Эрхэм хүндэт наадамчид аа, Хүндэт зочид оо, Наран ургахаас наран шингэх хүртэл уудам газарт эртний түүхтэй монгол төрийн их баяр наадам ёслол төгөлдөр сайхан болж, бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөлөө. Хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, хурц шаламгай барилдлаа. Уяачийн эрдэм, хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань шандас төгс уралдлаа. Мэргэн харваачид маань ончтой сайхан харвалаа. Монгол наадам хөлөг …
Tag Archives: наадам 2015
July, 2015
-
13 July
Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд хурдлуулж, айрагдуулсан унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж амжилт хүсэн ерөөлөө.
-
13 July
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2015.07.13/
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр дараах арга хэмжээнүүд болно. Үүнд, Их Чингисийн талбайд: 12:00 цагт: Энэ жилийн наадмын түрүү бөхийг “Ланд крузер-200” маркийн автоамшинаар шагнах ёслол болно. 20:00 цагт: “Морин хуур” Олон улсын фестиваль Хүй Долоон худагт: Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын …
-
12 July
22 настай Хан Хэнтий нутгийн бөх Э.Оюунболд “улсын арслан” цол хүртлээ
Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадам дэлхийн чимээг донсолгон, дэнж хотойтол дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн наадамд 512 хүчтэн зүлэг ногоон дэвжээнээ зодоглосноос бөх сонирхогч, наадамчин олны таамаг эвдсэн олон сайхан барилдаан гарлаа. Энэ жилийн наадмаар 7 начин шинээр төрсөн бол 2 харцага цолтон нэмэгдлээ. Энэ жилийн наадмын …
-
12 July
Долоон начин, хоёр харцага, нэг заан төрлөө
Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхлээд байгаа. Одоогийн байдлаар дараах бөхчүүд тав давж начин цолны болзол хангаад байна. Аймгийн Арслан Сүхбаатар аймаг Мөнххаан сумын харъяат Болдбаатар Батжаргал Аймгийн Арслан Завхан аймаг Баянхайрхан сумын харъяат Ганболд Баасандорж Аймгийн Арслан Сэлэнгэ аймаг Жавхлан сумын харъяат Бат-Очир Одгэрэл Аймгийн Арслан Дундговь аймаг Эрдэнэдалай сумын харъяат Эрдэнэбат Даш Аймгийн Арслан Говь-Алтай …
-
12 July
Б.Гончигдамба, П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ч.Санжаадамба нар их шөвөгт шалгаран үлдлээ
Завхан аймгийн Их уул сумын харьяат улсын гарьд Батнасангийн Гончигдамба долоогийн даваанд улсын гарьд Н.Ганбаатараар 7 давж их шөвөгт шалгаран үлдлээ. Мөн залгуулан улсын арслан П.Бүрэнтөгс энэ жилийн наадмаар улсын аварга Г.Өсөхбаярыг өвдөг шороодуулсан дуулианы эзэн улсын начин Н.Батзаяагаар 7 давлаа. Улсын харцага Э.Оюунболд улсын харцага Ц.Содномдоржоор 7 давж улсын заан цолны болзлыг ханган төрийн шүтээн болсон 9 хөлт их …
-
12 July
Бөхийн таавар эвдсэн Н.Батзаяа улсын харцага цолтны эгнээнд багтлаа
Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын начин Нямаагийн Батзаяа Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд 6 давж Монгол Улсын харцага цолны болзол хангалаа. Тэрбээр энэ жилийн наадмын таавар эвдэж, уран сайхан барилдаан гарган үзэгч түмнээ суудал дээр нь өндөлзүүллээ. Дөрвийн даваанд улсын начин Ж.Чулуунбатыг, тавын даваанд улсын дархан аварга …
-
12 July
Долоогийн даваанд ам авсан байдал
Үндэсний их баяр наадмын долоогийн даваа эхэлж байна. Долоогийн даваанд Улсын арслан П.Бүрэнтөгс Ховд аймгийн харьяат, улсын начин, энэ жилийн наадмын дуулианы эзэн, дархан аварга Г.Өсөхбаярыг давж начин цолоо батлан, зургаагийн даваанд Батсуурь начинг давж одоогоор харцага цолны болзол хангаад байгаа Н.Батзаяаг амлажээ. Улсын гарьд Н.Ганбаатар улсын гарьд Б.Гончигдамбыг, улсын заан Ч.Санжаадамба аймгийн хурц арслан Б.Одгэрэлийг амлан авч улсын харцага Ц.Содномдорж, …
-
12 July
Ерөнхий сайд их насны түрүү авсан манлай уяачийнд зочиллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр соёолон насны морьдын уралдаан үзэж сонирхсоныхоо дараагаар их насны уралдаанд морь нь түрүүлсэн манлай уяач Буднямын Буяннэмэхийн галаар зочлов. Ховд аймгийн Мөст сумын харъяат Б.Буяннэмэх газар тариалангийн аж ахуй эрхэлдэг, сүүлийн зургаан жилд морь уяж байгаа талаараа Ерөнхий сайдад сонирхууллаа. Энэ хугацаанд түүний морьд улсын наадамд дөрвөн удаа айрагдаж, энэ жил анхны түрүүгээ авчээ. …
-
12 July
Тавын давааны тойм
Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хчит бөхийн барилдааны тавын даваа дууслаа. Тавын даваанд улсын цолтой 11 бөх өвдөг шороодож долоон бөх начин цолны болзол хангалаа. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат С.Мөнхбат, Улсын арслан, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Х.Мөнхбаатар, Улсын арслан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Д.Ганхуяг, Улсын …
-
12 July
Б.Одгэрэл, Н.Батзаяа нар харцага цолны болзол хангалаа
Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна. Одоогоор хоёр бөх харцага цолны болзол хангаад байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын харъяат Аймгийн арслан Бат-Очирын Одгэрэл Аймгийн арслан Ч.Ганзоригийг давж харцага цолны болзол хангалаа. Мөн Ховд аймаг Чандмань сумын харъяат Улсын Начин Нямаагын Батзаяа Улсын Арслан Н.Батсуурийг давж харцага …
-
12 July
Өвөрхангайн наадамд 17 настай хүү түрүүллээ
Аймгийн наадамд 256 бөх зодоглосноос Нарийнтээл сумын харьяат улсын шонхор, сумын заан Батжаргалын Лхагвадорж найм даван түрүүлж “Аймгийн арслан” цолд хүрсэн бол Хархорин сумын харьяат аймгийн харцага Оюунгэрэлийн Бундхорол долоо даван үзүүрлэж “Аймгийн заан” болжээ. Их шөвөгт Богд сумын харьяат, сумын заан Хэвэлхүүгийн Энхчулуун, Уянга сумын харьяат, сумын заан Оюунцэцэгийн Бат-Эрдэнэ нар шалгарч “Аймгийн харцага” болсон байна. Мөн Нарийнтээл сумын …
-
12 July
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үндэсний баяр наадмаа дээдлэн сайхан наадахыг хүсэн ерөөлөө
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхоод, сурын талбай болон шагайн асарт зочлон наадамчин олонтой мэндчиллээ. Ерөнхий сайд Монголын Үндэсний олон нийтийн телевиз болон Монголын телевизүүдийн холбооны гишүүн телевизүүдэд ярилцлага өгч, дэлхийд гайхуулсан соёлын арвин өв …
-
12 July
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2015.07.12/
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр дараах арга хэмжээнүүд болно. Үүнд, Их Чингисийн талбайд: 21:00 цагт: “Талын бүжиг” Монгол үндэсний бүжгийн наадам Төв Цэнгэлдэх хүрээлэнд: 09:30 цагт: Хүчит бөхийн барилдааны гурвын даваа 10:00 цагт: Хүүхдийн барилдааны гурвын даваа 11:20 цагт: Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа 11:20 цагт: …
-
11 July
Цэвэр наадахыг гадаадууд уриалж хогыг “инээмсэглэл”-ээр сольж байна
Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд хоггүй цэвэрхэн наадах санал санаачлага их гардаг. Тэгвэл энэ удаад гадаадууд санаачилжээ. Тодруулбал ОХУ, Украйн, Өвөрмонголоос наадам үзэхээр ирсэн жуулчид Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна хоггүй наадахыг уриалж байна. Тэд хог өгсөн хүнд инээмс эглэсэн тэмдэг өгч байгаа бөгөөд их хэмжээний хог цуглуулсан ажээ. Эх сурвалж: www.dorgio.mn