Tag Archives: НИЙГЭМ

September, 2023

  • 1 September

    Л.Энх-Амгалан:Багш мэргэжлээр сурч буй хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс даах бодлого нь халамжийн бодлого биш

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Боловсролын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Боловсролын багц хуулийн хүрээнд хот, хөдөөгийн сургууль, хувийн болон төрийн сургуулийн ялгааг арилгах зургаан шинэчлэлийг зарлаж, бүх түвшинд хөтөлбөрөө шинэчилнэ. Багш бэлтгэх, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих тогтолцоо, багшийн цалин хөлс, …

  • 1 September

    ХЭҮК: 200 гаруй сургуульд ХҮНИЙ ЭРХИЙН талаар хичээл орж байна

    Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан 2023-2024 оны хичээлийн жилийн эхний өдөр Тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл заахыг бүх шатны боловсролын байгууллагад уриалсан билээ. Уг уриалгын дагуу өнөөдөр /2023.09.01/ 260 гаруй сургууль бүх бүлгүүддээ хүний эрх, үүрэг, хариуцлагын талаарх хичээл орохоор боллоо. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА УЛААНБААТАР ХОТ  1.     Ерөнхий …

  • 1 September

    2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэллээ

    2023-2024 оны хичээлийн жилийн нээлт өнөөдөр /2023.09.01/ эхэллээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 384,676 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцах бол, 129,946 хүүхэд цэцэрлэгт суралцана. Мөн төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн V-VI ангид “Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм.      

  • 1 September

    Өнөөдөр 09:00-12:00 цагийн хооронд түр хаагдах замууд

    Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад Төрийн айлчлал хийхтэй холбогдуулан өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний 09:00-12:00 цагийн хооронд түр хугацаагаар нэг удаа дараах замын хөдөлгөөнийг хязгаарлана. Тодруулбал Чингис хаан олон улсын нисэх буудлаас зорчих үед: Чингисийн өргөн чөлөө /19-р хороолол, 120 мянгатын зам/ Энхтайваны өргөн чөлөө /Офицеруудын ордноос 5 шар хүртэл/ Олимпын гудамж /Шангри Ла худалдааны төвөөс …

August, 2023

  • 31 August

    “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээ нээлтээ хийлээ

    “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээ өчигдөр /2023.08.30/  Соёлын төв өргөөнд “Зэвсгийн эрдэм” Шаолинь Үшүгийн тусгай тоглолтоор нээлтээ хийлээ. Энэхүү “Зэвсгийн эрдэм” Шаолинь Үшүгийн тоглолтоор Күнфүгийн сор болсон элементүүдийг товчлон харуулж, 60 минутын хугацаанд 32 хувраг тайзнаа  жүжигчилсэн тоглолт хийсэн юм. Энэ удаагийн “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээг Хятад, Монгол хоёр …

  • 31 August

    Шаолиний 32 хуврагаар дамжуулан Хятад оронтой илүү дотно танилцлаа

    Хятадыг танин мэдэх- Өвөр Монголын соёлын өдрүүд өчигдөр нээлтээ хийлээ. Энэхүү нээлтийн ёслолын оргил хэсэг нь 32 хуваргын үшүгийн үзүүлбэр байсан юм. Монголчууд бидний кинон дээрээс л харж, хүүхэд залуусын шохоорхож, сониучирхан үздэг Шаолинь сүмийн тулааны урлагийн гаймшгийг Соёлын төв өргөөний тайзнаа амилуулсан юм. Агаарт дүүлэж, уян налархай хөдөлгөөнөөр тулааны урлагийн гайхамшгийг үзүүлсэн 32 хуваргын үзүүлбэр бүр сэтгэл догдлуулж, зүрх …

  • 30 August

    Жирэмсэн эмэгтэйчүүд, 18 хүртэлх насны хүүхэд, хяналтын давтан үзлэгт орох иргэдээс 13А маягт шаардахгүй

    “Эмнэлэг хооронд үйлчлүүлэгч (өвчтөн) шилжүүлэх тогтолцоо (13А маягт), цахим шилжүүлгийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл  мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан эмнэлэг хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог улам боловсронгуй болгохыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа. Эмнэлэгт үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог цахимжуулсантай холбоотойгоор жирэмсэн эмэгтэй лавлагаа шатлалын эмнэлэгт хандахад 13А маягт шаардах, хяналтын эмчдээ эргэн үзүүлэхэд болон 13А …

  • 30 August

    Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулж, хэрэглээнд үе шаттай нэвтрүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.30/ боллоо. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх талаар хийсэн судалгаа, шинжилгээ, тооцооллын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, шахмал түлшний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахыг Эрчим хүчний сайдад даалгалаа. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах …

  • 30 August

    Б.Насанбурмаа:Хүүхдийн дэлгэцийн донтолт томчуудаас хамаардаг

    Бага насны хүүхдийг дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлт, хамаарлаас урьдчилан сэргийлж, зөв дадалд хэвшүүлэх, хор уршгийн талаар хүүхдүүд болон эцэг эх, асран хамгаалагчдад ойлгуулахад хэрэгтэй зөвлөмж, мэдээллийг СЭМҮТ-ийн сэтгэл заслын Их эмч Б.Насанбурмаагаас тодрууллаа. -Бага насны хүүхдүүд дэлгэцээс хамааралтай боллоо гэж санаа зовиносон эцэг эх бидэнд хандаж байгаа. Яг энэ асуудлаар танай эмнэлэгт хандаж байна уу? -Сүүлийн жилүүдэд хүүхэд гэлтгүй бүх насныхны …

  • 30 August

    Э.Мөнхнасан: Манай улсад бүртгэлтэй автомашинуудын 88 орчим хувь нь 9-өөс дээш жилийн насжилттай байна

    Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто тээвэр, орон нутгийн авто замтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан: Манай улсад бүртгэлтэй автомашинуудын 88 орчим хувь нь 9-өөс дээш жилийн насжилттай байна. Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг 2023 оны хоёрдугаар сарын 1 зургадугаар сарын 15-н хүртэл хийсэн. Үүний үр дүнд бүртгэлийн санд бүртгэлтэй …

  • 30 August

    Г.Дуламсүрэн:Шинэ авто вокзалд нийтийн зориулалттай талбай 5 дахин нэмэгдсэн

    Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто тээвэр, орон нутгийн авто замтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын  Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн: Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу хуучнаар Драгон төв  Номин агуулах худалдааны төвийн хажууд байрлах авто вокзал руу нүүж, 2023 оны наймдугаар сарын 25-наас  улс, хот хоорондын зорчигчийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг  …

  • 30 August

    Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. 2023 оны наймдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос …

  • 29 August

    Нүүрсний асуудлыг Хянан шалгах түр хорооны даргаар Х.Нямбаатарыг сонголоо

    Монгол Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын …

  • 29 August

    Хот байгуулалт, төлөвлөлт, газар зохион байгуулалтыг Засгийн газар хариуцна

    Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдааныг тус Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нээж үг хэлэхдээ “Эрдэмтэн судлаачид, архитекторуудын саналд тулгуурлан салбар дундын уялдаа холбоог зангидах зорилгоор энэхүү Үндэсний хороог байгуулсан. Зөв стратеги, нэгдсэн бодлого гаргаж, урт хугацаанд хот, хөдөөгийн тэнцвэрийг хангахад гишүүд хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэлээ. Мөн …

  • 29 August

    Орон нутагт эрт илрүүлгийн шинжилгээгээр хавдрын таван тохиолдол илэрчээ

    Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/256 тушаалыг хэрэгжүүлж алслагдсан аймаг, орон нутгийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ, оношилгоог оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрт илрүүлгийн явуулын баг наймдугаар сарын 19- 27-ны хооронд Завхан, Говь-Алтай аймагт ажиллаад ирлээ. Эрт илрүүлгийн багийг ахалсан УГТЭ-ийн …