Хүн амын дунд амьсгалын замын халдварт өвчин их байгаа энэ үед мэргэжлийн байгууллагаас дараах тодруулгыг авлаа.
Халдварт өвчний тандалт урьдчилан сэргийлэх албаны дарга Б.Баатарсүх: Ханиад томуугийн сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах шаардлагатай
–Салхин цэцэг өвчнийг ханиадтай андууран эмчлэх дур мэдэн эмчлэх тохиолдол гарлаа. Элдэв халдварт өвчин, ханиад зэргийг яаж ялгах вэ?
-Ханиад томуу ч гэсэн амьсгалын замаар халддаг халдварт өвчин. Нийтлэг нэг шинж бий. Халуурах, ханиах, нус гоожих, толгой өвдөх гэх зэрэг байдаг. Салхин цэцэг бол онцлогтой шүүслэг тууралттай өвчин. Өвчний эхлэх шинж тэмдэг нь хоёулаа халуурснаар илэрдэг. Тиймээс андуурах тохиолдол гарч байна. Халуурлаа гээд л эцэг эхчүүд хүүхэддээ антибиотик өгөөд эхэлдэг. Энэ нь эрүүл мэндийн мэдлэг муугаас үүдэлтэй өвчнийг улам хүндрүүлэх шалтгаан болж байна. Тиймээс хүүхдээ өөрөө оношлож дур мэдэн эмчилгээ хийхээсээ илүү харъяа дүүргийн өрхийн эмнэлэгтээ хандах нь зөв.
–Агаар, орчны бохирдол их энэ үед амьсгалын замын халдвар намдахгүй байна уу?
-Тийм. Ханиадны дэгдэлтийн үе гэж бий. 10 сараас 04 сар хүртэл агаарын бохирдол, агаар дуслын замын халдварууд үргэлжилдэг. Энэ үед нь эмчид хандан зөв эмчилгээ хийж байх ёстой. Мөн хүүхэддээ дархлаажуулалт, чийрэгжүүлэлтийн арга хэмжээг байнга авч байх хэрэгтэй. Томуу томуу төст өвчин гэж бий, ямар ч халдварт ханиад төрлийн өвчин цочмог өвчлөлөөр эхлэдэг.
–Өвчилж байгаа хүүхдүүдийг өрх дээрээ үзүүлэхээр хүүхдийн мэргэжлийн эмч байдаггүй, тиймээс хүндрээд байна уу?
-Өрхийн эмч бол хүүхдийн ханиад, халуурах, суулгалт, халдварт өвчин гээд бүгдийг нь цогцоор нь шийдсэн “Хүүхдийн өвчлөлийн цогц менежмент”–р судалсан байдаг. Бүгдэд нь энэхүү хичээл орсон дадлага, туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүд байгаа. Өрхийн эмч нар хамгийн анхан шатны оношоо тавьж эмчилгээ эхлүүлээд дараа дараагийн шатанд нь шилжүүлэх нөхцлийг бүрдүүлдэг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу