Энэ хаврын тариалалтыг технологийн хугацаанд чанар сайтай, шуурхай зохион байгуулах ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаа. Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийтдээ 490.5 мянган га-д тариалалт хийгээд байна. Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, үлдсэн га-д үр тарианы төрлийн бусад …
Tag Archives: нийгэм
June, 2016
-
24 June
Монгол улс түүхэндээ анх удаа 73 сая малтай боллоо
Өнөөдрийн байдлаар оны эхний нийт 23 сая хээлтэгчийн 81 хувь буюу 19.3 сая эх мал төллөж 18.8 сая төл хүлээн аваад байна. Үүнээс: 55 мянган ботго, 568 мянган унага, 954 мянган тугал, 9.4 сая хурга, 7.9 сая ишиг бойжиж байгаа юм. Ийнхүү энэ хавар 18.8 сая төл мал хүлээн авснаар, манай улс түүхэндээ анх удаа 73 сая толгой малтай болж …
-
24 June
Сонгуулиар “хооллогсод”
Урлагт зүтгэж олон түмэнд танигдсан олон жүжигчин, продакшнуудын сонгуулийн ажил эхэлсэн байна. Намайг … гэдэг, би … ажил хийсэн, цаашид үүнийг хийнэ гэж ярихаасаа илүү тэр бурууг хийсэн учраас намайг сонго гэсэн өнгө аястайгаар сонгуулийн сурталчилгаат хоногууд үргэлжилж байна. Амар тайван байлгахгүй татаж, чангайж, гаргаж ирээд өөрийгөө магтдаг тусгай цаг үе гэхүүдээ. Хайрлаж хүндэлж явдаг жүжигчин нь өөрийнх нь сонголтоос …
-
23 June
Орифлеймоор “бэлтгэгдсэн” сонгуулийн “мэргэжлийн” ухуулагч нар
Орифлейм компанийн ухуулага, сургалт, сурталчилгаа нь сонгуулийн сурталчилгаатай ихээхэн адилхан тактиктай гэмээр… Орифлеймчидийг хүн элсүүл, бүтээгдэхүүнээ түгээ, сургалтанд суу, лекцэнд хамрагд гэх мэтчилэнгээр сүлжээ болон бие биенийхээ хүчээр бизнес хийдэг. Нэг үгээр хүний итгэл үнэмшил дээр “цэцэглэдэг бизнес” Бэлэн бараа болон захиалгын бараагаар иргэдээ “дайлдаг”. Гэхдээ ажилгүй Монголын олон иргэдийг ажилтай болгож байгаа олон жил татвар төлөлтөөрөө тэргүүлэгчдийн эгнээнд яваа …
-
23 June
Иргэдийн итгэл алдарсан “2016 сонгуульт” ажлыг цагт нь дуусгая
Монгол улсад хууль тогтоох дээд байгууллагаа иргэд ард түмнийхээ сонголтоор шийдвэрлэдэг сонгууль хаяанд иржээ. Өдөр шөнөгүй л хаалга “балбаж”, нялх хүүхэд унтуулахгүй, амар тайван байлгахгүй байна гэж иргэд ихээхэн гомдоллодог ч одоогоор үүнийг цэгцлэх шийдвэр гараагүй л байна. Дөрвөн жилийн давтамжтай сонгуулийн сурталчилгааны ажилд “эгдүүцсэн” иргэд “хурдхан шиг болдогоороо” болоод өнгөрөөсөэй хэмээн “халаглан” суух нь ч бий. Гэхдээ энэ жилийн …
-
23 June
Скайтел компани хэрэглэгчдээ ашиглаж, сонгуулиар “халтуур” хийх гээ юу?
Сүүлийн үед сонгуулийн сурталчилгаатай зэрэгцээд дарамталсан өнгө аястай нэгэн мессеж гар утаснаас минь салахаа байлаа. Тодруулбал, Скайтел компаниас давтамжтайгаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдамжийн дагуу та 06/25-аас өмнө үйлчилгээний салбарууд дээр ирж дугаар эзэмшигчийн бүртгэлээ хийлгэнэ үү. 06/25-аас өмнө эзэмшигчийн бүртгэл хийгдээгүй дугаарын үйлчилгээ хязгаарлагдахыг анхаарна уу” гэсэн мессежийг илгээх боллоо. Надаас өөр хүнд ирж байгаа эсэхийг нь хэлж мэдэхгүй юм. …
-
23 June
Буугүй хувьсгалд алга ташъя
Шүүхийн шинэтгэл богино хугацаанд эрчээ авч, Монголын шүүх хаалттай байдалдаа цэг тавьснаас эхлээд урьд өмнө түүхэндээ байгаагүй олон зоримог эргэлтүүдийг цоо шинээр хийсэн тухайд итгэх, итгэхгүй эргэлзээ бий. Шүүх бол горь тээж хаалгыг нь татсан олны цоргисон харц, урссан нулимс, оволзсон цухал, зангирсан өш хонзонгийн уулзвар. Хэрвээ шүүхийн хана туурга үг хэлдэгсэн бол ямархан өчил хүүрнэхийг таашгүй. Дэнс атгасан …
-
23 June
12 настай хүүхэд архинд хордож, эмнэлэгт хүргэгджээ
Ховд аймгийн Булган сумын харьяат 12 настай хүүхэд архинд хордож эмнэлэгт хүргэгдсэн талаар өчигдөр сайтуудаар цацагдсан. Тодруулбал, тэрбээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хүй долоон худаг Хүйтний хөндий гэх газарт хурдан морь унахаар ирсэн байхдаа ийн архинд хордсон байна. Одоогоор хүүгийн биеийн байдал тааруу, Эх хүүхдийн эрдэм шинжилгээний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Баянгол дүүргийн цагдаа нар хүү юунаас болж архи …
-
22 June
Замын-Үүд өртөөнд ирэх сарын 1-нээс ачаа олгохгүй
Ирэх сарын 1-нээс Замын-Үүд өртөөнд түр хугацаагаар ачаа олгохгүй байх тушаал гарчээ. Тиймээс тус боомтоор ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд эртнээс зохицуулалт хийх шаардлагатай аж. Тухайлбал, олон улсын тээвэрлэлт ачилтыг зохион байгуулахдаа ирэх долоодугаар сарын 1-нээс хойш тээвэрлэсэн ачаа нь Монгол Улсын хилээр нэвтрэх бол тээвэр зуучтайгаа холбогдон зөвлөгөө авч ажиллахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулжээ. …
-
22 June
Монгол эрчүүдийн “хүүхэнжих” хандлага газар авсаар байна
Монгол хүний үнэлэмж орчноо даган өөрчлөгджээ. Залуус үсчин, тогооч, сувилагч, маникюр, худалдагч, гоо сайханч хийж байхад эмэгтэйчүүд машин барьж, бараа зөөж, хүнд даацын механиктай ажиллаж, цэргийн тусгайд бэлтгэгдэж, автобусны жолооч хийж байх юм. Эмэгтэй хүн амьдралд нухлагдахаараа дийлдэхгүй их “тэнхээтэй”, “хаттай” болдог гэдэг нь харагдаад байх шиг. Нийгэм чанга байхад эрэгтэй, эмэгтэй хүний хийх ажлын ялгаа байдаг байсан. Хүйсийнхээ ялгаанаас …
-
22 June
Төв аймгийн заамар сум дахь замын цагдаагийн алба 4 төрлийн сэрэмжлүүлэг хийлээ
Орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлснээс болж авто машины осол ихээр гарч олон арван хүн алтан амиа алдсаар байгаа нь үнэн. Замын тэмдэг тэмдэглэгээ муутайгаас ч болж осол гарах нэг шалтгаан болдог гэж Замын цагдаагийн газраас мэдээлсэн удаатай. Тэгвэл Төв аймгийн Заамар сум дахь сум дундын Цагдаагийн газрын Замын Цагдаагийн алба нь Заамар сумын Засаг даргын тамгын газар, Лүнгийн …
-
22 June
Г.Маралмаа, Т.Цогт нарыг шүүх хурал дахин хойшилжээ
Өнгөрсөн онд дөрвөн настай охиноо үхтэл нь зодож амийг нь хохироосон аймшигт хэрэг гарч нийгмийг цочирдуулсан билээ. Уг хэрэгт төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг буруутгаж хоёр шатны шүүхээс ял оноосон ч Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Тэгвэл хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байсан бол Нийслэлийн прокуророос Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн байсан. Харин энэ сарын 20-нд …
-
22 June
Сонгуулийн сурталчилгаандаа ахмадуудыг ашиглахаа больё
Цагийн эрхээр тэтгэвэрээ тогтоолгон насны буянаа эдэлж үр хүүхдүүдээ тойруулан суугаа ахмадууд хийсэн бүтээсэн арвин их түүхтэй. Залуу сайхан насандаа хийсэн бүтээснээ ам дүүрэн ярих хүмүүс. Энэ жилийн сонгуулийн сурталчилгаа маш өрнүүн болж байна. Хаа сайгүй хотын гудамжаар инээсэн том хулдааснууд “хоёрхон үгээр” утгатай илэрхийлэх өнгө аястай. Улс төрд олон жил явсан ахмад дипломатчдийг өөрийн сонгуулийн уулзалт бүртээ дагуулан явж, …
-
22 June
Гэмт хэргийн зөрчлийг гар утсаараа баталгаажуулан шуурхай мэдээлэх боломжтой боллоо
Нийслэлийн иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Хөршийн хяналтын хөтөлбөр”, “Хөршийн хяналтын журам”-ыг баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагын …
-
20 June
ОХУ-аас 4 ширхэг “Су-27” ангилалын шинэ сөнөөгч онгоц хүлээн авлаа
Монгол улс өчигдөр анх удаа ОХУ-аас цоо шинэ 4 ширхэг “Су-27” ангилалын сөнөөгч онгоц хүлээн авлаа. Манай улсын нисэх хүчний нисэгчид “Су-27”, “МиГ-29” болон “Су-25″ ангилалын онгоцнууд дээр ОХУ-д бэлтгэгдэж байгаа билээ. Мөн түүнчлэн ОХУ-аас нэмж 8 ширхэг “Су-27” ангилалын сөнөөгч онгоц, 5 ширхэг “МиГ-29” ангилалын сөнөөгч онгоц болон АНУ-аас 3 ширхэг “С-130” загварын цэргийн тээврийн нисэх онгоц худалдан авах …