Номин талст хамтлагийн дуучин МУСТА Т. Дөлгөрмөрөн тэртээх 1968 онд сонсогчдын хүртээл болгосон Монгол Улсын Гавьяат жүжигчин Д. Өлзий-Оршихийн “Учрах золгохын ерөөл” дууг шинэчлэн дуулж, клипжүүлжээ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа”Амьдралын алтан босгыг арван хавраар угтаж үдсэн үе үеийн нийт төгсөгчид анги хамт олонд учран золгохын ерөөл дэвшүүлье.1968 оноос дуулагдаж ирсэн эл сайхан дууг зохиосон уран бүтээлчид тэр дундаа …
Tag Archives: видео мэдээ
May, 2018
-
17 May
Дуучин Ариунаа “Космик” дууныхаа клипэнд хүүтэйгээ тогложээ
Пүрэв гаригийн видео мэдээ булангаараа МУГЖ дуучин Т. Ариунаагийн “Космик” дууны клипийг хүргэж байна. Түүний “Космик” дууны клипэнд бага хүү Б.Өнөболд нь тоглосон юм . “Космик” дууны аялгууг дуучин, хөгжмийн зохиолч Б. Нацагдорж буюу Наки хийсэн бол үгийг Quiza бичжээ. “Хаган фильмс”-ийн пост-апокалиптик буюу шинжлэх ухааны уран зөгнөлт хэв маягаар бүтээсэн энэхүү клип нь түүний “Cosmic Ariunaa” цомогт багтсан “Утасны …
-
16 May
“The Voice of Mongolia” шоуны хагас шигшээ тоглолтод өрсөлдөх найман оролцогчийн үзүүлбэр
“The Voice of Mongolia” шоуны “Quarter final” буюу дөрвөн шүүгчийн шилдэг 16 оролцогчийн үзүүлбэр өнгөрсөн амралтын өдрүүдэд үзэгчдийн хүртээл боллоо. Шилдэг 16 оролцогчдоос хагас шигшээ тоглолтод өрсөлдөх эрхтэй найман оролцогчид тодорлоо. Д.Уламбаяр шүүгчийн баг Д.Отгонбаяр шүүгчийн баг C.Ононбат шүүгчийн баг Д.Болд шүүгчийн баг
-
15 May
Дуучин Д.Болд “Үүрийн гэгээнээр”
Монгол Улсын төрийн соёрхолт, дуучин Д.Болдын 11 дэх бие даасан “Хувцсаа тайчаад шид” цомогт багтсан “Үүрийн гэгээнээр” дууны клипийг хүргэж байна.
-
14 May
“Ахлах тогоочийн заавраар” шоунд жүжигчин Д.Баттөмөр ялалт байгуулав /видео/
NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар” шоуны хоёр дахь цувралын дөрөв дахь дугаарт “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА Д.Баттөмөр, дуучин А. Хишигдалай нар оролцлоо. Хөх, улаан багийн оролцогч нар “Амталж шарсан нугасны толгой, нугасны махан шанзтай банш” хийж өрсөлдөж, хөх багын оролцогч “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА Д.Баттөмөрийн баг ялагчаар тодорсон юм.
-
12 May
“Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболорын уран бүтээл “Гурван үг”
Амралтын өдрийн видео мэдээ булангаараа “Sweetymotion” хамтлагийн ахлагч, дуучин Э.Ганболорын бие даасан уран бүтээл болох “Гурван үг” дууны клипийг хүргэж байна. Клипний зураг авалтыг Увс аймгийн Хяргас, Увс нуурын эрэг, Хэцүү хад зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад авсан байна.
-
12 May
“Ангарагаас ирсэн эмэгтэй” жүжгийн дууг С. Идэрмаа, Д. Отгонжаргал нар хамтран дуулжээ
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Г.Ундармаагийн “U film” уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны бүтээл “Ангарагаас ирсэн эмэгтэй” 18+ модерн драмын жүжгийн дууг МУСТА Д. Отгонжаргал, жүжигчин С.Идэрмаатай хамтран дуулжээ. Жүжгийн зохиолыг Р.Эмүжин бичиж, найруулагчаар Ц.Баясгалан, хөгжмийн зохиолчоор Б.Ангирмаа, хувцас дизайныг Ариунаа Сүри нар ажилласан юм. “Ангарагаас ирсэн эмэгтэй” 18+ модерн драмын жүжгийн гол дүрд Г.Ундармаа болон шинэ …
-
12 May
Ч. Уранхолбоо “Ид шидийн орон”-д ном хандивлажээ
Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогийн ээлжит дугаар /2018. 05.11/ буюу өчигдөр цацагдаж эхэллээ. Энэ удаагийнхаа влогоо хийх үеэрээ “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулсан “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын цогцолборын хүүхэд багачуудад өөрийнхөө зүгээс ном хандивлажээ. Тэрбээр “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн влогоо өнгөрсөн хоёрдугаар сараас хөтөлж эхэлсэн. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан арван …
-
11 May
“Ахлах тогоочийн заавраар” шоунд Д.Баттөмөр, А.Хишигдалай нар өрсөлдөнө
NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар” шоуны хоёр дахь цувралын дөрөв дахь дугаарт “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА Д.Баттөмөр, дуучин А. Хишигдалайтай хамт өрсөлджээ. Улаан багын ахлах тогооч Б.Ариунбилэг, туслах тогооч А. Хишигдалай, Цэнхэр багын ахлах тогооч Ж.Саруулбулга, туслах тогооч Д.Баттөмөрийн багуудын хэний баг нь ялагчаар тодрохыг 5 сарын 13-ны ням гарагийн 18:30 цагаас харах л үлдээ. “Ахлах тогоочийн заавраар” шоуны хоёрдугаар цувралын гурав дахь дугаарт СУИС-ийн төгөлдөр хуурын багш О.Сарантуяа, Нийслэлийн Гэрлэх ёслолын …
-
10 May
“Гурван охин” хамтлаг “Ээждээ хайртай”
Пүрэв гаригийн видео мэдээ булангаараа “Гурван охин” хамтлагийнхан “Ээждээ хайртай” дууны клипийг хүргэж байна. Тус клипэнд хамтлагийн гишүүдийн бага насных нь зураг гарахаас гадна жүжигчин Г.Ундармаа, Ц.Алдармаа зэрэг олны танил хүмүүс ч ээж нартайгаа гарах аж. “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбатын ая, ZZ-гийн үг “Ээждээ хайртай” дууны клипийг ilab студийнхэн бүтээжээ.
-
9 May
Дуучин Г.Эрдэнэчимэг “Энкэр ээж минь” дууг халимаг хэлээр дуулжээ
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Г.Эрдэнэчимэг ээжүүддээ зориулан Халимгийн хөгжмийн зохиолч Аркадий Манджиевийн “Энкэр ээж минь” дууг халимаг хэлээр дуулжээ. Энэхүү дууныхаа клипээр Халимаг ард түмний ахуй соёлыг харуулахыг зорьжээ.
-
8 May
Г.Эрдэнэбат: Б.Булган хэргийг сэргээж шалгаж эхэлснээс хойш олон удаа мэдүүлэг өгөөгүй
“Цензургүй яриа” нэвтрүүлгийн Даваа гаригийн ээлжит зочноор Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат оролцлоо. Түүний нэвтрүүлгийн үеэр хэлсэн зарим онцлох ишлэлүүдийг хүргэж байна. -Б.Булган хэргийг сэргээж шалгаж эхэлснээс хойш олон удаа мэдүүлэг өгөөгүй. – Хэргийн газраас олдсон малгай Э. Бат-үүлийнх болох нь тогтоогдсон. -С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт Б. Булган хамжигч байсан ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. …
-
5 May
Видео: МУГЖ, Т.Ариунаа “Хорвоог дүүргэж дэргэд байгаарай”
МУГЖ, дуучин Т.Ариунаа “Хорвоог дүүргэж дэргэд байгаарай” ханийн тухай магтан дуулсан дууны клипийг амралтын өдрийн видео мэдээ булангаараа хүргэж байна. Энэхүү дууны үгийг МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан бичсэн бол аялгууг СГЗ, ая зохиогч Л.Балхжав, хөгжмийн найруулгыг “UP Music” продакшны продюсер Н.Халиун, дууны бичлэгийг “Намуун” студийн захирал Х.Баярсайхан зэрэг уран бүтээлчид хийжээ. Амралтын өдрүүдийг хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрүүлээрэй. “Хорвоог дүүргэж дэргэд …
-
5 May
Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын хамтран дуулсан “Хун галуу”
Амралтын өдрийн видео мэдээ булангаараа Уртын дуучин СТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын уран бүтээл “Хун галуу” дууны клипийг хүргэж байна. Өвөр Монголын ахан дүүсийн алдарт “Хун галуу” дууг зочин гийчиндээ зориулан найр хуриманд дуулдаг ажээ. Харин дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар энэхүү дууг этник стильд оруулан шинэчлэн дуулсан байна.Тус клипний зураг авалтыг ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн Сүнэд хошуу болон Авга хошууны нутаг …
-
4 May
Дуучин П.Баярцэнгэлийн “Хийморьтой бай” дууны клип цацагдлаа
Залуу дуучин П.Баярцэнгэл “Хийморьтой бай ” хэмээх шинэ уран бүтээлээ танилцууллаа. “Хийморьтой бай” дууны үгийг QUIZA, хөгжмийн продюсероор Н.Баярхүү , продюсероор TV cocktail хамтлагийн жүжигчин Цоомоо буюу Н.Цолмонбаяр нар ажиллажээ.