Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна. Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Бэлэн бай” аяныг улсын хэмжээнд эхлүүллээ. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан …
Tag Archives: НИЙГЭМ
May, 2023
-
18 May
“Нээлттэй Хэнтий аймаг” өдөрлөг Улаанбаатар хотод болно
Хэнтий аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд “Нээлттэй Хэнтий аймаг” өдөрлөгийг 5-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Дүнжингарав худалдааны төвийн урд талбайд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгөөр орон нутгийн онцлог, давуу тал болон Улаанбаатар хотоос Хэнтий аймагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа боломж, бодлого төлөвлөлтөө танилцуулна. …
-
18 May
Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэж, нутгийн хойд хэсгээр нойтон цас орох тул замд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна. 2023 оны тавдугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, …
-
17 May
Төв аймгийн Борнуур сум хаврын тариалалтаа эхэлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Борнуур сумын газар тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Тус сумын 30 орчим аж ахуйн нэгж, 400 өрх нийт 700 га талбайд төмс, 400 га талбайд хүнсний ногоо, тус бүр 1,000 га талбайд үр тариа, малын тэжээлийн ургамал тариалахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар төмс 160 га талбайд, хүнсний ногоо …
-
17 May
С.Эрдэнэбат:Төсвийн тодотгол хийж, цалин хөлсийг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой шийдвэрийн талаар тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн оны сүүл болон энэ оны эхэнд цалин хөлс нэмэгдүүлэхэд соёл урлаг, МСҮТ зэрэг салбаруудын цалинг өөрсдийн санхүүжилтээр нэмэгдүүлэх боломжтой болгох байдлаар орхигдуулж огт нэмэгдээгүй үлдсэн. Тухайлбал соёл урлагийн салбарын дундаж цалин 760,000 төгрөг, үйлчилгээний ажилчид нь 565,000 төгрөгийн цалинтай байна. Мөн боловсролын салбарт гэхэд цалин харилцан адилгүй буюу …
-
17 May
Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хилийн Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олголоо. Засгийн газрын 2018 оны 232 дугаар тогтоолоор “Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийг байгуулан хувьцааны 51 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК, 49 хувийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК тус тус эзэмшихээр шийдвэрлэсэн. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах Нарийнсухайтын нүүрсний орд …
-
17 May
Ч.Номин: Орон нутгийн соёлын салбарын ажилчдад зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно
Соёлын сайд Ч.Номин өнөөдрийн (2023.05.17) Засгийн газрын хуралдаанд “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг танилцуулж, батлууллаа. Ингэснээр 2023 оны байдлаар орон нутгийн өмчийн соёлын байгууллагад ажиллаж байгаа 3002 албан хаагч таван жилд тутамд олгох мөнгөн тэтгэмжийг авах юм.Тэтгэмжийг олгоход нийт 13.5 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд ТҮ ангиллын 886 албан хаагчид 3.7 тэрбум төгрөг, ТҮСУ ангиллын …
-
17 May
Ч.Номин: Соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалинг БШУ-ны салбартай дүйцүүлж нэмнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.05.17/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэл хийлээ. Тэрбээр “Соёлын салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын цалин хөлсний асуудал байнга яригдаж байдаг. Энэ бол сүүлийн 20 гаруй жил бугшсан соёлын яамгүй байснаас үүдэн гарсан асуудал. Соёлын салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын цалин 570-995 мянган төгрөгийн хооронд байгаа. Ер нь дундаж цалин …
-
17 May
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 26 тэрбум гаруй төгрөгийн зээл олгоод байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаа явуулдаг “Нэйшнл бизнес маркет” ХХК-ийн “Дөрвөн улирал” хүлэмжийн аж ахуйд ажиллалаа. Тус хүлэмж нь нэг дор 10,000 үрсэлгээ гаргаж, сард 20 тн, жилд 150-200 тн ургац хураан авах хүчин чадалтай. Цаашид 20.000 кв.м шилэн хүлэмж ашиглалтад оруулж, нарийн ногоог төрөлжүүлэн тариалах, 50-70 …
-
17 May
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар, 18-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны тавдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга …
-
16 May
М.Баяраа: УДЭТ-ын өмнөх талбайн тохижилт долоодугаар сард дуусна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүр хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгдөг. Тэгвэл УДЭТ-ын өмнөх талбайд хийх тохижилт, гэр хорооллын 16 байршилд байгуулах бичил цэцэрлэг болон бусад ажлын талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:УДЭТ-ын өмнөх талбайг тохижуулах ажил долоодугаар сард дуусна. Хотын …
-
16 May
Д.Мөнх-Эрдэнэ: Зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болсон
Бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийг нийслэлийн зүгээс хэрхэн дэмжиж, яаж хамтран ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тухайлбал, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог байсан 74 төрлийн зөвшөөрлийг 2022 оны босгон дээр хүчингүй болгосон нь иргэд, аж ахуйн нэгжид том нөлөө үзүүлсэн. Тэгвэл өдгөө энэ тоо 134 болж, иргэд, аж ахуйн нэгжийн …
-
16 May
Д.Сумъяабазар: Улаанбаатар, Сөүлийн түншлэлийг шинэ түвшинд гаргана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Сөүл хотод албан томилолтоор ажиллаж буй. Энэ хүрээнд тэрбээр Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ким Хён Ги, Хотын дарга У Сэ Хүн нартай уулзсан юм. Хоёр хотын хамтын ажиллагаа, цаашдын боломжуудын талаар Д.Сумъяабазараас тодрууллаа. -Улаанбаатар хот 1995 онд БНСУ-ын Сөүл хоттой ах дүүгийн харилцаа тогтоосон. Хоёр хотын хамтын ажиллагаа өдгөө …
-
16 May
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт эхэллээ
Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” энэхүү төсөлд ХНХЯ-ны Салбарын хяналтын газар хамтран оролцож байгаа бөгөөд төслийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран зохион байгуулж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт өнөөдөр …
-
15 May
Монгол-Солонгосын Сэтгүүлчдийн хоёрдугаар форум болж байна
Монгол-Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форум БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ. Дэлхийн цаг уурын өөрчлөлт байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна вэ? Түүнд сэтгүүлчдийн оролцоо сэдвийн дор хоёр орны сэтгүүлчид хуралдаж буй. Дэлхийн дулаарал, түүнээс үүдэлтэй байгаль орчны асуудал нь хоёр улсын хувьд тулгамдсан асуудлын нэг мөн. Үүнд сэтгүүлчид хэрхэн манлайлал үзүүлэх вэ гэдгээ энэ удаагийн хурлаар зөвлөлдөх юм. Монгол-Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форумыг Монголын …