Tag Archives: видео мэдээ

April, 2022

  • 27 April

    Фото: “Яг түүн шиг-5” шоунд оролцох найман оролцогч

    Боловсрол суваг телевиз Endemol Shine Group-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг дөрвөн жил амжилттай зохион байгуулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас урлагийн салбарын үйл ажиллагаа түр завсардаж, “Яг түүн шиг” шоу ч хоёр жил зохиогдоогүй юм. Харин тун удахгүй Боловсрол телевизийн уран бүтээлчид 15 жилийн ойдоо зориулан шинэлэг дүр төрх, содон үзүүлбэрүүдээр дүүрэн …

  • 18 April

    Сансрын хөлөг “Шэньжөү-13”-ын багийнхан үүргээ амжилттай биелүүлжээ

    Хятадын нисгэгчтэй сансрын хөлөг “Шэньжөү-13” нь 2021 оны 10-р сарын 16-ны өдөр Jiuquan хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрч тойрог замдаа орж байсан ба Бээжингийн цагаар 2021 оны 10-р сарын 16-ны 6:56 цагт автомат удирдлагаар “Тяньхэ” бүхээгтэй холбогдож, өмнө нь хөөргөсөн “Тяньжөү-2”, “Тяньжөү-3” ачааны хөлөгтэй залгалдан нэг цогц болж сансар дахь үйл ажиллагаагаа эхлүүлж байсан билээ.  Уг хөлөг сансарт зургаан сар амжилттай үүргээ …

  • 11 April

    У.Хүрэлсүх:Сэтгэл, зориг гаргаж ажилла, ард түмэндээ худлаа хэлж болохгүй

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.04.11/ Ерөнхий сайд , УИХ-ын дарга, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдтэй уулзаж үүрэг, чиглэл өглөө. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ҮАБЗ-ийн хүрээнд уулзаж, өнгөрсөн хоёр хоногт болсон жагсаалын нөхцөл байдал болон тавигдаж буй шаардлагын талаар нэлээдгүй ярилцсан. Бид нар ниргэсэн хойно нь хашхирав байдалтай байна гэж …

  • 8 April

    Г.Занданшатар: Нэг тэрбум гаруй төгрөгийн тендерийг зогсоолоо

    УИХ-ын дарга Г.Занданшатар хэмнэлтийг төсвөөс эхлэе гэдэг санаачилга гаргасны дагуу өнгөрсөн хугацаанд үр ашиггүй гэж үзсэн нэг тэрбум гаруй төгрөгийн худалдан авалтын тендерийг зогсоосон байна. Тэгвэл өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр 2022 төсөвт тодотгол хийж, төрийн хэмнэлтийг үргэлжлүүлэх гэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр, “Цар тахлын хорио цээр хоёр жил үргэлжиллээ. Хорио цээрийн улмаас эдийн засагт хүндрэл бэрхшээл учирсан. Дэлхий даяар тээвэр …

  • 1 April

    Монгол, Австралийн хооронд “Ажиллах болон амрах” визийн хөтөлбөр хэрэгжинэ

    Монгол Улс, Австрали Улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, залуусын соёлын солилцоог өргөжүүлэх, тэдний суралцах, хөгжих хүсэл сонирхлыг дэмжих зорилгоор “Ажиллах болон амрах” визийн хөтөлбөрийг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болоод байна. Монгол Улсын 18-30 насны 100 залуу Австрали Улсад “Ажиллах болон амрах” визээр 1 жилийн хугацаанд ажиллах, аялах боломжтой болж байгаа бөгөөд энэ үеэрээ 4 …

March, 2022

  • 16 March

    А.Бөртэ-Үжин “Дэлхийн мисс”-ийн тайзнаа уран нугаралтын үзүүлбэр үзүүлнэ

    “Дэлхийн мисс-2021” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт маргааш АНУ-ын Пуэрто Рико арлын Сан Хуан хотын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд нийт 130 гаруй орны мисс өрсөлдсөнөөс эцсийн шалгаруулалтад 40 орны гоо бүсгүйчүүд үлдээд байна. Тус тэмцээнд Монгол Улсаас оролцож байгаа мисс А.Бөртэ-Үжин уран нугаралтын үзүүлбэрээрээ “Авьяас” үзүүлбэрийн ялагч болж “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгараад байгаа билээ. Финалын шатанд …

  • 14 March

    “Нарны садан” уран сайхны кино энэ сарын 17-нд нээлтээ хийнэ

    UBS телевиз, PickPack болон White Arch Studios, UB Pictures-ийн хамтын бүтээл “НАРНЫ САДАН” уран сайхны кино 3-р сарын 17-нд нээлтээ хийх гэж байна. Энэхүү бүтээлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Соёлын тэргүүний ажилтан Б.Алимцэцэг, Д.Мөнхтөмөр, Г.Алтангэрэл болон “Говийн домог”-ийн Эгээрэл гүнжийн дүрийг бүтээж олноо танигдсан Б.Замилан нар тогложээ. Мөн зохиолч, ерөнхий найруулагчаар СТА …

  • 10 March

    Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр Юн Сук Ёл сонгогдлоо

    Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт лхагва гаригт болж, сөрөг хүчин болох “Ард түмний хүч нам”-ын нэр дэвшигч Юн Сук Ёл нийт сонгогчдын 48.59 хувийн саналаар ялалт байгууллаа. Юн Сук Ёл өрсөлдөгч Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мёноос 250 мянган сонгогч буюу 0.8 хувийн саналаар илүүрхэж, ялалт байгуулжээ. БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль сонгогчдын 77.1 хувийн ирцтэй байсан талаар тус улсын …

February, 2022

  • 24 February

    Видео:Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Япон улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар баярын мэндчилгээ солилцов

    Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр  /2022.02.24 / тохиож байна. Энэхүү түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар баярын цахим мэндчилгээ солилцов.

  • 7 February

    МУГЖ Т.Ариунаагийн НҮБ-ын Хүүхдийн сантай байгуулсан гэрээ дууслаа

    Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч дуучин, Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн тус сантай байгуулсан гэрээ дуусгавар болж, Элчийн үүргээ ийнхүү дуусгаж байна. Дуучин Т.Ариунаа 2001 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элчээр томилогдсон бөгөөд энэ хугацаанд тус сантай хамтран хүүхдийн олон асуудлаар нөлөөллийн ажил хийж байсан. Тухайлбал, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх, хөгжих, хамгаалуулах эрхийг хангах хэд хэдэн ажлуудад оролцож байсан. Тэр …

January, 2022

  • 27 January

    Уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын хамтран дуулсан шинэ уран бүтээл “Өөшгөө юу даа”

    Бид өөрийн уламжлалт ардын дуу, уртын дууг сонсохгүй,үзэхгүйгээр бусдын юмыг үнэлэх боломжгүй. Тийм учраас ардын болоод уртын дуугаа сонсох чадвартай болсон цагт орчин цагийн рок поп хөгжмийг мэдрэх үнэлэмж бий болно хэмээн  Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров онцгойлон хэлж байсан.     Улс орон болгон өөрийн гэсэн ардын дуутай байдаг ч, манай уртын, ардын дуу шиг ханагар …

  • 10 January

    “Уухай” хамтлаг Монголын соёлын өвийг рок хөгжимтэй хослуулан дэлхийд гайхуулна

    Хүн төрөлхтөнд хэдэн мянган жилээр гайхагдаж ирсэн Монголчуудын аугаа соёлын өв буюу монгол хөөмэй, уртын дуу, морин хуур хөгжмийг сүр хүчит рок хөгжимтэй хослуулан, Монгол рок урсгалыг бий болгож “Уухай” хамтлаг мэндэлж буйгаа зарлаж анхны уран бүтээлээ цахим орчинд цацаад байна.  Монголчуудын соёлын өв, оюуны бүтээлийг дэлхийд гайхуулж, экспортлох асар их боломж байгааг “Хү” хамтлаг бидэнд харуулж чадсан. Тэгвэл тэрхүү …

  • 6 January

    Видео:“Сонгодог 21” төслийн дөрвөн шинэ бүтээл

    Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолч, яруу найрагчдын дуурийн ари, романс болон дууны бүтээлүүдийг сэргээн дэлгэрүүлэх, хойч үед залгамжлан өвлүүлэх зорилгоор гоцлол дуучин Ө.Цэрэнчунтын санаачилгаар Дуурь, бүжгийн эрдмийн театрын хэрэгжүүлж буй “Сонгодог21” төсөл ээлжит уран бүтээлээ үзэгчдэд хүргэж байна. Энэ удаад “Сонгодог 21” төслийн хүрээнд хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Х.Билэгжаргал, З.Хангал, Н.Жанцанноров нарын “Намрын дурсамж”, “Дуулж л явахаас даа”, “Аяны шувууд”, “Хайрлан дуулмаар …

  • 5 January

    Фото:БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцав

    Бээжин 2022 өвлийн олимп эхлэхэд ердөө нэг сарын хугацаа үлдээд байна.Тэгвэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин 1-р сарын 4-ний өдөр Үндэсний тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэн, Бээжингийн өвлийн олимп, паралимпийн Хэвлэл мэдээллийн төв, Бээжингийн өвлийн олимп, паралимпийн хотхон, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулалт, удирдлагын төв, Er Qichang мөс цасны сургалтын бааз зэрэг газруудаар очиж Бээжин-2022 өвлийн олимп, паралимпийн бэлтгэлтэй танилцсан байна. Тэрбээр тамирчин, …

November, 2021

  • 19 November

    “Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа

    70 дахь удаагийн “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар шалгарсан уран нугараач А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа. А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн. Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй. Уран нугараач А.Бөртэ-Үжин нь 2017 онд Өмнөд Солонгос улсад зохиогдсон “Miss Supertalent of the World” тэмцээнд оролцон нэгдүгээр байр, …