Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл “Үхрийн толгой болон бие шар, эвэр чих, сүүл, омруу, туурай нь улаан, шийр, ходоод, ногт нь ногоон, цулбуур нь хөх, амаа ангайж сүүлээ зүүн тийш шарваж явна. Үхэр хариулаач нь ногоон царайтай, үсээ зүүн тийш чихний ар, баруун чихний урдуур унжуулсан, цагаан дээлтэй, …
Tag Archives: Монгол ёс заншил
February, 2018
August, 2017
-
23 August
Хүргэнээ шинжихүй
Монголчуудын ураг барилдах ёсон гурван мянга гаруй жилийн түүхтэй билээ. Энэ нь эртний монголчуудын нутгаас олдож байгаа олдвор, хадны сүг зургаас харагддаг. ХII-XIII зууны үеийн монголчуудын баримтлах ёсонд “хүргэдтэй талбихүй” хэмээх тусгай нэгэн заншил байжээ. Нууц товчооноос иш татсан дээрх мэдээг ашиглавал: Есүхэй баатар хөвүүн Тэмүжинг дагуулж, түүнд гэргий олж өгөхөөр яваад Хонгирод аймгийн Дэй сэцэний охин Бөртэ-г …
-
7 August
Хүүхдийн сэвлэг үргээх ёсон
Монголчуудын эртний уламжлалт олон ёс заншлын нэг нь “Хүүхдийн сэвлэг үргээх” ёс юм. Энэхүү ёс нь гэрт тохиолдож буй чухал баяруудын нэг болсоор иржээ.Эхээс төрөөд хүүхдийн толгойд ургасан (нялх) үсийг даахь гэдэг. Нялх үсийг авах учир: Нялх үсийг авахгүй бол хүүхдийг ууртай, ухаан муутай болно гэж үздэг байжээ.Зарим газар үр хүүхдээ өхөөрдөн, зарим нь бэлэгшээх утгаар эврийг үлдээдэг заншилтай. Зарим …
-
7 August
Монгол хүний эрхэмлэх эрхэм ёсон
Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл: 1. Үнэн бат журмыг үргэлж хичээж байх 2. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах 3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах 4. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах 5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах 6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах Монгол айлын дөрвөн чухал ёс: 1. Эцэг эх асралтай 2. Эх энэрэлтэй 3. …
-
4 August
Таны мэдлэгт:Цайны дээж, зул өргөх ёсон
Өглөө эртлэн босон угаал үйлдэн ,сайн сайхан бодол санаагаар сэтгэлээ ариусгах явцдаа бадран дүрэлзэх гал дээрээ уураг сайхан цайгаа чана, сайтар арчиж цэвэрлэсэн ширээн дээр хир буртаг хагархайгүй ариун (тахил,аяга зэрэг)саванд цайны дээжээ хийж,алтан нар, асар тэнгэр,дэлхийн эзэд лус тэргүүтэнд дээж өргөхдөө;’’Ум базар амрида гүдали хана хана хум’’хэмээх тарниар ариусгаад ‘’Ум сував шүдда сарва дарма сував шүддо хам’таринар цэвэрлэгдсэн гэж …
-
4 August
Таны мэдлэгт:Монгол хүний хийж болохгүй үйлдлүүд
Аягаа хөмөрч тавьдаггүй Араг сандайлж суудаггүй Алга хоосон ташдаггүй Амьтан тамалж зовоодоггүй Авдар сав онгорхой хаядаггүй Арцны галыг үлээж унтраадаггүй Архадын ёроол хоосолдоггүй Аянчин гийчинг ад үздэггүй Босгон дээр суудаггүй Болсон идээнээс өнгөрдөггүй Багана хоорондуур гардаггүй Бүс малгайгаа сольдоггүй Бурхан шүтээн рүү хөл жийдэггүй Буруу гараар хүнд юм өгдөггүй Буцааж тус нэхдэггүй Буйран дээрээ гишгэдэггүй Буурлын минь ёс жаяг ийм …
-
1 August
Таны мэдлэгт:Амьдрал ахуйдаа баримтлах ёс заншил
• Эцэг эх, өвөө эмээ маань малгайгаа буруу харуулж өмсөхийг муу ёр гэж цээрлэдэг. Энэ нь нас барсан хүнийг хөдөөлүүлээд буцахдаа малгайгаа буруу харуулж өмсдөгтэй холбоотой юм. Ингэвэл нутаглуулсан сүнс “Хөөрхий эд нар маань намайг харсаар буцлаа даа” хэмээн боддог ажээ. • Малгайгаа бусад хүнтэй сольж өмсөхийг цээрлэнэ. Сольвоос сүлд хийморь арилана. Хөлстэй малгай өмсвөөс бузартана гэнэ. • Босгонд сүх …
-
1 August
Бэр гуйх ёс
Бэр гуйгч нь хүүгийн талын элч, охины талд хүндтэй нэгэн. Зарим хүмүүс бэр гуйхдаа эх эцгийн аль нэг нь (гол нь аав) оролцох ёстой юм шиг ойлгодог. Бэр гуйх (бэр гуйхыг зарим газар ам сонсох гэнэ) боломжийн хүн олдохгүй, өөрсдөө явах тохиолдол гарч болох боловч энэ зан үйлийг авга, нагац, ахан дүү, танилаараа гүйцэтгүүлдэг заншил уламжлагдаж ирсэн юм. Бэр гуйхаар …
July, 2017
-
21 July
Зэс хэрэглэхийн гайхамшиг
Бага балчир ахуй цагт хурга хариулж эмээдээ тусалдаг байлаа. Эмээ маань өндөр настай ч гэсэн тэнхлүүн бас ач, зээ биднийхээ өмгөөлөгч байлаа. Эмээгийн тогоо нь зэс, домбо нь зэс, бөгж нь зэс. Бас аяга нь улаан зэс байсан. Нэгэн удаа эмээ маань модон аягыг танил өвгөндөө өгч “зэслээд өгөөч” гэж гуйж байсан, энэ муу ач хүүг арван гурав хүрэхэд нь бэлэглэх …
March, 2017
-
18 March
Эцэг хүний цээрлэх найман зүйл
Эцэг хүний таван эрдэм: 1. Уужим ухаан 2. Хатан зориг 3. Бат журам 4. Өрх гэрийн түшиг 5. Үр хүүхдийн сүр сүлд Эцэг хүний цээрлэх найман зүйл 1. Бор дарсанд шунах 2. Болчимгүй үгэнд автах 3. Болохгүй хэрэг сэдэх 4. Богд Чингэсийн сургаальд тэрслэх 5. Үр хүүхдээ хараах 6. Үнэн ханийг гомдоох 7. Үйлийн хэцүүгээс зугтах 8. Өмсөхийн өнгөнд автах …
-
3 March
Нар зөв буруу эргэхийн учир
Галыг бишрэн шүтэж галдаа мөргөдөг хүмүүс хүн амьтан хүрч болшгүй холын холд байгаа “бөөн гал” мэт Нарыг галаасаа дутуугүй бишрэн шүтэж, наранд мөргөх болсноос уламжлан, нарны хүмүүст үзэгдэх нэг өдрийн хөдөлгөөнийг “Нар зөв эргэх” хэмээн бэлгэдэн шүтэж иржээ. Эрт дээр үеэс монгол эр хүн бүр нар зөв эргэхийг бэлгэдэн айл гэрт орсон ч тэр айлын галыг нар зөв эргэн баруун …
February, 2017
-
27 February
Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс
-Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ.Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой. -Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн гэгддэг. -Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үүд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлагагүй байхыг хичээ. -Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. …
-
21 February
Ууц тавих, шүүс хөндөх ёс
Махыг их, бага, бүхэл гэж ангилдаг. Их бүхэлд хүзүү сээр өвчүүг дараалан тавьж хааг мөчлөн далны мөгөөрс, богтоос чөмөгтэй далтай холбогдох булуу, харьтны залаа зэргийг зочин руу харуулан тавьж, шийрний тахалцагийг гадагш оруулж, хоёр талд нь байрлуулаад дээрээс нь ууцаа тавина. Ууцан дээрээ толгойгоо чимж тавьдаг. Бага бүхэлд хүзүү сээр толгойг төлөөлж дал дөрвөн өндөр хавирга гуяыг төлөөлүүлж хонхт, шаант …
-
20 February
Цагаан сар: Битүүлэх үү, Битүүрэх үү?
Цагаан сарын үеэр “би битүүрэх гэж явна”, “сайхан битүүрээрэй”, “сайхан битүүрэв үү” гэх яриа сонсогддог. Бас “Цагаан сараар манай монголчууд битүүртлээ иддэг заншилтай гээд чи наад гадаадын хүндээ орчуулаад өгөөдөх” гэж дахин дахин шалж, нүүр улайлгана. Тэгвэл “битүүрэх” гэж юу гэсэн үг вэ? Бас цагаан сарын “битүүн” гэдэг нь ямар учиртай үг вэ? Энэ нийтлэл нь эдгээр үгсийн утгыг мөшгих …
-
15 February
Цагаан сар:Хадаг, архи хоёрыг хадгалж чадсан айлд эд мөнгө тогтдог
Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар удахгүй болох гэж байгаатай холбогдуулан таван өнгийн хадгийн билэгдэл утга учрын тухай уншигч та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. Монголчууд эрт дээр үеэс хадгийг эдийн дээд гэж төрөл бүрийн хүндэтгэлд хэрэглэж заншжээ.Таван өнгийн хадгийг архитай хамт хадгалж чадвал эд мөнгө тогтон амар тайван жаргалтай байна гэж үздэг байжээ. Эрт дээр үед айлууд цагаан …