон даяар 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээж, 7 дугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт хаах бөгөөд орон даяар https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана. Шинээр бүртгүүлэгч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрнэ. Бүртгүүлэгч нь хэдэн ч бүрэлдэхүүн/салбар сургуульд бүртгүүлж болох ба бүртгэлийн хураамж 9000 төгрөг, орон нутгийн салбар сургууль 1000 төгрөг …
-
2 June
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь
Элсэлтийн ерөнхий шалгалт болоход цөөн хоног үлдээд байна. Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалт 2018 оны зургаадугаар сарын 18-20 ны өдрүүдэд зохион байгуулагдана. Харин ЭЕШ-ын дүн оноо жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно. Даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут: Монгол хэлбичгийн …
May, 2018
-
28 May
17 сургуулийн 800 гаруй сурагч амралт зугаалгаар явж байсан нь илэрчээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Нийслэлийн Боловсролын газар болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт 2017-2018 оны хичээлийн жилийн үлдэж буй хугацаанд хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, өгөөжийг сайжруулах, ойрын хугацаанд анхаарах зарим асуудлын талаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд чиглэл хүргүүлсэн билээ. Энэ үүрэг чиглэлийн дагуу БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газраас ажлын хэсэг гарч, ерөнхий боловсролын сургуулийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл