Tag Archives: видео мэдээ

September, 2022

  • 10 September

    “Emmy Awards”: “Squid Game” кино 6 төрөлд нэр дэвшжээ

    Америкийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 74 дэх удаагийн “Emmy Awards”-ийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ энэ сарын 12-ны өдөр Лос Анжелес хотноо зохион байгуулагдах гэж байна. Тэгвэл энэ жилийн шагнал гардуулах ёслолд өнгөрсөн онд дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулж байсан “Squid Game” киноны гол дүрд тоглосон жүжигчид оролцохоор болсон байна. Учир нь “Netflix”-ийн есөн ангит уг цуврал нь 74 …

  • 7 September

    “ЗУРА 2: Цурам ажиллагаа” уран сайхны киног бүтээхэд 1 тэрбум төгрөг зарцуулжээ

    Фантастик продакшны шинэ уран бүтээл болох “ЗУРА 2: Цурам ажиллагаа” уран сайхны кино энэ баасан гарагт нээлтээ хийх гэж байна. Энэхүү кино нь 2020 онд үзэгчдийн хүртээл болсон “Зура” киноны үйл явдалтай холбоогүй бөгөөд цоо шинэ үйл явдлын талаар өгүүлэх юм. “ЗУРА 2: Цурам ажиллагаа” уран сайхны кинонд гарч буй үйл явдлууд бүгд зохиомол бөгөөд өнгөрсөн түүхээс сэдэвлээгүй. Фантастик продакшны …

August, 2022

  • 18 August

    Дэлхийн алдарт реппер Lil Pump Монголд хүрэлцэн ирлээ

    Covid-19 цар тахалтай холбоотойгоор хоёр жил завсарласан байсан “Хуур” хөгжмийн наадам болоход нэг хоног үлдлээ. Уг хөгжмийн наадамд Reborn stage буюу хип хоп, трап урсгалын уран бүтээлчид, Live stage буюу шинэ залуу, дотоодын хамтлагууд, Electronic stage буюу дотоодын алдартай DJ нараас бүрдсэн нийт 40 орчим уран бүтээлчид оролцоно. Тэднээс гадна дэлхийн алдарт реппер Lil Pump XMF хөгжмийн наадамд өөрийн биеэр …

July, 2022

  • 10 July

    Эх орноо дэлхийд сурталчилж буй Ш.Энхийн-Од болон “Хү” хамтлагт Ерөнхий сайд нэрэмжит шагналаа гардууллаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын Дейтоны Их сургуулийн оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин Шаравжамцын Энхийн-Од болон Хүннү рок “Хү” хамтлагт Ерөнхий сайдын нэрэмжит шагналаа гардууллаа. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гарган, сурталчлан таниулж, Монгол үндэстний үнэт зүйлийг бий болгож, Монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь оруулж байгаа Ш.Энхийн-Одын шагналыг аав, ээж нь гардаж авлаа. Батламж гардуулсны дараа Ерөнхий …

  • 7 July

    Ш.Доржсүрэнд Гавьяат жүжигчин цол хүртээлээ

    Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2022.07.07/ “ДОЗ” энтертайнментын захирал, жүжигчин Шадавын Доржсүрэн Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Доржсүрэн нь …

  • 6 July

    Ш.Гүрбазар: Миний Монголын ард түмэн бүтээлд минь Төрийн шагнал авч өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.07.06/ Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазарын туурвисан “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ. Монголын соёл урлаг, утга зохиолын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёлын сэдэвт олон арван шүлэг, найраглал, жүжгийн зохиол бичсэн Соёлын гавьяат …

  • 4 July

    “Яг түүн шиг-2022” шоу нэвтрүүлгийн ес дэх дугаарын ялагчаар Х.Баярмаа тодорлоо

    “Яг түүн шиг-2022” шоу нэвтрүүлгийн ес дэх дугаар өчигдөр /2022.07.03/ үзэгчдийн хүртээл боллоо. Өчигдрийн дугаарт Монголын алдартай уран бүтээлчид урилгаар оролцож, найман оролцогчтой хамтран дуулсан юм. Мөн энэ удаагийн дугаарт шүүгч, оролцогчдын оноо болон өмнөх дугааруудад цуглуулсан оноон дээр үзэгчдийн мессеж саналыг нэмж, ялагчийг тодруулсан юм. Энэ удаагийн дугаарт, Уянга-Реппер Ginjin Мишээл- Ш. Чимэдцэеэ “Увертюра” хамтлаг Чойжоо- Баяр, Б.Хонгор, Баярмаа-“Хар …

June, 2022

  • 29 June

    Дуучин Baljka-гийн “Obsession” дууны клипэнд жүжигчин Г.Ундармаа тогложээ

    Дуучин, хөгжимчин Baljka-гийн гурав дахь уран бүтээл “Obsession” клип цацагдлаа. Дуучин Baljka-гийн хувьд чанартай, далайцтай уран бүтээл туурвидаг гэдгээрээ олны магтаалыг сонсдог. Энэ удаа тэрбээр “Naura Ginza” brand-тэй хамтран гурав дахь клипээ өөрөө найруулж зураг авалтаа Япон улсын нийслэл Токио хотод хийсэн байна. Тус уран бүтээлийн хөгжмийг олон улсад монголын нэрийг тамгалж яваа “The Hu” хамтлагийн хөгжмийн найруулагч, товшуур хөгжимчин …

  • 7 June

    “Уулын намар” киноны дуу цацагдлаа

    Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэвийн “Уулын намар” туужаас сэдэвлэн бүтээсэн “Уулын намар” уран сайхны кино энэ сарын 10-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. МУСТА Ц.Цэрэнболд “Уулын намар” киноны зохиолыг МУСТА Ө.Мөнгөнтулгатай хамтран бичжээ. Тэрбээр “Tsebo Film” кино продакшнаа байгуулж, “Логик фильм”-тай хамтран тус киног бүтээсэн байна. “Уулын намар” кинонд МУГЖ Б.Базаррагчаа, МУСТА Ц.Цэрэнболд, Ө.Мөнгөнтулга, Д.Ганцэцэг, Н.Сугармаа, Д.Бямбадорж, Х.Хишигдэлгэр, Э.Амарбаясгалан …

May, 2022

  • 27 May

    “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны трейлер цацагдлаа

    Belgute Pictures, Mount Guard болон Мобинет ХХК-ийн Voo хамтран бүтээсэн “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны нээлт энэ сарын 25-ны өдөр Corporate Convention центрт болсон билээ. Тэгвэл өнөөдөр/2022.05.27/ киноны албан ёсны трейлер 18 цагт цацагдлаа. “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны Ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямба, Н.Ялалт ажиллаж, киноны эх зохиолыг Тодко Самсон бичжээ. “ТЭГРИ ЧИНУ” …

  • 26 May

    Б.Лхагва-Очир: Дэлхийд ур чадвараараа гайхуулдаг циркийн жүжигчдээ гаднын улсад алдаж байгаад харамсаж байна

    Монголын циркчдийн ур чадвар дэлхийд маш өндрөөр үнэлэгддэг байна. Тиймээс манай циркийн жүжигчдээр хичээл заалгаж, шавь болох сонирхолтой гаднын залуус их байдаг аж. Гэтэл Монголын циркчид бэлтгэлийн байргүйгээс бөхийн өргөө, АСА цирк, сургуулиудын спорт заал зэрэг газар түрээс төлж бэлтгэлээ хийдэг. Түүнээс бус бэлтгэлийн байртай байсан бол монгол циркийн жүжигчдийн амжилт улам өндөр байх байсан талаар циркчид ярьж байна. Циркийн …

  • 25 May

    Эмоци продакшны залуу жүжигчид циркийн үзүүлбэр үзүүлж, циркчид жүжиглэнэ

    “Эмоци” продакшны залуу жүжигчид “Даймонд” циркийн уран бүтээлчидтэй хамтран “Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолтыг энэ сарын 31 болон 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүүхэд багачуудад зориулан тоглохоор бэлтгэлдээ гарчээ. Бэлтгэлийн үйл явцаас харахад үнэхээр сонин содон шийдлийн тоглолтыг үзүүлэх гэж байгаа нь харагдаж байлаа. Тайз дэлгэцийн уран бүтээлчид циркийн гайхамшигт үзүүлбэрүүд үзүүлж, харин циркийн жүжигчид жүжиглэсэн хэлбэрийг гаргаж хосолсон сонирхолтой үзүүлбэрүүдийг бэлдэж …

  • 19 May

    Шинэ клип:Бүжигчин М.Бямбаа анхны бие даасан “Queen” нэртэй клипээ гаргалаа

    “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээр олонд танигдсан Соёлын тэргүүний ажилтан, Үндэсний урлагийн Их Театрын гоцлол бүжигчин М.Бямбаа анхны бие даасан “Queen” нэртэй клипээ гаргалаа. Тэрээр Queen буюу “Хатан хаан” нэртэй дууны клипэндээ өөрөө дуулж, бүжиглэсэн байна. Уг клипний өнгө төрх, өвөрмөц, содон дүр төрхтэй, зоригтой, шийдэмгий өөр М.Бямбааг харуулж чадсан нь онцлог болжээ. “Queen” нэртэй дууны үгийг Quiza буюу …

  • 11 May

    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл-ийн тангараг өргөх ёслолд ЕТГ-ын дарга Я.Содбаатар оролцов

    Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёл-ийн тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай элчээр оролцов. Тэрбээр өнөөдөр /2022.05.11/БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл-д бараалхах бөгөөд иргэд харилцан зорчихдоо визийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, агаарын ачаа тээврийг хөнгөвчлөх болон уул уурхай, геологи зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл-ийн тангараг …

  • 10 May

    Видео: “Яг түүн шиг-2022 ”шоуны найман оролцогчийн эхний үзүүлбэрүүд

    Боловсрол суваг телевизийн уран бүтээлчдийн Endemol Shine Group-ийн албан ёсны эрхтэйгээр бэлтгэн хүргэдэг “Яг түүн шиг-2022 ” шоу нэвтрүүлгийн эхний дугаар өнгөрсөн Ням гаригт үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны эхний дугаарт жүжигчин Х.Баярмаа -МУГЖ Т.Ариунаа МУГЖ С.Наран – Jessi ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга-Dua Lipa “Никитон” хамтлагийн дуучин Ч.Мишээл-Mariah Carey Дуучин Б.Чойжилсүрэн /Чойжоо/-Харанга “Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг /Эрка/-George Michael “Gangbay” …