Tag Archives: нийгэм

September, 2016

  • 13 September

    Дүр эсгэсэн монгол амьдрал

    Манай нийгэмд болж байгаа бүтэж байгаа зүйл нэгээхэн ч алга гэхэд нэг их хол зөрөхгүй. Гэтэл иргэд яагаад ийм тайван амгалан байдаг байнаа гэмээр. Эдийн засаг хямарч иргэд бэлэн мөнгөний урсгалгүй болж, амандаа хийх хоол нь багасаж, үр хүүхдээ хоосон хонуулж байгаа дайны он жилүүдээс ч хатуу жил ирж. Өмсөх зүйх, эдлэх хэрэглэх, ая тухтай амьдрах бол дараагийн асуудал. Айл …

  • 13 September

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа СБД-ийн тусгай сургалттай сургууль, цэцэрлэгт ажиллалаа

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа  /2016.09.12/ өдөр  нийслэлийн Сүхбаатар дүүргийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль, 186 дугаар цэцэрлэг,Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай тус тус танилцав. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Ц.Цогзолмаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн …

  • 13 September

    Байгаль хамгаалах үйлсэд зориулж 20 мотоциклийг БОАЖЯ-нд хүлээлгэж өглөө

    “Монголын самрын бизнес эрхлэгч , бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас өнөөдөр БОАЖЯ-нд иж бүрэн тоноглол бүхий мотоциклуудыг хүлээлгэж өглөө. БОАЖ-ын дэд сайд Ц.Баятбаяр, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба нарт ТББ-ын тэргүүн Ж.Нямдаваа хүлээлгэн өгөв.Байгаль хамгаалагчдад унах унаа нь хамгийн тулгамдсан асуудал байдаг. Үүнийг шийдвэрлэж иж бүрэн тоноглосон  мотоцикль хүлээлгэн өгч байгаад БОАЖ-ын дэд сайд Ц.Баятбаяр талархаж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрээр “Мотоциклуудыг байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгнө. Байгаль хамгаалах үйлсэд  иргэн  бүрийн …

  • 13 September

    Иргэдийг үндсэн зээлээс нь түр хугацаанд чөлөөлөх боломж бий юу

    Өнөөдөр манай улсад таван хүн тутмын гурав нь ямар нэгэн зээлтэй гэсэн тооцоо байдаг. Төрөл бүрийн санхүүгийн бүтээгдэхүүнээс сонголтоо хийн зээлдэж байгаа иргэдийн эргэн төлөлт хангалтгүй байгаа нь харамсалтай мэдээлэл. Энэ оны хагаст 37.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 576.5 мянган ажиллагчид нийгмийн даатгал төлөн ажиллаж байна. Нэг үгээр тогтмол ажлын байртай байна гэсэн үг. Харин цаана нь ажилгүй …

  • 13 September

    Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар хариуцсан компаниудын ажилд үнэлгээ хийж байна

    Хотын Ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан компаниудад хяналт, шинжилгээ үнэлгээ хийж байна. Энэ ажлын хүрээнд гэрэлтүүлгийн компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, машин техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүрэлцээ, хариуцсан зам талбайн гэрэлтүүлгийн асалт, тухайн ажилд шаардлагатай материал, сэлбэг хэрэгслийн нөөц, хангалтыг газар дээр үзэж шалгана. Шалгалтын …

  • 13 September

    Нийслэлийн иргэдийн дунд спорт явган аялалын тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгууллаа

    Нийслэлийн иргэдийн дунд спорт явган аялалын тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулж, нийслэлийн аваргаа тодрууллаа. Энэхүү наадам нь ”Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн Нийслэлчүүдийн өнгө төрх” уриатайгаар Улаанбаатар хотын иргэдийг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвх сонирхолыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын амжилтыг ахиулах зорилготой юм. Аялалын анхан шатны тэмцээнд 9 дүүргээс 72 …

  • 13 September

    Баянзүрх дүүргийн 9000 гаруй хүүхдийг сургалтанд хамруулжээ

    Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Амгалан орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын Орлогч Т.Баясах  болон бусад албаныхан оролцлоо. Тэрбээр дүүргийн хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэнд, амар тайван байдал, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд 15 жил хамтарч ажилласан төслийн хамт олонд талархал илэрхийлсэн юм. Амгалан Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр …

  • 12 September

    Улаанбаатар хотын захирагч С.Батболд БНЧУ-ын гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Бүгд Найрамдах Чех улсын Гадаад хэргийн яамны орлогч сайд Милослав Сташектай уулзлаа. Уулзалтын эхэнд хотын дарга С.Батболд Чех улсын гадаад хэргийн дэд сайд болон төлөөлөгчдийг тавтай морилохыг хүсээд Чех, Монгол хоёр улс олон жилийн хамтын ажиллагаатайг онцлон тэмдэглэсэн юм. Бүгд Найрамдах Чех улсын Гадаад хэргийн яамны орлогч сайд Милослав Сташек “Миний …

  • 12 September

    Нийт ажиллагчдын 9.8 хувь нь 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай

    Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны 2 дугаар улиралд нийт 37.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 576.5 мянган ажиллагчид хамрагдсан байна. Эдгээр ажиллагчдын 28.1 мянга буюу 4.9 хувь нь 192.0 мян.төг хүртэлх цалинтай, 57.9 мянга буюу 10.1 хувь нь 192.0-300.0 мян.төг цалинтай, 100.8 мянга буюу 17.5 хувь нь 300,000-500,000 төг цалинтай, 205.7 …

  • 12 September

    “Итгэл найдвар боломж-Улаанбаатар-2016” марафон гүйлтэнд онцгой байдлын албаны тамирчид оролцож хоёрдугаар байр эзэлжээ

    “Ахиллис” ОУБ, Ариг банкнаас хамтран зохион байгуулсан “Итгэл найдвар боломж-Улаанбаатар-2016” марафон хандивын гүйлтийн уралдаан өнгөрөгч бямба, ням гарагт нийслэл хотноо боллоо.Нийт 320 байгууллагын 3000 гаруй тамирчин хурд хүчээ сорьсон тус уралдаанд Онцгой байдлын байгууллагаас 25 тамирчин оролцож багаараа хоёрдугаар байр эзэлсэн байна. Дасгалжуулагчаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн салаан захирагч, ахлах дэслэгч Э.Ууганбаяр ажилласан …

  • 12 September

    Г.Мөнхбаяр сайд БНЧУ-ын Гадаад хэргийн орлогч сайд, бизнесийнхний төлөөлөлтэй уулзлаа

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн орлогч сайд Милослав Сташек, манай улс дахь БНЧУ-ын ЭСЯ, Эдийн засгийн танхим, Чех, Монголын  Худалдааны танхимын төлөөлөлтэй уулзлаа. Энэ уулзалтад Чехийн нийт 12 компанийн төлөөлөл оролцсон. Тэд бүгд Монголын зах зээлд нэвтэрье гэж байна. Нэвтрээд ажиллаж байгаа нь барилгын салбарт, барилгын материалын үйлдвэрлэл, …

  • 12 September

    Албан байгууллагууд дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулахыг нийслэлээс дэмжин ажиллана

    Нийслэлийн удирдах ажилтнуудын  ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр нийсэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Засгийн газрын тогоолын дагуу нийслэлийн агентлагуудын бүтэц, орон тоог баталсан захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргасан байна. Тус захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн нийслэлийн өмч хөрөнгийн бүртгэлийн ажлыг тодорхой болгож улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, төсөл …

  • 12 September

    Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл буурчээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Улаанбаатар хотын 2016 оны 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 7-ны өдрийн нөхцөл байдлын талаар холбогдох газрууд мэдээлэл хүргэлээ. Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатарын мэдээлснээр 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 он 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 12 …

  • 12 September

    Зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт шалгалт хийжээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын шинээр томилогдсон дарга нарыг  Тамгын газрын нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Мандахын Дэлгэрэх,  Нийслэлийн Боловсролын газрын даргаар Жигжидсүрэнгийн Гантулга, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар Чулуунбаатарын Однасан, Нийслэлийн Газрын албаны даргаар Энэбишийн Болорчулуун, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар Мягмаржавын Ганбаатар, …

  • 12 September

    Чанаргүй зээлийн хэмжээ өсчээ

    Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр ээлжит мэдээлэлээ хийлээ. Энэ оны эхний найман сарын байдлаар улсын эдийн засаг болоод ажилгүй иргэдийн тоо, ажиллагсадын тоо болон чанаргүй зээлийн хувь хэмжээ хэр байгаа талаар тайлагналаа. Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны наймдугаар сард өмнөх оны эцсийнхээс 1.2 хувиар өсч, өмнөх сарынхаас 1.0 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар буурсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний …