Tag Archives: нийгэм

September, 2016

  • 22 September

    Дүнжингарав хорооллын оршин суугчдыг хэрэглээний халуун ус, дулаанаар хангалаа

    Эрчим хүчний яамны захиалгаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12 А магистралийн шугам өргөтгөх явцад гүйцэтгэгч компани иргэдийн хооронд үл ойлголцол бий болж 4 сар гаруй үргэлжилж байна. Уг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр Хотын Ерөнхий менежер Дүнжингарав хорооллын оршин суугчид Эрчим хүчний яам, Эрчим хүчний  хөгжлийн төв, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, гүйцэтгэгч “Альянс тех” ХХК-тай удаа дараа уулзалт хийн, …

  • 22 September

    Улаанбаатар хот БНСУ-ын ГВАНЖУ хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

    БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүн тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байна. Зочид төлөөлөгчдийг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хотын дарга зочдыг Улаанбаатар хотод тавтай морилохыг хүсээд,  Гуанжу хотоос санаачилага гарган хүрэлцэн ирж хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаад талархал илэрхийллээ. БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг …

  • 22 September

    Дэлхийн банктай хамтран “Нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх” төсөл хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсоныг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд  ноён Жеймс Андерсон,  цаг гарган  хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ талаар товч мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банктай хамтран хотын тээвэр, хөрөнгө оруулалтын бодлого, газрын харилцаа, хот төлөвлөлтийн менежментийн …

  • 22 September

    “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд тавих хяналт-эцэг эхийн оролцоо, “Хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлье” сэдэвт салбарын сургалт зохион байгууллаа

    Багануур дүүргийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирал, эцэг эхийн зөвлөлийн гишүүд, тогооч нарыг хамруулан “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд тавих хяналт, эцэг эхийн оролцоо, хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлье” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 13 аж ахуйн нэгжийн 32 хүнийг хамруулан улсын байцаагчдын бэлтгэсэн “Хоолны хордлого, хордлогот халдварын тухай, хүнсний бүтээгдэхүүнээс дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай”, “Хоол хүнсний чанар аюулгүй байдалд тавих …

  • 22 September

    Ургацын баяр өдөрлөг маргааш сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж байгаа “Ургацын баяр-2016” өдөрлөгийн арга хэмжээ маргааш 12:00 цагт нээлтээ хийнэ. Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах уг арга хэмжээний үеэр эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үзэсгэлэн худалдаа болох юм. Үзэсгэлэн худалдаанд дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдээс гадна Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Ховд, Увс, Өмнөговь аймгийн ногоочид өргөнөөр …

  • 22 September

    Бээжин – Эрээн чиглэлийн зорчигч тээврийн автобусанд зорчиж явсан 21 иргэний хохирлыг барагдуулаад байна

    Бээжин – Эрээн чиглэлийн зорчигч тээврийн автобус шатсаны улмаас эд бараа, бичиг баримт зэргээр хохирсон иргэдийн нөхөн төлбөрийг “Есөн луу” компанийн зүгээс Эрээн хотод олгож байгаа бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 21 иргэний хохирлыг барагдуулаад байна. Одоогийн байдлаар даатгалын компаниас хохирлыг барагдуулахаар нийт 30 иргэний мөнгийг шилжүүлсэн бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Эрээн дэх …

  • 22 September

    Мастер үсчин Н.Алтаншагайд хөдөлмөрийн хүндэт медаль гардууллаа

    Үсчний мэргэжлээр 15 жил ажиллаж, Монгол улсынхаа нэрийг тив, дэлхийд гаргаж яваа мастер үсчин Норовцэмбэлийн Алтаншагай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсаныг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гардуулан өглөө. ““Хос шагай” нэртэй үсчин, гоо сайхны салоны захирлын албыг хашиж байгаа тэрээр Үсчин гоо сайханчдын Азийн аварга шалгаруулах тэмцээний 2008, 2012, 2015 оны аварга төдийгүй …

  • 22 September

    АНУ-ын Ютай Анагаахын Их сургуулийн захирал, профессор Рэймонд Прайсийг хүлээн авч уулзав

      Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг АНУ-ын Ютай Анагаахын Их сургуулийн Олон улсын мэс заслын төвийн захирал, профессор Рэймонд Прайс болон АШУҮИС-ийн мэс заслын тэнхимийн эрхлэгч, профессор О.Сэргэлэн нарыг  хүлээн авч уулзлаа.     Уулзалтын эхэнд профессор Рэймонд Монгол Улсад дурангийн мэс заслыг хөгжүүлэх чиглэлээр 2005 оноос хойш хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид дурангийн мэс заслын олон улсын төвийг Монгол …

  • 22 September

    Хүүхэд багачуудаа өндрөөс унахаас сэргийлье

      Сүүлийн үед бага насны хүүхэд цонхоор үсрэх болон нүх, жорлонд унах  тохиолдолд их газар авч байна . Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэдээ сургууль цэцэрлэгт нь харгалзах хүнтэйгээр явуулж мөн гэртээ  хүүхэдээ ганцаарыг нь үлдээхгүй байхыг анхааруулж байна. Г.Нараа    

  • 22 September

    Манай хүлэмжийн аж ахуйг Голландын мэргэжилтэн өндрөөр үнэлжээ

    Өнөөдөр манай оронд хүлэмжийн аж ахуй эрхлэгчид цөөнгүй нэмэгдсээр энэ чиглэлийн аж ахуй хөгжих шатандаа орж байна. Аж ахуй ч гэлтгүй, ажилсаг хичээнгүй, ногоон байгальд элэгтэй айл өрхүүд маань ч хашаандаа тарьж болох нарийн ногоо, жимс жимсгэнийг тариалан ард түмэндээ нийлүүлж байна.             Урьд нь бид ихэнх төрлийн ногоо жимсийг ямар ч баталгаагүйгээр гаднаас оруулж хэрэглэдэг байсан бол одоо эх …

  • 22 September

    70-аас дээш настай ахмадад “Насны хишиг” олгоно

     Засгийн газрын ээлжит хуралдаанаар ахмад настны тухай хуулийн үзэл баримтлалын төслийг баталж хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар батлуулахыг холбогдох сайд нарт даалгав. Төслийн үзэл баримтлалд “сум, тосгон, хороо, багт Ахмадын өргөө ажиллуулж, холбогдох зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, “Ахмадын зориулалттай нийтийн орон сууц”, “Монгол гэр” хөтөлбөр хэрэгжүүлэх, “Насны хишиг”-ийг 70-аас дээш настай ахмадад хагас жил тутамд, цаашдаа эдийн засаг сэргэх …

  • 22 September

    Эрдэнэт” үйлдвэр Ю.Цэдэнбалаар овоглоно

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түүний нэрэмжит болголоо. – Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Нацагдоржийн нэрэмжит болгов. Н.Нацагдорж нь 1954 оноос Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод туслах машинч, Сайншанд өртөөнд машинч, Сүхбаатар өртөөний депогийн дарга, Улаанбаатарын депогийн засвар хариуцсан орлогч дарга, Төмөр замын ТМС-ийн …

  • 22 September

    Хүүхдийн мөнгийг энэ сараас олгож эхэлнэ

     Засгийн газрын өчигдөрийн ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой зарим журмыг баталлаа. 2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үүнд 79.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хүүхдийн мөнгийг 2016 оны долоодугаар сарын 1-нээс тооцож 2016 оны есдүгээр сард багтааж олгох юм. Харин …

  • 22 September

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-14:00 цагт: 14-р хороо НӨХГ, Ану сервис ХХК, Хандгайтын 1, 2, 3, 30, 33, 36, 42, Хайлаастын 8, 13, 14, 20, 25, Рашаантын 5-15, Сургуулийн 44, 45-р гудамж 14:00-18:00 цагт: 16-р хороо Ойчдын 1Т-31, Ойн задгай, Бэлхийн шинэ буудал, Бэлхийн 17, 26, 30, 33, 34, 35, 47-р гудамж, ШУТИС-ийн лаборатори, Ойн судалгаа хөгжлийн төв, Трийглобал Монголиа, Ватиканы сүм, …

  • 22 September

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна

    2016 оны 09 дүгээр сарын 21-ний 21 цагаас 09 дүгээр сарын 22-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 …