Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус хуралдаанд мэдээлэл хийлээ. Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлсэн байна. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт энэ сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, …
Tag Archives: Засгийн газар
January, 2015
-
27 January
Засгийн газраас Рио Тинто-той байгуулахаар төлөвлөж буй САНАМЖ бичиг /загвар хувь/
Монгол улсын засгийн газраас Оюу толгойн баялагийг цаашид хэрхэн ашиглах тухай Рио тинто компанитай байгуулахаар төлөвлөж буй ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ-ийн ноорог хувийыг хүргэж байна. Тус санамж бчигт Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм билээ. А.Тамир
-
20 January
Шаардлагад “дөрлүүлсэн” Засгийн газар
Улс орны эрх ашгийн төлөө гэсэн уриатайгаар парламентэд суудалтай намууд нэгдэн Шийдлийн гэх сүржин нэртэй хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Тэд эхнээсээ л эдийн засгийн хямралыг даван туулах шийдвэртэй алхамуудыг хэрэгжүүлнэ гэж ярьж байсан. Үүнийхээ хэрэгжүүлэхийн тулд төсвийн байгууллагын ажилтнуудыг олноор нь ажлаас нь цомхотгох, сум хөгжүoлэх сангийн мөнгийг зогсоох, төрийн байгууллагын элдэв зардлыг танах, 18 хүртэлх насны …
-
20 January
Олуулаа болохыг уриалдаг Засгийн газар шинэ төрсөн хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төлөхгүй гэв үү
Шийдлийн гэх Засгийн газраас иргэд хөдөлмөрчид олон зүйлийг хүлээж байсан ч тэдний энэхүү хүлээлт талаар болох бололтой. Засгийн газрын зүгээс эдийн засгийн хямралыг даван туулах арга замыг хэрэгжүүлэхдээ аль болох иргэдэд ачаалал чирэгдэл үүсгэхгүй гэж байсан ч үнэн хэрэгтээ иргэдийн халаасыг тэмтрэх байдлаар асуудалд хандаж эхлээд байна. Тэд ингэхдээ юуны өмнө иргэдийн хамгийн их хэрэглэдэг приус машины татварыг нэмэх, орон …
-
20 January
Элчин сайд нарыг томилуулахаар санал хүргүүлнэ
Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн үндэстний байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг томилуулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцлээ. Бүгд найрамдах ардчилсан Лаос улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лодойдамбын Галбадрах, Сингапур улсад Төмөрийн Лхагвадорж, Куба улсад Цэдэндамбын Батбаяр, Энэтхэг улсад Гончигийн Ганболд, Египэт улсад Чулууны Баярмөнх, Австрали улсад Батлайн Чулуунхүү, Польш улсад Нэмэхийн Батаа, Тайландын Вант …
-
14 January
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ
Аймгийн удирдлагуудтай хийсэн 2015 оны эхний цахим хурлын үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт төсвийн тодотголд тусгасан гол гол өөрчлөлт, шинээр хэрэгжиж буй хуулиудтай холбоотой мэдээлэл өглөө. Ирэх сарын 2-3-нд ЗГХЭГ-аас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзалт, сургалт хийнэ. Аймаг, орон нутгийн удирдлагуудын 2014 оны ажлыг дүгнэж, 2015 оны үйл ажиллагааны гэрээ байгуулна. УИХ-ын чуулганаар одоо хэлэлцэж …
-
8 January
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газар 2015 оны эхний хуралдаанаа 1 дүгээр сарын 7-ны өдөр хийж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Нуугдсан хөрөнгийг ил гаргахад чиглэсэн эрх зүйн энэхүү зохицуулалтаар санхүү, татварын хуурамч тайлангуудаа хүү, торгуульгүйгээр залруулах нэг удаагийн боломжийг хуулийн этгээдүүдэд олгоно. Mанай улс 2007-2008 онд зарим …
-
1 January
Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны сүүлчийн өдөр бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцсон юм. Өнгөрч буй 2014 онд эдийн засаг хүнд байсан ч чармайн ажилласан бизнес эрхлэгчиддээ Ерөнхий сайд талархал илэрхийлээд өнөөгийн хүндрэлээс гарах гарц нь бидний хамтын ажиллагаа гэдгийг …
December, 2014
-
30 December
Засгийн газрын хуралдааны тойм
Засгийн газрын 2014 оны “отгон” хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлыг авч хэлэлцсэн байна. Үүнд: Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа Боомтын захиргаадыг татан буулгалаа Төсвийн хуулиудад өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлнэ Шилэн дансны цахим хуудас ашиглалтад бэлэн болжээ Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог олон улсын жишигт хүргэх эрх зүйн зохицуулалт хийнэ Эдгээрээс гадна: – Монгол, Австрийн Засгийн газар …
-
30 December
Төсвийн хуулиудад өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлнэ
Дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлтийн улмаас манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурч байгаагийн зэрэгцээ Оюутолгой ордын үйлдвэрлэл багассан тул энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй байна. Энэ өөрчлөлт ирэх онд ч үргэлжилнэ. Учир нь Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах үед тооцсон эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээ, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурахаар …