Tag Archives: видео мэдээ

July, 2021

  • 20 July

    “NS” хамтлагийн шинэ уран бүтээл “Утга Үгүй” дууны клип цацагдлаа

    “The Voice of Mongolia” шоуны оролцогчдоос анх удаа охидын хамтлаг төрөн гарсан нь Г.Саруултуяа, Н.Энэрэлсайхан нарын бүрэлдэхүүнтэй “NS” хамтлаг юм. Нэвтрүүлгийн шүүгч, дасгалжуулагч Д.Болдын “B production”-нд харьяалагдаж буй “NS”охидын хамтлаг “Don don” нэртэй анхны уран бүтээлээ олны хүртээл болгосон билээ. Тэгвэл охидын хамтлаг шинээр “Утга Үгүй” хоёр дахь уран бүтээлээ өнөөдөр /2021.07.20/ танилцууллаа. payday loans are short-term loans for small …

  • 8 July

    Уран бүтээлч Б.Нарандэлгэр Монгол Улсын “Соёлын элч” боллоо

    Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлч, Соёлын тэргүүний ажилтан Б.Нарандэлгэрт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулж өглөө. Соёлын элчээр томилогдсон Б.Нарандэлгэр нь Монголын үндэсний биет бус өв болох хөөмий, цуур, хэл хуурыг олон улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд монгол уламжлалт хөөмийг битбокстой хослуулсан Хөөмийбит этник шинэ төрөл …

June, 2021

  • 23 June

    ВИДЕО:Уран нугараач А.Уранбилэг “Дэлхийн топ циркчин” тэмцээний “ТОП-6”-д шалгарлаа

    Нийслэлийн Улаанбаатар чуулгын дэргэдэх “Улаанбаатар цирк”-ийн жүжигчин, уран нугараач А.Уранбилэг “Дэлхийн топ циркчин” тэмцээнд амжилттай оролцож шилдэг зургаан оролцогчийн нэгээр шалгараад байна. Тус тэмцээнийг Канадын “Circus Life” Youtube сувгаас олон улсын мэргэжлийн циркийн жүжигчдийн дунд анх удаа зохион байгуулж байгаа юм. Орон орны мэргэжлийн циркийн жүжигчид шүүж буй тус тэмцээн нь 2020 оны зургаадугаар сараас эхлэн 3 үе шаттайгаар зохион …

  • 21 June

    Ц.Чинбаяр:Улсын хэмжээнд 1600 гаруй жирэмсэн эмэгтэй коронавирусийн халдвар авсан

    “Аса” станц нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт  ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Хүний гавьяат эмч  Ц.Чинбаяр оролцож, халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Хүний гавьяат эмч Ц.Чинбаяр: ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэх хүнд болон маш хүнд хүний тоо нэмэгдэж байгаа учраас нөхцөл байдал хүнд байна. Сүүлийн үед халдвар авсан жирэмсэн эхчүүд маш их хүндэрч байна. Өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний …

  • 19 June

    Л.Энх-Амгалан:Энэ жил ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 40420 шалгуулагчдад бүгдэд нь боломж олгоно

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх долдугаар сард зохиогдох Элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах, халдвар авсан хүүхдүүдийг шалгалтад хамруулах эсэх асуудлаар “Аса” станц нэвтрүүлэгт оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан“ Энэ жил улсын хэмжээнд 40420 хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Сүүлийн хоёр хоногт Боловсролын үнэлгээний төвийн зарим нэг албан тушаалтны хариуцлагагүй, ойлгомжгүй мэдэгдэл хийснээс болж …

  • 18 June

    С.Энхболд: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд шагнал гардуулсны улмаас тохиолдлын тоо нэмэгдлээ

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2021.06.18/ “Аса” станц шууд нэвтрүүлгийн үеэр халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн сайд С.Энхболд“Халдварт өвчний тархалт хүний хөдөлгөөнтэй шууд хамааралтай байдаг. Тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн орон нутгийн замыг нээсэн, хорио цээрийн дэглэм суларсан, шагнал урамшууллын арга хэмжээнүүд зохиогдсон гээд маш олон хүчин зүйлс халдвар ихсэхэд нөлөөлж байгаа. Түүнчлэн вирус мутацилагдсан байж болохыг …

  • 18 June

    Л.Баттөр:Вакцинд хамрагдах насны бүх хүмүүс вакциндаа бүрэн хамрагдаж байж сүргийн дархлаа тогтоно

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өчигдрийн /2021.06.17/ 11:00 цагийн ээлжит хэвлэлийн бага хуралд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр оролцож “Ковид-19”халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Халдварын хэмжээ сүүлийн өдрүүдэд нэлээд өсөж байна.25-44 насныхан хамгийн их өвдөж байгаа хандлага ажиглагдаж байна. Мөн бага насны хүүхдүүд анхаарал татаж байгаа. Халдвар авсан дөрвөн хүний нэг нь хүүхэд байна.Вакцинд хамрагдаж чадахгүй байгаа 0-17 …

  • 16 June

    Э.Дөлгөөн, Д.Түвшинбаяр нарын хамтран дуулсан “Төгс зохицол” дууны клип цацагдлаа

    “Positive Mongolians” онлайн төслийг санаачлагч Д. Түвшинбаяр, Э. Дөлгөөн нар “Tuvshuu Dulguun vlog”, “Хосын жор”, “My Story”, “Big Big Family”, “Friends”зэрэг нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг билээ. Тэгвэл тэдний бэлтгэн хүргэдэг “Хосын жор” нэвтрүүлэг албан ёсны дуутай болсон байна. “Төгс зохицол” дууг “Positive Mongolians” төслийг санаачлагч Д. Түвшинбаяр, Э. Дөлгөөн нар хамтран дуулжээ. “Төгс зохицол” дууны үг Анх би чамайг харсан тэр …

  • 10 June

    Видео:Сайд Б.Батцэцэг Монголын эмэгтэйчүүд улс төрийн манлайлал, мэдлэг чадвараараа үлгэр жишээ гэдгийг олон улсад харуулж чадлаа

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан тушаалаа авснаас хойш анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхэлж байгаа билээ. Тэрбээр айлчлалын үеэр ОХУ-ын РИА Новости агентлагийн Михайл Струпинскийн “Страна Индустрия” нэвтрүүлэгт оролцож, ОХУ, Монгол Улсын хамтын ажиллагаа хөгжлийн талаар ярилцлага өгсөн юм. Энэ үеэр ОХУ-ын оролцоотой интеграцчиллын байгууллагуудад элсэх эсэх тухай, Сэлэнгэ мөрний цутгал дээрх усан цахилгаан станц Монголд яагаад хэрэгтэй байгааг тайлбарлаж, Монголд …

  • 7 June

    Б.Болдсайхан: 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр арга байхгүй

    Засгийн газар хэдхэн хоногийн өмнө Ковакс хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун Файзер вакцин хүлээн авсан, үргэлжлүүлэн 2.5 сая тунг худалдан авах гэрээ хийгээд байна. Тус вакциныг 12-17 насны хүүхдүүдэд хийхээр төлөвлөөд байгаа билээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ сарын 2-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ “ Одоогоор дэлхийд Европын холбоо болон Канад, Америк гэх мэт улсуудад 12-15 настай хүүхдүүдийг вакцинжуулаад эхэлсэн …

  • 3 June

    УОК:Хатуу хөл хорио тогтоохгүй

     Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, хатуу хөл хорио тогтоохгүй гэдгийг мэдэгдлээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийн 90 хувь нь вакцины эхний тунд, 64 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байна. Үүнээс 652 мянган хүн давтан тун тариулаад 14-өөс дээш хоносон буюу дархлаажих хугацаа нь болсон иргэд байна. Энэ сарын 15 хүртэл вакцинжуулалтыг эрчимжүүлнэ гэж УОК-ийн …

April, 2021

  • 29 April

    УИХ-ын гишүүн С.Ганбаатар АН-д элслээ

    УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарах өргөдлөө өгсөн даруйдаа О.Цогтгэрэл даргатай АН-д элсэж байгаагаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар“Та биднийг нэгтгэдэг нэг том дайсан цаана чинь байна. Уул уурхайн баялаг, ард түмэн төрийн өмч Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гэсэн уул уурхайн баялаг дээр сандайлж суучихаад ханаж, цадахгүй Монголын ард түмний ажлын байртай болох, сайхан амьдрах боломжийг хулгай хийж байгаа бүлэглэл өнөөдөр эрх барьж …

  • 29 April

    Видео:С.Ганбаатар МАХН-ын гишүүнчлэлээс татгалзлаа

    УИХ-ын гишүүн, МАХН-ын гишүүн С.Ганбаатар намаасаа гарч байгаагаа өнөөдөр /2021.04.29/ мэдэгдлээ. Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элссэн. Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, намын батлахаа гардуулан өглөө. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Би МАХН-д 2017.05.16-нд элссэн. Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс өнөөдөр гарч …

  • 24 April

    Реппер Rokit bay эхнэртэйгээ хамтран “Хязгааргүй” нэртэй шинэ уран бүтээл гаргажээ

    Rokit Bay хэмээх тайзны нэрээрээ алдаршсан О. Баярсайхан зургаан жилийн дараа хүү, охин хоёртоо зориулсан “Хязгааргүй” гэх уран бүтээлээрээ эргэн ирлээ. Гэхдээ “Хязгааргүй” уран бүтээл нь түүний өмнөх бүтээлүүдээс ялгарах нэг онцлог бий. Тэрээр “Хязгааргүй” дуугаа эхнэр С.Анутайгаа хамтран дуулсан юм. Дууны хөгжим, үгийг Rokit Bay бичсэн бол продюсероор Б.Наранзун ажилласан байна.

  • 13 April

    Ноён Бондгор, Камертон хамтлагийн дуучин Л. Ган-Эрдэнэ нар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих контент эхлүүллээ

    Монгол Улсын эх үрсийн элч дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаяр “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ нар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сонирхолтой контентийг эхлүүлжээ. Сүүлийн үед зарим нэг урлаг соёлын одууд сошиалд элдэв буруу үлгэр дууриалал үзүүлсэн гэдгээрээ шүүмжлэлд өртөж эхэлсэн. Харин Ноён Бондгор, Л. Ган-Эрдэнэ нар насан туршийн хамтрагчид болж сайхан контентуудыг эхлүүлж байгаа аж. Тэдний энэхүү контент зөвхөн эхлэл бөгөөд цаашид …