Tag Archives: видео мэдээ

November, 2021

  • 16 November

    Х.Баярмаа:Хайр дурлалын сэдэвтэй киноны гол дүрд анх удаа тоглолоо

    “Өглөөний зочин” ярилцлагын энэ удаагийн дугаарт энэ сарын 19-ний өдөр нээлтээ хийх “Хас урлан” студийн бүтээл “Хиртээгүй сарнай” киноны гол дүрд тоглосон жүжигчин Х.Баярмаа уригдан оролцлоо.

  • 4 November

    Видео:Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан “Мэдэрмээр байна” шинэхэн клипээ цацлаа

    Тэсвэр хатуужил, хүсэл тэмүүлэл, идэвхтэй амьдралаараа олон хүнд үлгэр дуурайлал, урам зориг өгч яваа эрхэм бол Соёлын тэргүүний ажилтан жүжигчин, продюсер Ж.Баясгалан. Тэрбээр гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан “Мэдэрмээр байна” шинэхэн клипээ олны хүртээл болголоо. Чи намайг хүлээх үү хэлээч Би чамайг санаж болох юмуу Чиний инээхийг хармаар байна Би чамайг мэдэрмээр байна хэмээн хосуудын хайр, сэтгэлийн үгийн утсыг хөнджээ. Хосууд анх …

  • 1 November

    “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа

    “Шүүдэр продакшн”, “Voo” хамтын бүтээл “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны албан ёсны трэйлер аравдугаар сарын 29-ын өдөр цацагдлаа. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны Хотулун гүнжийн дүрд жүжигчин, загвар өмсөгч М. Цэрэндолгор, Хайду хааны дүрд СТА О.Гэрэлсүх, гүнжийн сэтгэлт залуу Абатай баатарт жүжигчин Б.Баттогтох, Урус хун тайжид СТА С.Тэмүүжин, Дува хун тайжид жүжигчин Г.Эзэнмөнх, Бүргэд баатарт …

October, 2021

  • 27 October

    Видео:Жүжигчин Б.Баяржавхлан “Хиртээгүй сарнай” уран сайхны киноны дууг дуулжээ

    “Тоонот” студийн уран бүтээлч Jason буюу жүжигчин, дуучин Б.Баяржавхлан шинэхэн дуугаа энэ сарын 25-ны өдөр сонсогчдын хүртээл болголоо. Энэхүү уран бүтээл нь найруулагч Ц.Хүсэлбаатарын “Хиртээгүй сарнай” уран сайхны киноны дуу юм. Жүжигчин Б.Баяржавхлан киноны дууг дуулахаас гадна тус уран бүтээлд дүр бүтээсэн гэдгээрээ ихээхэн онцлогтой. Кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн Б.Баяржавхлангийн хувьд УДЭТ хэмээх босго өндөр том айлаас …

  • 6 October

    О.Самданпүрэв: “Нэг талын тасалбар” кино нийгэмд мессеж өгсөн бүтээл болсон гэж найдаж байна

    Монголын кино урлагт нэгэн шинэ бүтээл нэмэгдлээ. Нийгмийн дунд заавал ярих, дуугарах шаардлагатай сэдэв болоод буй салалт, хүсээгүй жирэмслэлт зэргийн талаар өгүүлэх драма жанрын “Нэг талын тасалбар” олон ангит кино үзэгчдийн хүртээл болж эхэлжээ. 10 ангит цувралын анги бүр тусдаа нэртэй бөгөөд нэгдүгээр анги нь “Ура, би жирэмслээгүй байна” гэснээс ямар сэдвийн талаар өгүүлэх нь  харагдана. Оюутан болж үерхэл, хайр дурлалтай учирч …

September, 2021

  • 30 September

    “Сэрэхүй цаг” цуврал уулзалтаар сар бүр салбартаа танигдсан эрхмүүд уригдана

    Отгонтэнгэр Их сургуулийн Олон улсын харилцаа, сэтгүүл зүйн тэнхимээс “Сэрэхүй цаг” уулзалтыг 2018 оноос эхлэн зохион байгуулсан. Энэ хичээлийн жилийн эхний зочноор Монгол улсын тэргүүн шадар, хүндэт дипломатч Р.Баасан уригдан оролцлоо. Тэрээр 1969 оноос БНЭУ-д суугаа ЭСЯ-нд орчуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2002 он хүртэл дипломат албыг хашиж байжээ. Монгол улсын төрийн тэргүүн, сайд нарын гадаад улс дахь орчуулагчаар ажиллаж, төрдөө хэл залгуулж явсан ахмад …

  • 28 September

    “Хотулун гүнж” киноны постер цацагдлаа

    Үзэгчдийн дунд өндөр хүлээлттэй байгаа “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” түүхэн киноны албан ёсны зурагт хуудас цацагдлаа. Монголдоо төдийгүй, гадаад зах зээлд зориулан бүтээж буй гэдгээ зарлаж байгаа тулаант төрлийн энэхүү киноны баг зурагт хуудсандаа гол дүр Хотулун гүнжийг дүрсэлжээ. Монгол Хотулуны дүрийг СУИС, Бээжингийн Урлагийн академи, ОХУ-ын Театр урлагийн дээд сургуулийг төгссөн залуу жүжигчин М.Цэрэндолгор бүтээж байгаа билээ. “Хотулун гүнж” …

  • 27 September

    Шинэ клип:Дуучин А.Хишигдалайгийн шинэ уран бүтээл “Ганцхан зун”

    Дуучин А.Хишигдалай “Ганцхан зун” нэртэй бие даасан шинэ уран бүтээлээ өчигдөр сонсогчдын хүртээл болголоо.Уг дууны үгийг G4BRIEL бичсэн бол хөгжмийг “The Hu” хамтлагийн хөгжимчин Н.Тэмүүлэн зохиожээ. Клипэнд реппер Thunder буюу Б.Өлзий-Учрал тоглосон байна. вивус займы credit-n.ru займ на карту без отказа без проверки

  • 10 September

    “STYLEE” сэтгүүл байгальд ээлтэй байхыг уриалж байна

    Тансаг зэрэглэлийн загварын брэндүүдийг нэгтгэсэн онлайн дэлгүүр бүхий “STYLEE” сэтгүүл наймдугаар сарын шинэхэн дугаараараа байгальд ээлтэй хэрэглэгч байхыг уриаллаа. Уг сэтгүүлээрээ тэд Монголд нэн тулгамдаад буй цөлжилтийн асуудлыг хөндөж, хүмүүст энэ талаар мэдээлэл өгч таниулан, хариуцлагатай хэрэглэгч болохыг уриалахыг зорьжээ. Ковид19 ын нөлөөллөөр мөн хэрэглэгчдийн өдөр бүр хувьсан өөрчлөгдөж буй амьдралын хэмнэлийг дагаад онлайн худалдаа дэлхийн өнцөг булан бүрт амжилттайгаар …

  • 7 September

    “ БИДНИЙГ СОНС” Өсвөр насны хүүхдүүдийн – 16 Академийн төслийн сүлд дуу цацагдлаа

    “Бяцхан Мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагын Охидын мисс төвийн “ЭМИG” охидын хамтлагийн ахлагч, гоцлол бүжигчин, Энхтайваны Энхрийлэнгийн анхны бие даасан “Биднийг сонс ” дууны клип өчигдөр /2021.09.06/цацагдлаа. Тэрбээр Нийслэлийн 23-р сургуулийн 8в ангид суралцдаг бөгөөд “Бяцхан Мисс ” Олон Улсын Хүүхдийн байгууллагын “Шилдэг Хүүхэд ”, Монголын Хүүхдийн Ордны “Авьяас”, алт , мөнгөн медаль , Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний сурагч” алтан …

August, 2021

  • 30 August

    Загвар өмсөгч Ж.Энэрэл “Долче &Габбана”загварын шоунд оролцлоо

    Италийн Венец хотын алдарт Сан-Марко талбайд болсон “Долче & Габбана” брэндийн Alta Moda загварын шоуны тайзнаа загвар өмсөгч Ж.Энэрэл алхжээ. Гараар урласан тансаг хээнцэр бүтээлүүд толилуулсан “Долче & Габбана”-гийн энэхүү кутюр шоуг Женнифер Лопес, Шон Комбс, Дожа Кэт, Крис Женнер, Кортни Кардашиан, Сиара, Моника Беллуччи, Кристиан Бэйл, Дама Хелен Миррен, Китти Спенсер зэрэг 400 гаруй зочин үзсэн байна.  120 бүтээл толилуулсан энэхүү …

  • 20 August

    Ж.Мягмар: Хичээл эхлэх үед эцэг эхчүүд хүүхдүүддээ амны хаалт, гар ариутгагчийг бэлтгэж өгөх хэрэгтэй

    2021-2022 хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөөг БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар танилцууллаа. Тэрбээр “КОВИД-19 халдварын үед хүүхдүүдийнхээ хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахад боловсролын байгууллага төдийгүй эцэг эхчүүд, асран хамгаалагчдын хариуцлага үүрэг оролцоо маш чухал байна. Хичээл эхлэх үед эцэг эхчүүд хүүхдүүддээ хүрэлцээтэй хэмжээгээр амны хаалт, гар ариутгагчийг бэлтгэж өгөх хэрэгтэй. Мөн хүүхдийн …

  • 10 August

    Зургаан настай Монгол охин Гиннессийн шалгаруулалтад оролцоно

    Монголын Оюун Ухааны Академийн үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатарын зургаан настай охин Х.Ивээл Гиннессийн дээд амжилтын шалгаруулалтад оролцохоор болсон байна. Энэ талаар Х.Ивээл охины аав Монголын Оюун Ухааны Академийн үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар мэдээллээ. Сонирхуулахад Х.Ивээл охин аавынхаа хамт 2019 оны наймдугаар сард ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож үзэгчид, шүүгчдийг …

July, 2021

  • 26 July

    Ц.Цогтбаатар:Тэнгэрт байгаа аавдаа, саяхан төрсөн хүүдээ, хайртай ханьдаа,намайг төрүүлж өсгөсөн ээждээ, багшдаа баярлалаа

    Жүдо бөхийн 73 кг-д зодоглосон ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирлаа. Тэрбээр хүрлийн төлөөх барилдаан эхлээд удаагүй байхад Канадын Артур Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, олимпын хүрэл медаль хүртлээ. “Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн, Олон Улсын Хэмжээний Мастер Цэнд-Очирын Цогтбаатар медалиа авсны дараа Токио хотноо ажиллаж буй спортын сэтгүүлчдэд ярилцлага өгч, сэтгэгдлээ хуваалцлаа. …

  • 24 July

    М.Уранцэцэг: Гурав дахь олимпдоо оролцож анхны медалиа авлаа

    Токио-2020 олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүрэл медаль хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг Токиод ажиллаж буй хэвлэлийн багийнханд ярилцлага өгч, сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Маш их баяртай байна. Медаль авахад миний баг, хамт олон маш их тусалсан. Гурав дахь олимпдоо оролцож анхны медалиа авлаа. Аав ээждээ, ах дүү, хамаатан садан, Хүч спорт хороо, тусалж дэмждэг бүх хүмүүстээ маш …