Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдрүүдэд наадамчдад үйлчлэх авто зогсоолуудын талаарх мэдээллийг хүргэж байна. ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН – “А” зогсоол нь хоёр талбайтай. Эхний зогсоол нь Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу орж ирэхдээ Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун …
Tag Archives: наадам 2015
July, 2015
-
11 July
Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн их тугандаа хүндэтгэл үзүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлснийхээ дараа Төрийн есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлэв. Төрийн тэргүүн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээний төвд залсан Төрийн есөн хөлт их цагаан тугийг нар зөв тойрсны дараа туганд мэхийн ёсолж хүндэтгэв. Энэ нь Монгол …
-
11 July
Ц.Элбэгдорж: Монгол наадам бол Монголын бахархал бүхний цогцлол юм
Үндэсний их баяр наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төв цэнгэлдэхээс шууд дамжуулж буй МҮОНТВ-ийн нэвтрүүлэгт оролцов. Урлагийн гавъяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Батбаярын хөтөлсөн уг нэвтрүүлгийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Монгол наадмын өөрийн онцлог гэж байдаг. Монгол наадам монгол газар нутгийн энгээр нэг болдог. Бүх хүн наадмаа хүлээдэг. Морио уядаг. Сайхан дээл хувцсаа бэлтгэдэг. Монгол наадам бол Монголын бахархал бүхний цогцлол …
-
11 July
Урианхайн харваан цэц мэргэд тодорлоо
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай харваанд 12 аймаг, 9 дүүргийн 165 харваач цэц мэргэнээ сорьсон байна. 1-р байр: Завхан аймаг Тэс сумын уугуул, Зэвсэгт хүчний Алдар спорт хороо “Жем интернешнл” компани, “Худалдаа Хөгжлийн банк”-ны дотоод аудитор Б.Хатансайхан – 28 оноо 2-р байр: Ховд аймаг Дуут сумын уугуул Д.Чулуунбат-27 …
-
11 July
Хүй долоон худаг шороо тоос ихтэй байна
Энэ жил хур бороо багатай байсны улмаас Хүй долоон худагт ганц л удаа бороо оржээ. Тиймээс Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос арга хэмжээ авч гурван километр газрыг долоон машин гарган усалсан байна. Өмнөх жилүүдэд зөвхөн шөнөөр л Хүй долоо худгийн ойр орчмыг усалдаг байсан бол энэ жил гантай байгаагийн улмаас өдрөөр давхар услахаар зохицуулалт хийсэн байна. Ямартай ч зохион …
-
11 July
Г.Тэмүүлэнгийн хээр азарга түрүүллээ
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын азарганы уралдаан Хүй долоон худагт болж, түрүү магнайгаа тодрууллаа. Азарганы уралдаанд улсын наадамд удаа дараа айраг, түрүү хүртсэн олон хурдан буян тоосоо өргөж байна. Улсын наадмын гурван түрүү Улс халзан, Монгол хээр зэрэг алдар суут хурдан хүлгүүд шандас юугаа сорин Хүй долоон худагийн зүлэг ногоон …
-
11 July
Анх удаа “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ДУУРЬ” – ийг задгай талбайд тоглолоо
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд анх удаа “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тоглолоо. Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ –ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Улсын Дуу Бүжгийн Эрдмийн Теартын Ерөнхий захирал Ч.Мөнхзул нар оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө Та бүхэнд Тулгар …
-
11 July
Хүчит бөхийн барилдаан эхлэлээ
Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадам үргэлжилж хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Бөхийн барилдааны зүүний магнайг Дархан аварга Г.Өсөхбаяр, барууны магнайг аварга О.Балжинням нар манлайлав. Дархан аварга А.Сүхбат энэ жилийн наадамд зодоглоно хэмээж байсан ч өчигдөр барилдахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Энэ жилийн баяр наадамд улсын цолтон …
-
11 July
Монгол түмэн минь сайхан наадаарай
Дэлхийг чимсэн Монгол наадам эхлэлээ Дэнж хотойтол Монголчууд наадаж эхлэлээ Монгол түмний төрт ёсны их цэнгэл болох Yндэсний их баяр наадам эхэллээ. Энэ жил Тулгар төрийн 224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой тохиож байна. Өнө эртний түүхтэй Yндэсний их баяр наадам бол Монголчууд бидний нүүдлийн соёлын баларшгүй мөрийг дэлхийд тамгалж, үндэсний түүхийн бахархалт улбааг олонд таниулж, өв …
-
11 July
Баяр наадмыг нээж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг
Эрхэм хүндэт ард иргэд ээ, Эрхэм зочид гийчид ээ, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт хоймроос наадамчин олон Та бүхэнд Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Сайн байцгаана уу! Төрт ёсны уламжлал, их түүх соёлын гайхамшиг, ард олны сэтгэлийн цэнгэл хосолсон үндэсний …
-
10 July
Дархан аваргууд эхний өдөр бүртгүүлсэнгүй
Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл өчигдөр эхэллээ. Энэ жилийн барилдаанд дүрмийн дагуу 512 бөх зодоглох учиртай. Өчигдрийн 17.00 цагийн байдлаар улсын заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг, Ч.Санжаадамба харцага Э.Оюунболд, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Ө.Бат-Орших, начин Б.Одбаяр нарын тэргүүтэй 260 гаруй бөх бүртгүүлээд байв. Харин аварга, арслангуудаас нэг нь ч бүртгэлд хамрагдаагүй байгааг албаныхан хэллээ.
-
10 July
Уяачид цагдаа нарын тулаанаар хүүхдийн нулимстай наадам эхэллээ
Уяачид, цагдаа нарын тулаанаар төрийн наадам эхэллээ. Өглөө 7:30-д 25000 байсан өвдгөвч тохойвч 8:00 цагт 70-100000 төгрөг болж үнэд орсоноор 100 гаран хурдан хязаалан уралдааны замд гаралгүй гарааны зурхайгаар доголон нулимстай буцлаа. Цээживч хантааз малгай бүтэн ч өвдгөндөө порлон хийгээгүйн улмаас гологдлоо. Бүтэн жилийн хөдөлмөр итгал найдвар баяр баясгалан цахилгаан бороохойны шажигнах дуунаар алга боллоо… Хүүхдийн эрхийг хамгаалах нэрийн дор …
-
10 July
Цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Тулгар төр байгуулагдсаны 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам маргааш албан ёсоор эхэлнэ. Баяр наадмыг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ, Засгийн газрын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлээ.