Tag Archives: нийгэм

January, 2017

  • 5 January

    Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчдын анхааралд

    2017 оны 01 дүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөг болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан ЭМД-ын шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөж хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд сард 4800 төгрөг, жилд 57600 төгрөг, их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийн оюутан сард 2400 төгрөг, жилд 28800 төгрөг төлөх ажээ. 2016 оны шимтгэлээ төлөөгүй иргэд 46080 төгрөг, оюутан 23040 төгрөгийг заавал нөхөж …

  • 5 January

    Иргэдэд гадаад паспортын сунгалтын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлдэг боллоо

    Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс  иргэддээ бүртгэлийн үйлчилгээг Нэг цэгээс түргэн шуурхай үзүүлэх зорилт тавьж ажиллаж байгаа бөгөөд энэ удаад гадаад паспортын сунгалтын үйлчилгээг дүүрэг дээрээ хийж эхлээд байна.  Иргэд  дүүргийнхээ  Нэг –Цонхны үйлчилгээний №14 дүгээр цонхны улсын бүртгэгчид хандан гадаад паспортын сунгалтын үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой боллоо.

  • 5 January

    “БЯМБА” гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу энэ сарын 7-нд буюу бямба гаригт бүх нийтээр ажиллах юм. Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүй юм байна. Мөн НИТХ-ын тогтоолоор автомашины …

  • 5 January

    Утааны эсрэг аав ээжүүд дахин жагсахаар боллоо

    2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж, аавууд” нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тэгвэл “Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт  Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа  жагсаалаа зохион байгуулахаар болжээ.   Г.Нараа  

  • 5 January

    153 удаа цусаа бэлэглэж Алтан донор болжээ

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв 2015 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж ирсэн. Энэхүү өдрийнхөө хүрээнд санаачлага гаргаж цусны донорын эгнээг өргөжүүлэх, тэднийг алдаршуулах зорилгоор жил бүрийн 1 дүгээр сарын 3-ны өдрийг  “Цусны донорын өдөр” болгож буйгаа зарлалаа.  Жил бүрийн  6 дугаар …

  • 5 January

    Халуурах нь антибиотик уух шалтгаан биш

    Хүн амын дунд амьсгалын замын халдварт өвчин их байгаа энэ үед мэргэжлийн байгууллагаас дараах тодруулгыг авлаа. Халдварт өвчний тандалт урьдчилан сэргийлэх албаны дарга Б.Баатарсүх: Ханиад томуугийн сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах шаардлагатай –Салхин цэцэг өвчнийг ханиадтай андууран эмчлэх дур мэдэн эмчлэх тохиолдол гарлаа. Элдэв халдварт өвчин, ханиад зэргийг яаж ялгах вэ? -Ханиад томуу ч гэсэн амьсгалын замаар халддаг халдварт өвчин. Нийтлэг …

  • 5 January

    17 аймгийн 127 суманд өвөлжилт хүндэрсэн байна

    Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндэрсэн. Ялангуяа баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см-ийн зузаан нягтарч хатуурсан цастайгаас бод, бог малын хошуу, туруу, шилбэ халцарсан, аргал, янгир зэрэг …

  • 5 January

    Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулна

    “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулж, батлуулах ажлыг Удирдан зохион байгуулах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгуулав. Төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийг улсын төсөв, гадаад орон, олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт хамруулах болон  бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолж байна. Хүн амын механик өсөлт, эдийн засаг, нийгмийн хөгжил, аж үйлдвэр эрчимжсэнээр нутаг дэвсгэр, хүн амын …

  • 5 January

    “Аялал жуулчлалын хөгжлийн төв” байгуулав

    Аялал жуулчлалын салбараа хөгжүүлснээр эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад валютын урсгал, экспортыг эрс нэмэгдүүлэх замаар тогтвортой, ногоон хөгжлийг бүрдүүлэх  боломж бүрдэнэ. Иймээс “Аялал жуулчлалын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах Засгийн газрын тогтоол баталлаа. Үйлдвэрийн газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд аялал жуулчлалын салбарын бодлогын хэрэгжилтийг хангаж, яамны ажилд дэмжлэг үзүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, статистик …

  • 5 January

    Монголд ирэх бүлэг жуулчдад визийн хөнгөлөлт үзүүлнэ

    Гадаадын зочид, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын болон салбарын яам хоорондын Санамж бичиг, гэрээг үндэслэн аялал жуулчлалын компаниудаар зуучлуулан ирэх гадаадын бүлэг жуулчдад Монгол Улсад  зорчих визийн хөнгөлөлттэй нөхцөл олгох Засгийн газрын тогтоол баталлаа. Мөн дамжин өнгөрөх гадаадын иргэнд дараагийн улсад зорчих виз, нислэгийн тийзийг үндэслэн Монгол Улсад 72 цагийн хугацаанд визгүй зорчих орчин бүрдүүлэх, Засгийн газрын энэ …

  • 4 January

    Оны эхний өдөр мэндэлсэн бяцхан иргэд Ерөнхий сайдынхаа бэлгийг хүлээн авлаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэр бүлээс шинэ оны эхний өдөр мэндэлсэн бяцхан иргэдэд бэлэг хүргүүлсэн байна. Тэдний зүгээс Удам судрынхаа нэр хүндийг өргөж Ураг элгэндээ өрх, бүл нэмэн Ухаант дээдсийн өв эрдмийг дээдлэн Улс Монголынхоо гал голомтыг бадраах Уужим саруул ухаантай сайн хүмүүн болоорой хэмээх ерөөлийг өргөн мэндчилжээ. Нийслэл, орон нутгийн хэмжээнд 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр нийт 121 хүүхэд …

  • 4 January

    Автомашины эд зүйлээ хулгайд алдахаас болгоомжил

    Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдлээр “Приус” автомашины толь хулгайлсан Д гэгч, тээврийн хэрэгсэл ашиглаж автомашин болон машины эд анги хулгайлдаг А нарыг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж эхэлжээ. Гэмт этгээдүүд нь автомашины толь, толины хавтас, бүтээлэг, “приус” автомашины баттерей зэргийг хулгайлж бусдад хямд үнээр зарж борлуулдаг байсан нь тогтоогдсон байна. Тус цагдаагийн хэлтсээс энэ төрлийн …

  • 4 January

    Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг энэ онд шинэчлэн өргөтгөнө

    Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат засаг төрөөс дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааг оновчтой хэрэгжүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон харьяа байгууллага, бодлогын газрын дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээг өнөөдөр байгууллаа. Энэхүү гэрээнд шинэ ондоо хэрэгжүүлэх 7 зорилт, 26 арга хэмжээний хүрээнд хийгдэх 192 ажлын төлөвлөгөө багтсан юм. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, …

  • 4 January

    Хүнсний үйлдвэрлэлийн салбарт нийт 2 мянга орчим үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна

    Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.04/ хуралдаан 09 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, хүнс хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газраас “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийг 1999, 2005, 2014 онд тус тус батлан хэрэгжүүлсээр ирсэн ба …

  • 4 January

    Цэргийн бүртгэл эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын А/853, дүүргийн Засаг даргын А/797 дугаар захирамжийн дагуу  дүүргүүдийн  хэмжээнд 2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдрөөс Цэргийн бүртгэл эхэллээ.  Цэргийн бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч нар, гэрээт цэргийн алба хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид хамрагдана. …