Tag Archives: нийгэм

April, 2016

  • 29 April

    13 сая төл хүлээн аваад байна

    Өнөөдрийн байдлаар оны эхний нийт эх малын 59.2 хувь буюу 14.1 сая эх мал төллөж 13.9 сая төл хүлээн аваад байгаа нь өмнөх долоо хоногоос 2.0 саяар нэмэгдлээ. Үүнээс 40.3 мянган ботго, 165.6 мянган унага, 432.0 мянган тугал, 7.3 сая хурга, 6.1 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.2 хувьтай байна. Нийт малын хорогдол 984.0 мянга болж өмнөх долоо хоногоос 53.0 мянгаар нэмэгдлээ. …

  • 29 April

    Цагдаагийн оролцоогүйгээр машин ачихыг хуулиар хориглов

    УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан 17 асуудал хэлэлцэхээр товлосон ч мөн ирц бүрдэхгүй гэсэн шалтгаанаар хэлэлцэх асуудлаа бүгдийг нь хэлэлцэж амжсангүй. Үдээс өмнөх хуралдаан 09.00 цагт эхлэх байсан ч 10.50 цагийн үед эхэлж, улмаар УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлэн АНУ-ын иргэн, Монголд их хэмжээний хохирол учруулсан “Саусгоби Сэндс” компанийн …

  • 29 April

    Импортын үрийн буудай нийлүүлэгдэж эхэллээ

    “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас энэ хаврын тариалалтын бэлтгэл ажлыг ханган, тариаланчдад олгох бүхий л төрлийн дэмжлэгийг бүрэн олгож байна. ОХУ-аас 8 мянган тонн үрийн буудай тариалалтын технологийн хугацаанаас өмнө нийлүүлэгдэхээс, өнөөдрийн байдлаар Хөтөл салбарт гаалийн бүрдүүлэлтийг хийж, 2 мянган тонн үрийн буудайг хүлээн аваад байна. Ийнхүү нийлүүлэгдэж байгаа үрийн буудай нь манай тариаланчдын тариалж сурсан, Монгол оронд нутагшсан Алтайская-530 сортын …

  • 29 April

    АСЕМ-тай холбогдуулж ХУИС-ийн багш оюутан нарт шаардлага хүргүүлжээ

    АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний уулзалт манай улсад ирэх долдугаар сард болно. Уулзалтын үеэр замын хөдөлгөөн хаана, иргэдийг машин унахгүй унадаг дугуй унах, эсвэл явган явахыг анхааруулсаар байгаа. Түүнээс гадна Төрийн ордон тойрсон барилга байгууламжийн ойролцооноос зураг авахгүй бичлэг хийхгүй байхыг иргэдэд анхааруулсаар байгаа юм. Тэгвэл Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, оюутан нарт нэгэн зарлалын шинжтэй шаардлага иржээ. О.Сайхан Zaluu.com

  • 29 April

    “Нарантуул” захад гал тавьсан этгээдийг цагдан хорьжээ

    “Нарантуул” ОУХТ-ийн шатсан барилгын суурин дээр баригдсан шинэхэн барилгад нэгэн этгээд гал тавьжээ. Азаар түүний тавьсан галыг газар авахуулалгүй таслан зогсоож, үйлдэл дээр нь баривчилжээ. Тодруулбал, тус төвд цахилгаан барааны наймаа эрхэлдэг Э гэгч нь шинэхэн барилгын дөрвөн давхарын ачаа бараа зөөдөг цахилгаан шатанд асаагуур ашиглан гал тавьж байгаа нь камерын бичлэгт тод харагдаж, холбогдох албаныхан шуурхай ажиллан, түүний үйлдлийг …

  • 29 April

    “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-ын сүүлийн шалгаруулалтад 41 оюутны илтгэл үлдлээ

    Голомт банкны хамт олон эх орныхоо ирээдүйг өргөх оюунлаг залуусаа дэмжих, амжилттай суралцахад нь хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол Улсад анх удаа  “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр, Оюутны эрдэм шинжилгээний бага хурал, Судлаач оюутны баг” зэрэг оюутанд зориулсан багц хөтөлбөрий хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Үүний нэгээхэн хэсэг болсон Голомт банкны нэрэмжит “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ” энэ жил 15 дахь удаагаа зарлагдсан бөгөөд …

  • 28 April

    Б.Баатар: Прокурорын газраас бичиг ирлээ

    “Херо” энтертайнментаас бичлэг алдагдсан тухай мэдээлэл цацагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ асуудлаар Б.Баатар найруулагч хуулийн байгууллагад гомдол гаргаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр “Херо”-гийн Б.Баатарт нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас албан тоот ирүүлсэн байна. Уг тоотод “… хохирогч Б.Баатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай 3 хоногийн дотор мэдэгдсүгэй” гэжээ. Мөн “Хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдэгдсэн өдрөөс хойш хохирогч Б.Баатар нь дээд …

  • 28 April

    П.Анужин: Хатуу хөтүүг давж явсан бид нүүр нүүрээ хараад аливааг шийдэх боломж бий

    “Монгол тулгатны 100” эрхэм нэвтрүүлгийн эфирт гараагүй нууц бичлэг алдагдаж, нэвтрүүлгийн багийнхан хоорондоо зөрчилдөж, хууль шүүхэд хүрсэн маргаан үргэлжилсээр байна. Уг нэвтрүүлгийн санаачлагч гэгддэг П.Анужин нэвтрүүлгийг зогсоож буйгаа албан ёсоор илэрхийлсэн бол “Херо интаймент”-иийнхэн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээсэн. Тэгвэл П.Анужин энэ асуудлаар өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичсэн байна. “Битгий унш “хар төвөг”, би ч ядарч байна! Хэвлэлийн бага хурал хийснээс …

  • 28 April

    АСЕМ гээд Улаанбаатар хотын бүх замын хөдөлгөөнийг хаахгүй гэв

    АСЕМ-ын өндөр дээд түвшний уулзалт, түүний дагалдах хурлуудын харуул хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар ЦЕГ болон ЗЦГ-аас мэдээлэл өнөөдөр хийлээ. Мэдээллийн эхэнд ЦЕГ-ын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Лхагвадорж “АСЕМ-ын дээд түвшний уулзалд долдугаар сард болно. Энэ үеэр замын хөдөлгөөн болон харуул хамгаалалтыг хэрхэн авах талаар ажлын хэсэг ажиллаж байна. Бэлтгэл ажлыг хийж …

  • 28 April

    Б.Чулуудай хүн болж төрснийхөө учрыг ойлгох хэмжээнд боловсрол эзэмшээгүй

    С.Бат-Үүлийн хүү Чулуудай аавыгаа хотын дарга болсноос хойш элдэвээр аяглаж, мөнгө төгрөгний “будлиан” бүхнийг “зангидан” суух юм. Б.Чулуудайн барилгын асуудлыг “Бэрэн” групптэй хамтран хийхээр болж ажил нэгэн үе эрчимтэй байсан ч төд удалгүй “усан хаясан чулуу мэт” алга болсон. Бидний хэдэн Монголчууд урьд харж байгаагүй томоохон барилгын зургаар сайхан “хуураад” гарсан даа.  Сарын тэмдэг нь ирдэг хүүхэн шиг аашилж хийх …

  • 28 April

    Бурхантай бүү наймаалц

    Ухаарал өгсөн их гоё нийтлэл байна. Та ч бас тайван суугаад, эсвэл хадгалж аваад дараа нь тухтай суугаад ухаараад нэг уншаад үзээрэй. Гомдол гэдэг зүйлийг өөрөөс холдуулж уучилж мартах гэдэг хүнд өөрт нь ямар хэрэгтэй зүйл болох, бусдын ба өөрийн аминч үзлийн талаар дахин нэг бодох хэрэгтэй болов уу.  Ажил бүтээгээд өгчих, өвчин эдгээгээд өгчих гэж бурхантай наймаа ярина. Залбирах нь хүртэл …

  • 28 April

    Үхрийн махны үнэ 35 төгрөгөөр буужээ

    Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6915 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8505 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.7 хувиар буюу 380 төгрөгөөр өсч, харин үхрийн цул мах 0.4 хувиар буюу 35 төгрөгөөр буурсан байна. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад …

  • 28 April

    “ЭКО ОЙЛ”-ийн түлш хэмнэгчийн туршилтын үр дүн “сонирхолтой”

    “КМА” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа “Эко Ойл” түлш хэмнэгч бүтээгдэхүүний туршилтыг таницуулъя. Энэ бүтээгдэхүүнийг Starex 5794 УНД маркийн автомашин дээр туршихаар болсон юм. Уг машин 100.5 км замыг энгийн түлшээр 11.43 литрийг зарцуулдаг ба энэ нь мөнгөн дүнгээр 19316.7 төгрөг болсон. Харин “Эко Ойл” бүтээгдэхүүнийг хийн мөн л 100.5 км замыг туулахад 7.62 литрийг зарцуулсан ба мөнгөн дүнгээр 12877.8 төгрөгийн эко …

  • 28 April

    Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхэд түймэр тавьжээ

    Ой, хээрийн түймэр гарах магадлал өндөртэй хаврын хуурайшилт ихтэй энэ үед иргэдийн санамсаргүй болон санаатай үйлдлээс болж хээрийн түймэр гардаг гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Түүнээс гадна бага насны хүүхдүүд дүрсгүйтэж шүдэнз зурж байгаад гал алдах тохиолдол гардаг. Тэгвэл өчигдөр бага насны хүүхэд хээр ууланд түймэр тавьсан хэрэг гарчээ. Тодруулбал, СХД-25. “Зүүн салааны ууланд түймэр гарч байна” гэсэн мэдээлийг авч …

  • 28 April

    Ганц өвлийг давж чадахгүй цууралт өгдөг “дэлхийн стандарт”-аас татгалзья

    Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулуудын барилгыг шинэчлэн барьж байгаа билээ. Сургуулийн барилгуудыг насжилт өндөртэй, цаашид үйл ажиллагаа явуулвал аюултай гэсэн шалтгаанаар буулгаж, шинэчлэх ажил улс даяар өрнөж байна. Гэвч шинэ нь хуучнаасаа ч дордсон байвал яах вэ. Жишээлбэл, III сургуулийн барилга ашиглалтад ороод удаагүй байгаа. Гэвч барилгад цууралт үүссэн гэдэг “таагүй” мэдээлэл сонсогдов. Уг нь “дэлхийн стандартад нийцсэн магтах зүйл ихтэй …