АСЕМ-ын Дээд түвшний XI уулзалтыг 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Энэ уулзалтад 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна. XI уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Ерөнхий …
Tag Archives: Засгийн газар
March, 2015
-
4 March
Ж.Баярцэцэг: Засгийн газрын хувьд дараагийн арга хэмжээнүүд нээлттэй байгаа
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг “Хан ресурсез”, “Төв Азийн уран Холдинг” компаниудын Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан Арбитрын маргааны талаар мэдээлэл хийлээ. 2006-2009 онд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байсан тус компаниудын ураны ордын ашиглалт, хайгууллын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор маргаан үүссэн байна. Уг маргаан 2009 онд Цөмийн энергийн тухай хууль батлагдахад шинээр бүртгүүлэх хүсэлтээ гаргаагүй, мөн …
February, 2015
-
24 February
Засгийн газрын төлөөлөгч Ч.Чимэдсүрэн Ерөнхий сайдын шийдвэрийг зөрчиж явна /бичлэг/
Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч бөгөөд Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдцэрэнгийн согтуугаар замын цагдаагийн ажилтантай хэрүүл маргаан хийж байгаа бичлэг өнөөдөр олон нийтийн цахим сүлжээгээр тарсан байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хот дотор том оврын жип машин унахгүй байх тухай шийдвэр гаргасан. Түүний энэ шийдвэр МАХН-ын дарга Н.Энхбаярын “улаан хамгаалагчид”-ын нэг Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдцэрэнд хамаарахгүй бололтой. Ерөнхий сайд …
-
19 February
Төрийн золголт боллоо
XYII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонин жилийн Шинийн нэгний өглөө наран ургахтай зэрэгцэн Төрийн гурван өндөрлөг Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл Есөн хөлт цагаан тугандаа мөргөж, Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд төрийн золголт хийлээ. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ахмад настны төлөөлөл 9 буурлыг хүндэтгэн золгосон юм. Төрийн …
-
19 February
Монгол улсын засгийн газраас Иргэдийнхээ буян заяаг даатган Mандал өргөлөө
Билгийн тооллын XYII жарны хөхөгчин модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар нар Гандантэгчинлэн хийдэд очлоо. Уламжлал ёсоор иргэдийнхээ буян заяаг даатган Мандал өргөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Ugluu.mn
-
4 February
Ажлын цагийн шинэ хуваарийг энэ сарын 16-наас мөрдөнө
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их дээд, сургуулийн хичээл 07.40 цагт эхэлнэ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг, болон харъяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх цагийг 08.30 болгохоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулжээ. Энэ хуваарийг 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөнө. …
-
4 February
“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
Ээлжит бус хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж, Ерөнхий сайдын санаачилсан “2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгад иргэд идэвхтэй оролцсонд талархаж байгаагаа илэрхийллээ. 2015 оны нэгдүгээр сарын 31-ний 10.00 цагаас хоёрдугаар сарын …
-
4 February
Ерөнхий сайд талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ Ээлжит бус хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж, Ерөнхий сайдын санаачилсан …
-
3 February
Ч.Сайханбилэг аймаг, дүүргийн удирдлагуудтай уулзалт хийв
Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын семинарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Семинар Улаанбаатарт хоёр өдөр үргэлжилж дууслаа. Энэ үеэр Монгол Улсыг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, энэ оны улсын төсөв, төсвийн тодотгол болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зэрэг асуудлаар нэгдсэн ойлголт чиглэл өгч, орон нутгийн удирдлагуудын ажлын чиг үүргийг …
-
2 February
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 21 аймгийн удирдлагуудтай уулзаж тодорхой үүрэг, даалгавар өглөө.
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 21 аймгийн удирдлагуудтай уулзаж тодорхой үүрэг, даалгавар өглөө. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын хувьд 2015 оныг “Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх, олон нийтийн дунд гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааг өргөн хүрээнд зохион байгуулах жил болгохыг тус уулзалтын үеэр уриаллаа. Энэ зорилтын хүрээнд аймаг, орон нутагтаа гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн …
January, 2015
-
31 January
Урагшгүй төрд ухаангүй албат
Ардчилалын түүхийг ярья гэвэл 2500 жилийн өмнөх рүү эргэж харах хэрэгтэй болно. Тэр цагт эртний Грект ардчилал анх үүссэн байдаг. Ардчилалын анхны хэлбэр бол шууд ардчилал. Үүнийг энгийнхээр хэлбэл иргэд томоохон талбай дээрээ цуглаад асуудлыг олонхоороо шийддэг хувилбар. Мэдээж үүний дараа ардчилалын олон хэлбэр үүссэн. Үүний нэг бол төлөөллийн ардчилал. Өнөө цагт иргэд бид улс төрийн элдэв асуудалд …
-
29 January
Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан яам, агентлагийн удирдлагуудад үүрэг өглөө
Яам, агентлагуудын удирдлагатай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож, үг хэллээ. Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан нэгтгэн зохион байгуулагдсан байгууллагын дүрэм, бүтэц, төсөв, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг шинэчлэн батлаж хэрэгжүүлэх, Үндэсний зөвлөл, Хороо, Засгийн газрын тусгай сангийн ажлын албыг харъяалах төсвийн ерөнхийлөн захирагчдад нь шилжүүлэх замаар …
-
29 January
Эдийн засгийн зөвлөл байгууллаа
Ерөнхий сайдын захирамжаар эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар зөвлөх үүрэг бүхий орон тооны бус Эдийн засгийн зөвлөл байгуулж, өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ Эдийн засгийн зөвлөлийн үйл ажиллагаа нь макро эдийн засгийг тогтворжуулах, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, мега болон дэд бүтцийн …
-
29 January
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МҮОНТ-д өгсөн ярилцлага /бүрэн эхээрээ/
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МҮОНТ-ийн сэтгүүлч Б.Оюунчимэгт өгсөн ярилцлага (2015-01-28) МҮОНТ-ийн “Цаг үе-үзэл бодол” шууд ярилцлагын нэвтрүүлгээ эхэлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг уригдсан. Ярилцлагын зар яваад бүтэн өдөр болсон. Ерөнхий сайд болсноосоо хойш хэвлэлд нэг ч ярилцлага өгөөгүй байсан учир нэлээд хүлээлт үүсчээ. Манай редакци руу олон хүн утастлаа. Би ч бас …
-
29 January
1515 1111 тусгай дугаарт иргэдийн саналыг хүлээн авна
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор иргэд олон нийтээс мессежээр санал авах болсноо зарласан. Энэхүү ажлыг зохион байгуулах журам, техникийн нөхцлийн талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа мэдээлэл хийлээ. Санал авах ажилд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хяналтын ажлын хэсэг нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудаар дамжуулан …