Tag Archives: нийгэм

September, 2016

  • 8 September

    Ногоон хөгжлийн асуудлаар азийн эрдэмтэн судлаачид улаанбаатар хотноо чуулж байна

    Азийн Шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбоо, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Ногоон хөгжилд шинжлэх ухааны салбаруудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2016 оны 9 дүгээр сарын 7–8-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд зохион байгуулж байна. Азийн бүсийн энэ удаагийн хуралдаанд Монгол Улс, …

  • 8 September

    Зарим уулзвараар тээврийн хэрэгслийг баруун гар тийш чөлөөтэй эргүүлэх талаар иргэдээс санал авч эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах “Ажлын хэсэг”-ийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын зарим уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш чөлөөтэй эргэдэг болгох талаар хэлэлцсэн. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын танилцуулснаар нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой бөгөөд уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл  гэрлэн …

  • 8 September

    Зорилтот бүлгийн 25 айл үнс, нурам хийх зориулалтын савтай боллоо

    Чингэлтэй дүүргийн  онцгой байдлын хэлтсийн 36 албан хаагч, Чингэлтэй дүүргийн 17 дугаар  хорооны 12 албан хаагч, Нэгдсэн үндэсний байгууллагын  ‘’310’’ төсөл хамтран хүйтний улирал эхэлж байгаатай холбогдон айл өрхөөр орж, гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт зохион байгууллаа. Зорилтот бүлгийн 25 айлд цогтой үнс, нурам хийх зориулалтын тагтай төмөр савыг тарааж өгөв. Зориулалтын саванд үнс нурам хийснээр галын …

  • 8 September

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 16-р хороо Цэргийн 21, 22, Сүүний 22, 27-р байр, ШШГЕГ-ын ЦТП, 21-р цэцэрлэг, 40-р ясли, Нью жуулчин констракшн, Үржиншадүвлин хийд, Бүрдэл ХХК, СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, …

  • 7 September

    УБТЗ-ын ерөнхий хувь нийлүүлэгчийг томиллоо

    Засгийн газрын хуралдаанаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгчээр Зам, тээврийн хөгжлийн сайдыг томилсон тогтоол баталлаа. Тус нийгэмлэгийн хувьцааны 50 хувийг Монгол Улс эзэмшдэг бөгөөд Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгчээр өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам  ажиллаж байсан юм. Монголын талын 50 хувийн хувьцаа бүхлээрээ нэгдмэл, салбарын яамандаа байх нь зөв гэж Засгийн газар …

  • 7 September

    Зуслангийн чиглэлд амьдарч буй иргэдийн өмч хөрөнгөнд хууль бусаар халдсан бүлэг этгээдийг баривчиллаа

    Нийслэлийн ногоон бүсэд оршин сууж буй иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас эргүүл, хяналт шалгалтыг 2016 оны 06 дугаар сараас эхлэн 3 сарын хугацаатай зохион явуулж, 17 алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Шадивлан, Зуун мод, Жигжид, Гүнт, Бэлх, Сэлх, Санзай зэрэг 20 гаруй зуслангийн нутаг дэвсгэрт амьдарч буй …

  • 7 September

    ГХ-ны төв архивт 50000 орчим цаасан суурьтай баримт, 12000 гаруй гэрэл зураг, 200-гаад тусгай төрлийн баримтууд хадгалагдаж байна

    Гадаад Харилцааны Төв Архив нь Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд холбогдох баримтыг төвлөрүүлэн хадгалдаг төрөлжсөн төв архив билээ. Сан хөмрөгтөө 1890-2016 оны 50000 орчим цаасан суурьтай баримт, 12000 гаруй гэрэл зураг, 200-гаад тусгай төрлийн баримтуудыг архивын стандарт шаардлагын дагуу хадгалж байна. Бид баримтаа цахим хэлбэрт шилжүүлэх, иргэд судлаачид, ажилтнуудад архивын цахим болон цаасан баримтаар үйлчлэх, үнэт ховор түүхийн баримтыг олон …

  • 7 September

    Цэргийн албан хаагчдын тэтгэмжийн талаар онцгой байдлын албаны албан хаагчид ийм байр суурьтай байна

    Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг,  “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтын 12 дугаар хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах заалт нь Онцгой байдлын албаны албан хаагчдын эрх зүйн байдлыг одоо байгаагаас дордуулахаар болсон байна гэж …

  • 7 September

    “Нутгийн хөгжилд иргэний оролцоо” уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа болов

    Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс зарласан “Нутгийн хөгжилд иргэдийн оролцоо” уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа болов. “Нутгийн хөгжилд иргэдийн оролцоо” уралдааныг нийт аймаг, сум, нийслэлийн дүүрэг, хороо, иргэд, иргэдийн бүлэг, зөвлөл, иргэний нийгмийн байгууллага гэсэн 5 түвшинд зарлан явуулсан байна. Шагнал гардуулах үйл ажилагаанд Монгол Улсын …

  • 7 September

    Улаанчулуут дахь “Нарны хүүхдүүд” цэцэрлэгт Канадын хөтөлбөр үргэлжилнэ

    Канад улсын Гадаад харилцааны яамнаас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг “Канад сангийн орон нутгийн санаачлага” хөтөлбөрийн 2016-2017 оны шалгаруулалтад тэнцэж санхүүжилт авах болсон төслүүд тодорсон байна. Тодруулбал, энэхүү төслүүдийн нэг болох Канадын иргэн хатагтай Жули Вэлүүгийн санаачилсан Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг айл өрхүүдийн хүүхдүүдийг дэмжих зорилгоор байгуулагдсан “Нарны Хүүхдүүд” цэцэрлэг бөгөөд Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй Канад улсын Парламентын …

  • 7 September

    Итали улсын сенатын танхимын гишүүд, төлөөлөгчид монгол улсад айлчилж байна

    Итали Улсын Сенатын гишүүн Антонио Рацци, Сенатын танхимын гишүүн Ноён Бартоломео Пепе, Сенатын танхимын гишүүн асан Ноён Даниел Тото тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын даргын урилгаар есдүгээр сарын 2-оос 7-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна. Төлөөлөгчдийг нийслэлийн Нийгмийн хөгжил хариуцсан төслүүдийн Удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хүлээн аван уулзлаа. Сенатын гишүүд, төлөөлөгчид нийслэлийн жижиг дунд …

  • 7 September

    “Улаанбаатар түншлэл-2016” намрын үзэсгэлэн худалдаа болно

    Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсний 95 жил, үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 41 жилийн ойн хүрээнд  2016 оны 9 дүгээр сарын 08-11-ний өдрүүдэд “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2016” намрын үзэсгэлэнг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран  “Мишээл экспо” төвд  зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэнд  дотоодын нийт 102 ААН, бизнес эрхлэгчид  оролцож байгаагаас хүнсний салбараас 37  аж ахуйн нэгж, …

  • 7 September

    Хуульчдын эрхийн хамгаалалт сэдэвт илтгэлийн уралдаанд оролцсон прокурорын илтгэл тэргүүн байранд шалгарлаа

    Монголын Хуульчдын холбоо нь хуульчдын эрх ашиг, сонирхлыг хамгаалах чиглэлийн хүрээнд “Хуульчдын эрх, хууль ёсны ашиг, сонирхолыг хамгаалах сарын аян”-ыг зохион байгуулсан аяны хүрээнд “ХУУЛЬЧДЫН ЭРХИЙН ХАМГААЛАЛТ” сэдэвт илтгэлийн уралдаан зарлаж хуульч, судлаач, эрдэмтэн багш нар оролцсон. Илтгэлийн уралдаанд оролцсон прокуроруудаас нэгдүгээр шатанд Хан-Уул дүүргийн Тамгын хэлтсийн дарга П.Эрдэнэбат, Өмнөговь аймгийн Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан, Сонгинохайхан дүүргийн …

  • 7 September

    Засаг даргын орлогч П.Баярхүү БННУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү өнөөдөр Бүгд Найрамдах Унгар Улсын Гадаад хэрэг худалдааны яамны орлогч сайдын зөвлөх Балинт Томбор, БНУУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мадари Акош нарыг хүлээн авч уулзлаа. БНУУ, Монгол Улс хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Унгар улсаас  манай улсад 25 сая еврогийн хөнгөлттэй зээлийг олгохоор …