Аягаа хөмөрч тавьдаггүй Араг сандайлж суудаггүй Алга хоосон ташдаггүй Амьтан тамалж зовоодоггүй Авдар сав онгорхой хаядаггүй Арцны галыг үлээж унтраадаггүй Архадын ёроол хоосолдоггүй Аянчин гийчинг ад үздэггүй Босгон дээр суудаггүй Болсон идээнээс өнгөрдөггүй Багана хоорондуур гардаггүй Бүс малгайгаа сольдоггүй Бурхан шүтээн рүү хөл жийдэггүй Буруу гараар хүнд юм өгдөггүй Буцааж тус нэхдэггүй Буйран дээрээ гишгэдэггүй Буурлын минь ёс жаяг ийм …
Tag Archives: Монгол уламжлал
March, 2016
February, 2016
-
29 February
Монгол циркчид олон улсын шүүгчдийг суудлаас нь бостол гайхшруулжээ
Монголд циркийн урлаг үүсч хөгжөөд 70 жилийг ардаа орхижээ. Энэ урт хугацааны түүхийг өнөөдөр ч циркчид маань нэр төртэйгөөр үргэлжлүүлэн авч явна. Тухайлбал, дэлхийд данстай монгол циркчид маань Испани улсад болж байгаа олон улсын циркчдийн тэмцээнд оролцож байгаа билээ. Энэхүү тэмцээнд өнгөрсөн жилийн “Идол” олон улсын циркийн наадмын мөнгөн цомын эзэн Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид шидэх банз, дудартай акробатын төрөлд оролцож …
-
26 February
Европд Монгол гэрт хурим хийх нь нэр төрийн хэрэг гэнэ
Нүүдэлчин Монголчууд бидний бахархал болсон эсгий гэр өдгөө дэлхийн сонирхолыг татаж байгаа бололтой. Эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн ховор нандин өв соёл юм. Гэрт орохдоо хаан, харц ялгаагүй бөхийн гэрийн эздэд хүндэтгэл үзүүлдгээс гэрийн хаалгыг намхан хийдэг гэхчлэн босго давахаас эхлээд өвөрмөц сонин ёс заншлыг дагуулан байдаг гэрийг гадныхан ихэд сонирхох болжээ. Сүүлийн үед Европын зарим оронд гэрт хуримлах …
-
20 February
Хүүхдэд нэр хайрлах монгол ёсон
Монголчуудын дунд шинэ гарсан хүүхдийн угаалга хийх, нэр өгөх зан үйл нь гэрийн төдийгүй төрийн ёсыг хамтад нь агуулсан эрхэм дээд хүндэтгэл юм. Хүүхдийнхээ угаалга хийх өдрийн өглөө нь эрт босож гэр орноо янзлаад, тавгийн идээгээ засаж цай, цагаалгаа бэлэн болгочхоод бага үд болмогц айл саахалтынхнаа урьж оруулаад өөрсдийнхөө өвөө, эмээ, ах дүүгээ зална. Ийнхүү суудлаа эзэлсний дараа шинэ хүндээ …
-
9 February
Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь энгийн хэрнээ хүчтэй засал болдог
Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун …
-
8 February
Битүүлэх ёс ба битүүний зоог
Хамгаас хайртай гэр бүл, айл хотлоороо идээ ундаа элбэг дэлбэг сайхан битүүрч байна уу бүсгүйчүүдээ… Та бүхэндээ битүүлэх ёсын талаар мэдээллийг хүргэе. Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн …
-
6 February
С.Дамбий: Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна
Монголын ард түмний баатар, ардын судлаач, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч С.Дамбийтай ярилцлаа. -Урьд нь Цагаан сарыг намар тэмдэглэдэг байсан. Яагаад хавар тэмдэглэх болсон түүхээс яриагаа эхэлье? -Хөрс дэлхий эргэдгээрээ эргээд Хөмсгөн саран гардгаараа гараад Одон мичид нь хуучнаараа яралзаад Орчлон дэлхий нь жамаар байхад удам дамжсан мэргэд дээдэс, аав ээж гэдэг дараа дараагийнхаа үед үлдээхийн тулд жилийн дөрвөн улирал, жамын …
-
3 February
Битүүлэх ёсны талаар мэдвэл зохих 5 зүйл
1. Битүүлэх нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсныг бататгаж, ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. 2. Нар шингэх үест битүүлгээ эхлэхдээ өрхийн тэргүүн баруун тотгоныхоо дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг мөс цас, зүүн тотгоныхоо дээр шарилж, харгана тавина. Энэ нь Лхам бурханы хүлгийг ундаалж, тэр жил гэрт муу муухай зүйл орж ирэхээс хамгаалж байгаа хэрэг …
-
2 February
Монголчуудын цээрлэдэг зүйлс
Монгол айлын эзэгтэй бүхэн гэрийнхээ хийморь, сахиусыг өөд нь өргөн тахин шүтэж явах учиртай. Үр хүүхэддээ дээр үеэсээ уламжлан ирсэн цээрлэдэг зүйлийг заан сургаж, өвлүүлэн үлдээх учиртай. Тиймээс эзэгтэй нартаа зориулан цээрлэх ёсноос хүргэж байна. • Эцэг эх, өвөө эмээ маань малгайгаа буруу харуулж өмсөхийг муу ёр гэж цээрлэдэг. Энэ нь нас барсан хүнийг хөдөөлүүлээд буцахдаа малгайгаа буруу харуулж …
January, 2016
-
20 January
Хүүхдийн нэрийг өгөхдөө эр, эм хатуу, зөөлөн эгшиг зохицолдуулж өгдөг уламжлалтай
Тухайн хүнд нэр хайрлах, авгайлах, нэрийг нууцлах, нэр хүнддэх, нэр тохирохгүй байх, нэрийг солих зэрэг нэртэй холбогдсон засал, домууд амьдралд бүхэл бүтэн өөрчлөлт хийх янз бүрийн арга замуудыг бий болгосон байдаг. Нэр өгдөг хүнээс утга, учрыг нь мэдэж нэрийг авбал маш сайн. Хүн угаасаа өсөн бадрах, хөгжин дэвших хүсэл чанартай амьтан юм хойно түүнд нь тохируулж тухайн хүнийг сайн сайхан …
-
10 January
Цэцэн бэрийн домог
Урьд тэнэг хүүтэй нэг хаан байжээ. Мөн тэр улсад цэцэн охинтой нэгэн хөгшин байж. Тэр хүүхнийг мунхаг тайждаа авч өгье гэж хаан бодоод өвгөнийг дуудаж ирүүлэн, – Өвгөн чи маргааш үнсэн чөдөр зангидаад өдөр ч биш, шөнө ч биш цагаар, замтай ч биш, замгүй ч биш газраар, хувцастай ч биш хувцасгүй ч биш явж ирээд, гэрт ч биш гадаа ч …
December, 2015
-
19 December
Хүүхдээ монгол ёсоор хүмүүжүүлье!
“Аяга тавгаа өрж хонуулвал өрөнд орно!” гэж биднийг бага байхад ээж аав минь сургадаг байсан билээ. Ухаант ардын минь эртнээс мөрдөж уламжилж ирсэн энэ мэт хорио цээр нь зүгээр ч нэг мухар сүсэг төдий байсангүй. Хүүхдээ монгол ёсоор хүмүүжүүлье Харин хүүхдэд багаас нь “болох”, “болохгүй”-г мэдүүлэх, тэднийг осол гэмтлээс сэргийлэх, хүмүүс болон эд зүйлс, байгальтай зөв харьцахад сургах санаа зорилгыг …
November, 2015
-
18 November
Халимаг улсад байт сурын харвааны тэмцээн болжээ /фото/
Оросын Холбооны Халимаг улсын Элиста хотод Зая Бандит гэгээний мэндэлсний 360 житлийн ойд зориулсан заалны байт харвааны тэмцээн зохион байгуулагджээ. 11 сарын 13-ний өдөр болсон тус тэмцээнд 20 гаруй мэргэн харваачид оролцжээ. Тус тэмцээний Халимаг дах “Билгийн далай” ТББ-ыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Тэмцээний фото зургаас хүргэе Эх сурвалж: Үндэстэн.мн
October, 2015
-
20 October
Цайны дээжээ ёс журмаар нь өргөөрэй, эзэгтэй нар аа
Эзэгтэй нараа өглөө эртлэн босож цайны дээжээ өргөж байгаарай! Эзэгтэй танд цайны дээж өргөх ёсын талаарх үнэтэй зөвөлгөөг хүргэж байна. Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон …
July, 2015
-
9 July
Өнөөдөр төрийн далбааны өдөр
Сүүлийн жилүүдэд Монгол Төрийн далбааг зөв, буруу харуулж харьцаа нь алдагдсан алдаатай урд хөрш Хятадад буруу үйлдвэрлэсэн далбааг, машины цонх, малгай, цамц, сав гээд байрлуулахгүй газар үгүй болжээ.. Тиймээс Маргааш төрийн далбааны өдөр тохиох гэж байгаатай холбогдуулан Монгол Төрийн түүх болон утга учир билгэдэлийн тухай, стандартад заасан далбааны зөв хэмжээсийн тухай товчхон уншигч олондоо хүргье. 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Монгол Улсын төрийн далбааг бүтээх …