Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-111 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 49 дугаар тогтоолоор ойн төлөв байдлыг сайжруулах, байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцөлийг хангах зорилгоор 2017 онд нийслэлийн ногоон бүсийн ойн санд 40 га талбайд ойн цэвэрлэгээ хийж, 1200 шоо метр мод бэлтгүүлэхээр тогтоосон байна. Энэхүү тогтоолын дагуу ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэний улмаас цаашид сэргэн ургах чадваргүй …
Tag Archives: нийгэм
August, 2017
-
9 August
Х.Баттулга,С.Ганбаатар, М.Энхболд нар сонгуулийн зардлын тайлангаа CЕХ-нд хүргүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар тус тус сонгуулийн зардлын тайлангаа гаргаж хуульд заасан хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүллээ. Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв …
-
9 August
Нийтийн тээврийнхнийг суудлын бүрээсээ долоо хоног бүр солих үүрэг өглөө
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нийтийн тээврийн чиглэлд үйчилгээ үзүүлж байгаа компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тэрээр нийтийн тээврийн цэвэрлэгээг эцсийн буудал болгон дээр хийх, суудлын бүрээсийг долоо хоног бүр сольж, цэвэр тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн тэрээр өчигдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзсан …
-
8 August
Зам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн зарим замналд өөрчлөлт орууллаа
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Авто плазагийн уулзвар”-ын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 22.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 22.00 цагийн хооронд хийгдэж, Их тойруугийн гол гудамж, Академч Н.Содномын гудамж, Худгийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул тус автозамаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулав. Үүнд: Ч:4 “5 шар …
-
8 August
Орон гэргүй иргэдийг тоолж эхэлжээ
Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэгийнхэн гэр оронгүй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг өчигдрөөс тоолж эхэлжээ. Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийн тоог гаргаж, тэдэнд шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд зуучлах, орон сууцанд хамрагдах боломжоор хангах зорилготой явуулж байгаа аж. Уг тооллого 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Хамрагдахыг хүссэн хүмүүс Тусгаар тогтнолын талбайд очиж, асуултад хариулах боломжтой гэнэ. Санал асуулгад оролцож, шалгарсан хүмүүсийг …
-
8 August
75.000 орчим иргэн жолооны үнэмлэх шинээр авах хүсэлт гаргажээ
Жолооны үнэмлэхийг аравдугаар сараас хэвлэхээр болжээ. Үнэмлэхээ хаясан жолооч нар энэ хугацаанд түр үнэмлэх ашиглан замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Хэрэв хугацаа нь дуусвал үнэгүй сунгуулж болно. Өдгөө 75.000 орчим иргэн жолооны үнэмлэхээ шинээр авах хүсэлт гаргаад байгаа аж. Мөн хэвлэлтээс гарсан ч эзэд нь аваагүй жолооны 107.000 орчим үнэмлэх байгаа гэнэ. Үнэмлэхээ гээсэн гээд шинээр захиалаад, олсныхоо дараа түүнийгээ аваагүй …
-
8 August
НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсад суух Суурин төлөөлөгч шинээр томилогдлоо
НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсад суух Суурин төлөөлөгчөөр томилогдсон Алекс Хайкенс Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд итгэмжлэх захидлаа өргөн барилаа. Ёслолын дараа Гадаад харилцааны сайд, Суурин төлөөлөгч нар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монголд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцов. Монгол Улс хэзээд хүүхдийн асуудлыг тэргүүн эгнээнд тавьж ирсэн, одоогийн Засгийн газар ч мөн хүүхдийн сайн сайхан байдлыг хангахын төлөө хүчин чармайлт гарган …
-
8 August
Цахим бүртгэлд 17,649 хүүхэд бүртгүүлээд байна
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэхээр болсон. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-аас энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. 8 дугаарын сарын 8-ны өдрийн байдлаар 17,649 хүүхэд буюу 45 хувь нь цахим бүртгэлд хамрагдаад байна. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд 8 сарын 10-аас эхлэн цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэж өгч, …
-
8 August
Хутга барьсан этгээд машин дээрэмджээ
Энэ сарын 4-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт ”Хутгатай хүн дайраад байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, эрэгтэй 38 настай иргэн Ч нь баруун гарын сарвуундаа хутга нууж, Сонгинохайрхан дүүргийн 22 хороонд суух эрэгтэй 38 настай Б-д тулган “худалдаж авсан байраа буцаана” гэж маргалдаж, хутгаар зүсэж гэмтээжээ. Мөн гэмт этгээд иргэн Б-г хутгалаад зугтаж явахдаа Сонгинохайрхан дүүргийн …
-
8 August
“Монгол алт” аяныг эхлүүллээ
Монголбанкнаас алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Алт” аяныг ирэх гурван сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд аяны нээлтийн үйл ажиллагаа 2017.08.07-ны өдөр боллоо. Энэ үеэр Монголбанкны зүгээс Монгол Улсын “Эрдэнэсийн сан”-г баяжуулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй алт тушаагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд “Гэрчлэх бичиг” олгов. Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг …
-
8 August
Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно
Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилж буйг хэлж байсан. Энэ нь иргэдийн дунд хүүхдийн мөнгийг зогсоох юм болов уу гэдэг эргэлзээ төрүүлж байсан. Энэ талаар Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. Бүх хүүхдэд өгөх шийдвэр …
-
8 August
Их дэлгүүр урд өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор хотын удирдлагуудад мэдэгдэл хүргүүлэв
МЭДЭГДЭЛ хүргүүлэх нь НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ц.САНДУЙ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД НАРТ: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны цэцэрлэгт талбай бол Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн сэтгэл зүрхэнд хоногшсон, өнгө төрөхөө олсон архитектур, орон зайн зөв шийдэлтэй, тохижилттой бульвар буюу олон нийтийн зориулалттай,түүхэн гудамж билээ. Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл 2016 оны 6 дугаар …
-
8 August
Хүүхдийн хөлний гажгийг үнэгүй оношилж, зөвлөгөө өгч байна
АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны клиник эмнэлэгт энэ сарын 18-ныг дуустал эцэг, эхчүүдэд хүүхдийн хөлний талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, шаардлагатай хүүхдэд эмчилгээний тусгай улавч, чиг зэргийг хямдралтай үнээр худалдаж байна. Тус арга хэмжээний үеэр Японы уламжлалт бариа засал болох Жүдо терапигаар мэргэшсэн эмч Г.Мөнхзул үзлэг хийж, түнхний мултрал, түнхний үений өсөлтийн хоцрогдлын үед хүүхдийг хэрхэн зөв асрах, яаж тэврэх талаар …
-
8 August
Ч.Саранзаяа:500 сая төгрөг авсан бол би өнөөдөр ингэж явахгүй
УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх 25 настай Н-ын эгч Ч.Саранзаяа түүний өмгөөлөгч Хүний эрхийн хуульч М.Ичинноров нар АТГ-аас Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн талаар гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Хүний эрхийн хуульч М.Ичинноров “УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод зөндөө хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд цагдаа, прокурор, авлигатай тэмцэх газар хандсан. Долдугаар сарын 27-нд АТГ-т өгсөн өргөдлийн хариуг тав хоногийн дотор шалгаад гишүүн Д.Гантулгатай холбоотой авлигалын үйлдэл илрээгүй гэсэн байна. Дараа нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй тул прокурорт шилжүүлээд нийслэлийн прокурор нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү эрүүгийн хэрэг үүсгэх …
-
8 August
3-5 настнуудыг энэ сарын 21-ний өдөр бүртгэнэ
Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд 17.648 мянган хүүхэд бүртгүүлээд байна. Нийслэлийн хэмжээнд 2015 онд төрсөн хоёр настай хүүхдүүд 39 мянга байгаа бөгөөд одоогийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэл 45 хувьтай явж байгаа талаар мэргэжилтнүүд мэдээллээ. Энэ хичээлийн жилд гурван настай 1847 хүүхэд, дөрвөн настай 1439 хүүхэд, таван настай 2573 хүүхдийг нэмэлт элсэлтээр авах юм байна. Төрийн өмчийн цэцэрлэгт цахимаар бүртгүүлсэн хоёр …