Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Анкарагийн гудамж, СУИС-ийн хойно хууль тогтоомж зөрчин нэгэн барилга баригдсаар байгаа бөгөөд бусдын эзэмшилд талбайд орж, дураараа аашилж байгаа ажээ. Хууль бус гэдгийг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын гаүар, шүүх тогтоосон байхад өнөөдөр уг барилга баригдсаар байна. “Барилга корпорац” ХК-ийн СУИС-ийн хойно үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон газарт “Бизнес хөгжлийн төв” буюу зориулалтын бусаар барилга барьж байгааг Нийслэлийн мэргэжлийн …
Tag Archives: нийгэм
September, 2016
-
20 September
Цэцэрлэгт 3087 хүүхэд нэмж элсүүлэх боломжтой боллоо
Нийслэлийн цэцэрлэгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ашиглалтгүй сул ортой ажиллаж байгаа төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжих замаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд цэцэрлэгийн нэмэлт элсэлт зохион байгуулахаар боллоо. 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 214, төрийн бус өмчийн 404, нийт 618 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нь …
-
20 September
Гэртээ цоожлогдсон бага насны хүүхэд, өндөр настанд тусламж үзүүлжээ
Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт аврах ажиллагааны 3 дуудлага ирж дуудлагуудын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажилласан байна. Тодруулбал, “Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 4 дүгээр байрны айлд 9 сартай хүүхэд гэртээ цоожлогдсон цахилгаан зуух асаалттай байгаа хаалга онгойлгож өгнө үү” гэсэн дуудлагыг ирүүлснээр Аврах ангийн бүлгийг хүрэлцэн очиход 9 сартай, эмэгтэй хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг хаалгыг нь …
-
20 September
Дөрвөн иргэнд орон сууцны оронд мөнгөн олговор олгохоор боллоо
Өнөөдөр Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс хуралдлаа. Комиссын нарийн бичгийн дарга М.Халтар “Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолыг үндэслэн цагаатгах ажлыг зохион байгуулах нийслэлийн салбар комиссоос энэ жилийн улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрөөр нийт зургаан үндсэн ажил төлөвлөж бүгд хууль …
-
20 September
Хотын дарга 40 орчим иргэнтэй нүүр тулан уулзан, өргөдөл хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд 14 хоног тутмын Мягмар гарагт иргэдтэй тогтмол уулзалт хийдэг. Энэ удаагийн уулзалт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” дэхь салбарт боллоо. Уулзалтын эхэнд өмнөх уулзалтуудын үеэр хотын даргатай газрын маргааны асуудлаа шийдүүлэхээр ирж байсан 2 иргэний асуудлыг шийдвэрлэснээ танилцуулав. Чингэлтэй дүүргийн иргэн Т.Чинболорын өмчлөл бүхий газарт 2012 онд 110 квт-ийн трансформатр тавихаар …
-
20 September
Бэлгэвчийг үнэгүйдүүлж чадвал ирээдүйгээ “үнэгүйдлээс” аварна
“Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр нэгэнт “олдчихсон” хүүхдийн амыг таслуулах гээд эмч ч алуурчин, эх нь алуурчны дүрд тоглох хэрэг байна уу. Ялангуяа сүүлийн жилүүдэд үр хөндүүлж байгаа “ хуурамч ээж” нар залуужиж. Ганцхан жилийн хугацаанд насанд хүрээгүй 3000 гаруй охин гэдсэн дэх ургаа устгуулах арга хэмжээг авхуулсан гэвэл та итгэх үү? Үр хөндүүлэх асуудал эрчимтэй залуужсан ба нийт ураг …
-
20 September
НМХЕГ-аас шаардлага хангахгүй байгаа бараа бүтээгдэхүүнийг танилцуулав
Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр шаардлага хангахгүй байгаа бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөв. Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар он гарснаар нийт 4370 аж ахуйн нэгж, 45 иргэний 198794.8 тн бодис бараа бүтээгдэхүүн импортолсноос дараах бүтээгдэхүүн шинжлэгдсэн үзүүлэлтийн төвшинд шаардлага хангахгүй гарсан байна. Үүнд: АНУ-аас импортолсон 3,4 сая төгрөгийн 217.0 кг “Buttermilk Ranch” нэрийн пиццаны амтлагч нь хадгалалтын хугацаа дууссан байсан …
-
20 September
БНХАУ Монголоос нийлүүлж буй махны экспортод хориг тавьжээ
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар Хөдөө Аж Ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх талаар нэлээдгүй олон хөтөлбөр арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистой хослуулснаар мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлнэ” хэмээн тусгасан. Гэвч 2016 оны есдүгээр …
-
20 September
Хүүхдийн зовлонгоор “хооллогсод”
Өнөөдөр хүүхэд хаана юу хийж, юу идэж, юунд итгэж тэмүүлж байгааг хүүхдийн төлөө газар, хүүхдийн төлөө төрийн бус байгууллагууд, сайн дурынхан хянаж ажилладаг байх ёстой. Гэтэл манайдаа хамгийн том хүүхдийн төлөө газар гэгч нь цаасан дээр ажиллаж, гаднаа гяланцаг дотроо паланцаг гэгч л дүртэй юм. Энэ олон жил хүүхдийн төлөө газар 10 хүүхдийн асуудлыг шийдвэрлэж ийм зүйл хийлээ гэх дорвитойхон …
-
20 September
Монгол эмэгтэйд зүй бусаар хандсан гаалийн байцаагчийг ажлаас нь чөлөөлжээ
Олон нийтийн сүлжээгээр 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн байцаагч болон монгол эмэгтэй хоорондын зөрчилдөөний талаарх зураг, бичлэг цацагдаад байсан билээ. Уг асуудлыг тодруулахаар Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар Эрээн хотын Гаалийн цагдаагийн газрын удирдлагатай холбогдон ажиллаж байгаа бөгөөд хятадын талын өгсөн мэдээллээр Хөх хотын Гаалийн дарга яаралтай шалгах үүрэг өгсний дагуу …
-
20 September
Брэндээр өвчилсөн бидний амьдралын “золиос” юу гээч…
Мэдээж хүн чадалтай, чансаатай явахдаа сайн хувцас, сайн хоолыг өөртөө зориулдаг л байх. Гэхдээ дэлхийд байхгүй үнээр, дэлхийд байхгүй брэндийг л бид эдлэж хэрэглэх болж. Уг нь монгол ахуй, жинхэнэ монгол хоол, монгол дээл, монгол арга ухаанаар энэ бүхэн өөрийн гарын брэндээр бий болсон зүйл монголд зөндөө. Гэтэл өөрийн орны энэ их тансаг хэрэглээг үл тоомсорлон Хятадад үйлдвэрлэсэн дэлхийн брэндүүдийг …
-
20 September
Ш.Анхмаа:Төрөөс 3087 хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулна
Ерөнхий боловсролын сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэхээр Төрийн бус өмчийн цэцэрлэгт хүүхэд нэмэлтээр эслүүлэхээр болсон байна. Энэ тухай бид дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаас тодрууллаа. -Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хичнээн хүүхэд байгаа вэ? – Энэ жил цэцэрлэгийн гадна 43,000 гаруй хүүхэд үлдсэн. Эдгээр хүүхдийн 3087 –г нь …
-
20 September
Энэ жилийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 21-нд эхэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай А/649 дүгээр захирамж гаргалаа. Захирамжид нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар заасан байна. Мөн …
-
20 September
Хувийн цэцэрлэгийн сул орон тоон дээр нэмэлт элсэлт авч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 214, төрийн бус өмчийн 404, нийт 618 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр цэцэрлэгт 10 700 гаруй хүүхэд хамрагдаж байна. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилээс цэцэрлэгийн тоо 54, хүүхдийн тоо 7828-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоон дээр элсэх хүүхдийн хувьсах зардал болон хоолны мөнгөний зардлыг Засгийн …
-
20 September
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулсаар бага …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл