Tag Archives: нийгэм

April, 2018

  • 6 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11.00-16.00 цагт: 20-рхороо Баянгол тохижилт,Цагаанбүрд ХХК-ууд, иргэн Баянмөнх, Наранцэцэг, Рэндэр, Тоосгоны үйлдвэр, Улаанбаатар бодь буяндэд станц, Хуандай, Төв, Шар хоолой, Гачуурт болон эдгээрийн ойр орчмоор, 11:00-18:00 цагт: 11-р хороо Булгачин, Төр хурахын ам, Хонхор орчмоор, ШШГЕГ-ын хорих …

  • 6 April

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    2018 оны 04 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, …

  • 5 April

    УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Н.Лүндэндоржид ил захидал илгээлээ

    УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид хаяглан захиа бичжээ. Түүний захиаг бүрэн эхээр нь хүргэж байна.  МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ ТАНАА ‘Задарсан дээдсийн завхралыг жаахан ч гэсэн засах гэж яваа залуу хүний хувиар танд хандаж байна. Юуны өмнө та бид хоёрын дунд ямар нэгэн хувийн чанартай зөрчил байхгүй бөгөөд эрдэм номын хүний тань хувьд хүндэтгэн явдгаа энэхүү …

  • 5 April

    Хотын дарга Б.Цэрэндоржийн гудамжийг хэвээр үлдээх шийдвэр гаргав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гарган Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг хэвээр үлдээн, иж бүрэн тохижуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Хотын даргын гаргасан захирамжид “Монголын барилгын үндэсний ассоциацтай байгуулсан Хамтран ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороны нутаг дэвсгэрт байрлах Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах …

  • 5 April

    Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажлын  цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргалаа.  Авто замын  ачааллыг зохицуулах,  хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор  нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг  4 дүгээр сарын 15 -наас  08 цаг  00 минут, дуусах цагийг  17 цаг 00 минут байхаар тогтоолоо. Одоо мөрдөгдөж байгаа  …

  • 5 April

    Ханш нээх өдөр тохиож байна

    Өнөөдөр ханш нээх өдөр тохиож байна. Ард түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдэлж зул өргөж буян үйлддэг заншилтай. Жил бүрийн хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг жамтай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай, энэ улирал эхэлмэгц огторгуйн тоос арилан цэлмэж, анхны солонго …

  • 5 April

    Хүннү моллын автобусны буудал “U money үйлчилгээний цэг”-тэй боллоо

    Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтэрснээр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээ шуурхай болж, нийтийн тээврийн орлого нэмэгдэж, зорчигч урсгалын судалгааны бүх талын бодит тоон мэдээлэлтэй болсон. Гэвч автобусанд бэлэн мөнгөөр зорчих явдал бүрэн арилахгүй, цахим карт борлуулах, цэнэглэх цэгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байна. “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн зүгээс автобусны зогсоол дээрх ТҮЦ болон …

  • 5 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 05-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 13-рхороо 13-р хороолол 38,Эрэлийн 39В, 40, 41,Дамдинсүрэнгийн 45, 56, 58, 59, 63А, 63Б, 65, 66, 87,92,93, 143,145, 147, 152А, 167, 170Б, 170С, ХД91, 93, 67, МД 60, Олзвойн 78, 39А, 39Б, 39В, 39Г, …

  • 5 April

    Ерөнхийлөгч Х. Баттулга УИХ-ын хаврын чуулганы нээлтэд үг хэлнэ

    Улсын Их Хурлын хаврын чуулганы нээлт өнөөдөр 10:00 цагт болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нээлтэд оролцож үг хэлэх юм. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл гуравдугаар сарын 23-ны өдөр хуралдаж, “2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэжээ. Үүнд: 1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл 2.“Монгол Улсын …

  • 5 April

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул зам, даваа гүвээ цасанд дарагдаж халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн …

  • 4 April

    Нийслэлийн 55-р сургуулийн сурагчдад  шүд, амны хөндийн эрүүл ахуйн үзлэгийг хийлээ

    Жил бүрийн 04-сарын 02-ны өдрийг “Олон улсын Аутизмын өдөр” хэмээн дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан МТОХ-ны эрүүл мэндийн хөтөлбөр, Удвад дэнт эмнэлэг хамтран нийслэлийн 55-р сургуулийн хүүхдүүдэд шүд, амны хөндийн эрүүл ахуйн үзлэг хамруулж, хүүхэд бүрийг хяналтын карттай болгон, зөвлөгөө өгөв. Тусгай Олимпийн ”Эрүүл Тамирчин” хөтөлбөрийн хүрээнд нийт 7 төрлийн эрүүл мэндийн үзлэгийг жилийн турш, үнэ төлбөргүй оюуны бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд зохион байгуулав. Олон улсын …

  • 4 April

    МҮЭХ: Цалин нэмэх хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэхээр болов

    МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах санал тавьсны дагуу өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдсан зарим асуудлаар Улсын гурван талт хэлэлцээрийн бэлтгэлийг хангаж ойрын хугацаанд эхлүүлэхээр тогтлоо. Үндэсний хорооны хурлаар, УИХ-аас хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн насны доод хязгаарын нэмэгдлийг эргэн авч үзэж өөрчлөхдөө хөдөлмөрийн хэвийн бус хүнд, хортой нөхцөлийг хамруулахгүйгээр хуульд өөрчлөлт …

  • 4 April

    Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал асуулга энэ сарын 13-нд дуусна 

    Нийслэлийн хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан авто машины дугаарын хязгаарлалтыг 2 өдөр болгох асуудлаар санал асуулга явуулж байна. Санал асуулга энэ сарын 13-ны өдөр дуусч, 14-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд албан ёсны шийдвэрээ олон нийтэд танилцуулна. Гэтэл зарим мэдээллийн хэрэгслээр хүчээр шийдсэн, дугаарын хязгаарлалт хийхээр болсон мэтээр буруу ташаа мэдээлэл цацагдах болов. Санал …

  • 4 April

    Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох нь Х.Нямбаатар гишүүн

    Х.Нямбаатарын үйлдэл нь яг л “Рузвельтийн жор” технологийг хэрэгжүүлэх эхлэл мэт харагдаж байгаа юм. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар C1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Захиргааны хэргийн анхан шатны шүүгчид 50 мянган ам.доллар, давж заалдах шатны шүүгчид 100 мянган доллар,  хяналтын шатны шүүгчид 200 мянган долларын авлига авдаг. Нэг шүүгчийн дансанд 1 сая доллар байсан” гэх мэтээр шүүгчдийг авлигад …

  • 4 April

    “Мобиком корпораци”-ийн 98.85 хувийг Япончууд эзэмшиж, бидний мэдээлэлд хяналт тавьж байна

    Монгол Улсын харилцаа холбоо хэний мэдэлд байгаа вэ гэдэг асуудлаар сэтгүүлч М.Наранбаатар, хуульч Х.Бат-Ялалт нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд “Монголын харилцаа холбоог гадныхан хянаж, монголын эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд гадаадынхны хяналтад үйл ажиллагаа явуулж байна” гэлээ. “Мобиком корпораци”-ийн 98.85 хувийг Япончууд эзэмшдэг байна. Тодруулбал, 63.9 хувийг Голланд улсад бүртгэлтэй Япон улсын “Кай-Ди Ди-Ай Оворсийз Холдинг Би Ви” компани, Голланд улсад …