Tag Archives: нийгэм

October, 2016

  • 13 October

    Авлигын эсрэг ОУ-ын өдрийг 12 дугаар сарын 9-нд тэмдэглэнэ

    НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог билээ. Энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид буюу олон нийтийг хамруулан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар ажилдаа ороод байна. Авлигын эсрэг олон улсын өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь авлигын эсрэг …

  • 13 October

    Импортын хүнсний бүтээгдэхүүнд тавих шаардлага

    Савласан бүтээгдэхүүний шошгонд  дараах шаардлагыг тавьдаг: 1. Барааг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа 2. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр 3. Цэвэр бохир жин, хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар 4.Орц, найрлага, тэжээллэг чанар 5.Хадгалах нөхцөл, хэрэглэх арга, заавар, гаж нөлөө, хориглох заалт 6. Хүнсийг үйлдвэрлэгч, савлагч, түгээгч, импортлогч, борлуулагчийн нэр, хаяг, үйлдвэрлэсэн улсын нэр 7. Гаж …

  • 13 October

    Гуравдугаар эмнэлгийн урд талын эвдрэл ихтэй замыг засаж авто зогсоол болголоо

    П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн урд талын 300 метр урттай 5830 метр квадрат талбай бүхий зам цас борооны улмаас эвдэрч,  хонхорхой газарт нь ус ихээр тогтдог байсан юм. Харин хотын ерөнхий менежерийн санаачилгаар тус замыг засаж тохижуулахаар болсон бөгөөд  хуучин замыг засаж ус зайлуулах шугам, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй, их бүрэн тохижилттой авто замын зогсоол болгон шинэчлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд …

  • 13 October

    “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндэд дүгнэлт гаргах журам”-ыг шинэчлэлээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2016 оныг “Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг сурталчлах-Цэргийн насны залуусын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх жил” болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд шинэчлэгдэн батлагдсан батлан хамгаалах багц хуулиуд, Монгол Улсын Батлан хамгаалах, Хууль зүй, Эрүүл мэнд спортын сайдын 2016 оны А/115, А/174, А/194 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ …

  • 13 October

    Чихрийн шижин өвчин нүдний хараа муудахад нөлөөлж байна

    Дэлхийн хараа хамгаалах өдрийг жил бүрийн 10-р сарын хоёр дах Пүрэв гарагийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), болон Сохролтоос урьдчилан сэргийлэх олон улсын агентлаг болон төрийн бус байгууллагууд хамтран хараагүй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор тэмдэглэдэг юм. Тэгвэл өнөөдөр дэлхийн хараа хамгаалах өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дэлхийн хараа хамгаалах өдрийн …

  • 13 October

    БНХАУ-ыг зориж буй иргэдэд хүргэх сэрэмжлүүлэг

    Сүүлийн жилүүдэд БНХАУ-д зорчиж буй манай иргэд БНХАУ-ын хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх, ялангуяа хулгайн гэмт хэрэгт холбогдон саатуулагдах, улмаар ял авах тохиолдол ихсэх хандлагатай байна. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд “…Улсын эсхүл хувийн эд хөрөнгийг хулгайлах, бага бус хэмжээтэй эд хөрөнгө хулгайлсан эсхүл давтан үйлдсэн, хүний байнга амьдрах орон байранд нэвтрэн үйлдсэн, зэвсэгтэй үйлдсэн, халаасны хулгай үйлдсэн бол …

  • 13 October

    Э.Бат-Үүл: Хотынхон ба урвалтын тухай

    “Хотын танхайчууд” гэгдэх бидний үеийнхэн багаасаа, хажуугийн байрныхантайгаа “Чулуугаар байлдаж” тоглохоос  эхлүүлээд дош довныхоо нэр төрийн төлөө зодолдох зэргээр “тулалдан” өсөхдөө нэг нь нийтийн төлөө уриатай байсан. “Тулалдаан”-ы үед ийм уриатай байж л ялагдахгүй. Андууддаа итгэсэн байхад зориг орж, хоёулаа ч бай, гурвуулаа ч бай хүний олноос үл айх бөгөөд зодооны үед бие биеэ хайрлан бахдахдаа хөөрч, аймшиггүйгээр нүдэлддэгсэн. Эр …

  • 13 October

    Өнөөдөр гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр

    НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос хойш эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг. Энэ жилийн …

  • 13 October

    БНХАУ-д зорчихдоо хууль ёсны шаардлагыг биелүүлж байхыг анхааруулж байна

    БНХАУ-ын Эрээн хотын гаалийн ажилтан болон Монгол Улсын иргэний хооронд өнгөрсөн 9 дүгээр сарын 17-нд гарсан маргаантай асуудлын мөрөөр Эрээн хотын Гаалийн газраас шуурхай арга хэмжээ авч, зөрчил гаргасан ажилтныг ажлаас нь түтгэлзүүлсэн, удирдах дээд байгууллага нь шийдвэрлэх явдцаа байгаа тухай Эрээн дэх Консулын газраас мэдээллээ. Манай иргэд БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомжийг хүндэтгэх, хил, гаалийн албан хаагчийн тавьсан …

  • 13 October

    Өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсаныг шалгана

    Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсаныг шалгах Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нэрэмжит үзлэг” эхэллээ. Үзлэгийн хүрээнд нийслэлийн бүх байгууллагуудыг оролцуулсан 3 ажлын хэсэг гарч, хот нийтийн аж ахуй, инженер хангамж, тохижилт, барилга, орон сууц, дундын өмчлөлийн эд хөрөнгийн арчлалт хамгаалалтын ажлуудтай танилцана. Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлтэй хамтарч  өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй орон сууцнуудын халаалт, хэрэгцээний халуун, …

  • 13 October

    Хотын төвийн гудамжууд 5 м өндөртэй нарс модоор өнгө нэмлээ

    Нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд ногоон байгууламжийн чиглэлээр баримтлах бодлогын хүрээнд хотын төвийн гудамжуудад 5 м өндөртэй нарс модыг ногоон байгууламжийн стандартын дагуу тарих үүргийг Хотын Ерөнхий менежер мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагуудад өгсөн. Энэ үүргийн  дагуу Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт 5 м өндөртэй 59 нарс мод тарьсан бол Энхтайваны өргөн чөлөөний тусгаарлах зурвас, Засгийн газрын ордоны баруун тал, Санктпетербург төвөөс Урчуудын …

  • 13 October

    Дэлхийн стандартын өдөр маргааш болно

    Олон улсын худалдаа, үйлдвэрлэл, төрийн болон хувийн хэвшлийн хоорондын харилцаанд стандартчилал нь  ихээхэн үүрэг  үзүүлж байгааг онцлон үзэж, ач холбогдолыг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч таниулах, улам бүр идэвжүүлэх зорилгоор 1970 онд Олон улсын стандартчиллын байгууллагын ерөнхийлөгч Фарук Сунтер санаачлан 10 дугаар сарын 14-нд “Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.   Энэ өдөр нь дэлхийн өнцөг булан бүрт …

  • 12 October

    Нийслэлийн Иргэдийн Хурлын тэргүүлэгч, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалангийн санаачлагаар замын асуудал шийдэгдлээ

    Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан 14-р хороонд ажиллаж байгаа нэр дэвшигчдийнхээ уулзалтанд оролцож, тус хорооны тулгамдаад байгаа асуудал болсон Нарантуул  олон улсын худалдааны төвийн арын замыг засч байгаа тухайгаа танилцууллаа. Тэрээр уг шороон замыг Нийслэлийн засаг даргатай ярилцаж шийдвэрлүүлж байгаа бөгөөд үүний хүрээнд тус 1.2 км урттай замыг хатуу хучилттай болгох ажил эхлээд байгаа юм. Долоон метр өргөнтэй авто зам, …

  • 12 October

    Шошгын шаардлага хангаагүй 3327 зөрчил илэрлээ

    -Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн шошгожуулах шаардлагатай байна- МХЕГ-аас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололт буюу Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-12.7 дахь заалтын хэрэгжилтэд хийсэн тандалт судалгааны дүнг танилцуулж, зөвлөгөө өгөх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Засгийн газрын 100 хоногийн арга хэмжээний хүрээнд хийсэн энэхүү хэлэлцүүлэгт хүнс импортлогч, худалдаа эрхлэгчид, иргэд оролцсон юм. Тандалт судалгаанд 21 аймаг, нийслэлд үйл …

  • 12 October

    Олон нийтийн зөвлөлөөс ил тод байдлыг хангах чиглэлээр авлигатай тэмцэх газарт зөвлөмж өглөө

    Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал дүгнэлт өгөх, төрийн бүх шатны байгууллагаас нийт ард иргэдийн мэдээлэл авах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөмж гаргаснаа өнөөдөр Авлигатай тэмцэх газарт өглөө. Уг зөвлөмжид ил тод байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн …