Tag Archives: НИЙГЭМ

May, 2023

  • 12 May

    Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг үргэлжлүүлэхийг даалгалаа

    Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны гуравдугаар сарын 17-ны хамтарсан тушаалаар батлагдсан Ажлын хэсэг эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд хийсэн хяналт шалгалт, үнэлгээний дүнг танилцууллаа. Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, дэд сайд С.Энхболд, болон бусад холбогдох албаныхан оролцсон юм. Шалгалтын дүнг Ажлын хэсгийн ахлагч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан …

  • 12 May

    Улаанбаатар Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны 156 дахь гишүүн боллоо

    БНХАУ-ын Чанша хотноо зохион байгуулж буй Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны дарга нарын дээд хэмжээний уулзалтад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар оролцож байна. Уулзалтыг нээж Дэлхийн аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн дарга Ян Шуо, Хятад дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Сиддхарт Чаттержи, НҮБ-ын Ерөнхий …

  • 12 May

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаахан байна. 2023 оны тавдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр  баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн …

  • 11 May

    Л.Оюун-Эрдэнэ: Мэргэжил сонголт хөдөлмөрийн зах зээлтэй уялдах нь улс орны хөгжил, эдийн засагт чухал

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзлаа. Уулзалтад БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар, Боловсролын зээлийн сангийн удирдлага, холбогдох албан тушаалтан болон нийслэлийн 293 сургуулийн 12-р ангийн 650 сурагч оролцов. Ерөнхий сайд “Шинэ сэргэлт-Шинэ мянган” илтгэл танилцуулж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний эхний 10 жилийн зорилт …

  • 11 May

    Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо “ ХЭТРҮҮЛЖ БИШ, ХЭМЖЭЭНД НЬ САХАРАА БАГАСГАЯ” нөлөөллийн аяныг эхлүүллээ

    Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “ ХЭТРҮҮЛЖ БИШ, ХЭМЖЭЭНД НЬ САХАРАА БАГАСГАЯ” нөлөөллийн аяныг санаачлан эхлүүлээд байна. Өнөөдөр /2023.05.11/ Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны хамт олон хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүдийн удирдлагуудтай уулзаж “ ХЭТРҮҮЛЖ БИШ, ХЭМЖЭЭНД НЬ САХАРАА БАГАСГАЯ” нөлөөллийн аянг танилцуулж энэхүү …

  • 11 May

    CORPORATE TRAINING- Борлуулалтын ур чадварыг нэмэгдүүлэх сургалт энэ сарын 13-нд болно

    Борлуулалтын ажилтан болон борлуулалтын менежерүүдэд зориулсан сургалтыг Corporate Training компаниас  тавдугаар сарын 13-ны Бямба гарагт зохион байгуулах гэж байна. Тус сургалтаар борлуулалтын мэргэжилтнүүд та бүхэнд доорх хөтөлбөрийн дагуу борлуулалтын үндсэн 7 дараалал, тэдгээрийг практикт хэрхэн ашиглах талаарх мэдлэг мэдээлэл олгож, тухайн  байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээнд тулгуурласан дасгал ажлуудыг гүйцэтгэх замаар суралцагчийн ур чадварыг өсгөх боломжийг олгодгоороо давуу талтай юм. СУРГАЛТ: 2023 оны 05 сарын …

  • 11 May

    Зуслангийн гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд Зуслангийн бүсийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа. Тэрбээр “Зуслангийн 26 аманд төлөвлөлт хийхээс дөрвөн амны төлөвлөлтийг хийсэн. Үлдсэн төлөвлөлтийг долоодугаар сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. 2000 оноос хойших Нийслэлийн Засаг даргын 2398 захирамжийг нээлттэй болгох ажил үргэлжилж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамд хүргүүлсэн” хэмээв. Харин нүхэн жорлонг цэгцлэх ажлын талаар Нийслэлийн …

  • 11 May

    А.Дашням:Амралтын өдрүүдээр шар өвсний түймэр нэмэгдэх хандлагатай байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Энэ үеэр хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 1-9-нд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны тав, нийт 49 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд аюулт үзэгдэл, ослоос зургаан …

  • 11 May

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлцгээе

    Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарын төлөөллүүдтэй “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ” хийлээ. Уулзалтад цахилгаан авто машин импортлогч байгууллагууд болон ногоон зээлийн санхүүжилтийг олгож буй Хаан, Төрийн банк мөн цахилгаан авто машин хэрэглэгчдийг дэмжин ажиллаж буй аж ахуйн нэгж, Төрийн холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо. Одоогоор Монгол Улсад бүртгэлтэй нийт автомашины 0,05 хувийг цахилгаан автомашин эзэлдэг ба тодруулбал …

  • 11 May

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар цас хайлж, шар усны үер буух нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна. 2023 оны тавдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи төвийн аймгуудын нутгаар барун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад …

  • 10 May

    Г.Одонцэцэг: Хаврын улиралд туулга хийлгэх хэрэггүй, турах зорилгоор туулга хийлгэх нь маш эрсдэлтэй

    Хаврын улиралд бөөлжүүлэг эмчилгээг хийлгэж, өвчнөөс сэргийлэх боломжтой гэдэг. Энэхүү эмчилгээний мөн чанар, ач холбогдлын талаар болон хаврын улиралд эрүүл мэндээ хэрхэн тэтгэх талаар “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн Захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаанд хаврын улиралд бөөлжүүлэг, зун зөөлөн шимт, намар туулга эмчилгээг хийлгэснээр эрүүл байх боломжтой гэж зөвлөдөг. Тэгвэл хаврын улиралд …

  • 10 May

    ОБЕГ:Техникийн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

    ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Cabri-G2 загварын, MT-109 дугаартай сургалтын хоёр хүний суудалтай агаарын хөлөг сургалт дадлагын нислэг үйлдэхээр 09:01 цагт хөөрч, 09:50 цагийн орчим буух үедээ талбайн шороон зурвас дээр унасан. Тус анги нь сургалт бэлтгэлийн хүрээнд өдөрт 4 удаагийн нислэг үйлддэг. Тухайн үед сурагч нисгэгч бие даасан нислэг үйлдэж байсан бөгөөд одоогоор биеийн байдал …

  • 10 May

    Н.Тэмүүлэн: “Нүүрсний” гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж НПГ-т шилжүүлсэн

    “Нүүрсний” гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс  тодруулав.   –УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн гэсэн мэдээлэл яваад байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү? -“Нүүрсний” гэх тодотголтой хэрэг дээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсэг өнгөрсөн …

  • 10 May

    АТГ:15 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 152 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 113 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 844 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг …

  • 9 May

    Зайсангийн зарим замыг шөнийн цагаар эсрэг урсгалтай болгоно

    Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн зарим уулзвар, замд хөдөлгөөн зохион байгуулалтын арга хэмжээ авч буй. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсан орчмын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн нэг чигтэй болгосон. Харин урин дулааны улирал ирж, барилга угсралтын ажил эхэлж буйтай  холбогдуулан хөдөлгөөн зохион байгуулалтад зарим өөрчлөлтийг хийж байгаа талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас мэдээлэл өглөө. Улаанбаатар …