Энд дарж уншина уу
Tag Archives: нийгэм
August, 2016
-
10 August
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Оюутолгой”-н удирдлагуудтай уулзлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Оюу толгой” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Оюутолгойн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын тухай танилцуулсан уулзалтад “Оюу толгой” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх, Гүйцэтгэх захирал асан Эндрью Вүдлэй, “Рио Тинто”-гийн Монгол Улсыг хариуцсан захирал С.Мөнхсүх тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Тэд осол аюулгүй бөгөөд тогтвортой ажиллах дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлж, дэмжихэд чиглэсэн үндэсний худалдан авалтын бодлогыг мөрдөн ажиллаж байгаагаа танилцуулаад …
-
10 August
Нийслэлийн засаг даргын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Баярхүүг томиллоо
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж, нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор П.Баярхүүг томиллоо. П.Баярхүү нь нийслэлийн 51-р дунд сургууль, Удирдлагын академи, Их Британи Ирландын Нэгдсэн Нэгдсэн вант улсын “Edgware Academy’’, Отгонтэнгэр их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр …
-
10 August
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай уулзах хүсэлтэй иргэдийн анхааралд
Та нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай биечлэн уулзах хүсэлтэй байгаа бол нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбарууд дээр өөрийн биеэр, эсхүл 1800-1200 тусгай дугаарын утсаар болон www.ub1200.mn цахим хуудсаар тус тус хандаж уулзах хүсэлтээ гаргах боломжтой. Уулзах хүсэлтэд тулгараад буй хүндрэл, бэрхшээлтэй байгаа болон шийдвэрлүүлэх асуудлаа дэлгэрэнгүй бичиж өгөх нь зүйтэй. Таны гаргасан хүсэлтийг цахим системд …
-
10 August
Улаанбаатарт 21-23 градус дулаан байна
2016 оны 08 дугаар сарын 10-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Говийн бүсийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говийн бүсийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, …
-
9 August
Оюутан цэргүүд энэ сарын 12-нд тангараг өргөнө
“Оюутан цэрэг” хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдахаар 4000 оюутан бүртгүүлсэн бөгөөд сурлагын чанар болон бусад нөхцөл байдлыг нь харгалзан 49 их, дээд сургуулийн 1000 оюутан залуус хамрагдаж байна. Цэргийн ерөнхий бэлтгэл буюу онолын сургалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан бол цэргийн мэргэжлийн бэлтгэл буюу тактикийн сургалтууд зургадугаар сараас эхэлсэн. …
-
9 August
Монгол, Хятадын батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт болж байна
Монгол Улс, БНХАУ-ын Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт Монгол Улсын Батлан хамгаалах яаманд амжилттай болж байна. Зөвлөлдөх уулзалтыг БНХАУ-ын талаас БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штабын орлогч дарга, тэнгисийн цэргийн хурандаа генерал Сүн Зянгуо, Монгол Улсын талаас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан нар ахлан ярилцав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн …
-
9 August
Ерөнхийлөгч цахим хуудсаараа дамжуулан Д.Сумъяад баяр хүргэллээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Манай Сумъяа мундаг байлаа. Риогийн Олимпын салхи хагарлаа. Бахдам мөнгө, бахдам тамирчин, бахдам Монгол. Баяр хүргэе. Хурай хурай хурай.” хэмээн баяр хүргэжээ.
-
9 August
Сүхбаатар дүүргийн гэрэлтүүлэг 97.3 хувийн асаалттай байна
Нийслэлийн зургаан дүүргийн гэрэлтүүлэг энэ сарын 07-ны өдрийн байдлаар 96.63 хувийн асалттай байгааг холбогдох албаныхан мэдээллээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг 97.3, хувийн асаалттай байна. Асалт хангалтгүй байгаа гудамжуудын гэрэлтүүлгийг засварлах ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас шуурхай зохион байгуулж, арга хэмжээ авч байгаа юм байна.
-
9 August
Төслөөр баригдах барилга, байгууламжуудын талаар харилцан санал солилцлоо
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд нийслэлээс Азийн хөгжлийн банктай хамтран “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих” хөтөлбөрийг боловсруулсан билээ. Тэгвэл өчигдөр дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй төслийн багийнхан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрынхантай …
-
9 August
ГХЯ:Эд зүйлсээрээ хохирсон иргэдийн хохирлыг барагдуулна
Энэ сарын 4-ний 22.00 цагийн орчим Бээжин-Эрээн чиглэлийн “Есөн луу” компанийн зорчигч тээврийн автобус Ша Хуа Юань суурины ойролцоо шатаж дэлбэрсэн билээ. Тус автобусанд нийт 37 монгол иргэн зорчиж явсан юм. Монгол иргэдийн амь нас, эрүүл мэнд хохироогүй ч, иргэдийн зарим ачаа, бичиг баримт бүгд галд өртсөн байгаа юм. Тэд өчигдрийг хүртэл хэсэг болон тал бүрд байрлан яахаа мэдэхгүй байгаа …
-
9 August
Алдар спорт хорооны түүхт ой энэ сард тохиож байна
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны түүхт 70 жилийн энэ онд тохиож байна. Алдарынхан түүхт ойдоо бэлэг барьж амжилт бүтээл арвинтай байгаа бөгөөд бүтээлч ажил санаачлан хийж хэрэгжүүлсээр байна. Өдгөө “Алдар”-ын 11 тамирчин “Рио-2016” олимпод тив дэлхийн олон тамирчидтай хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Олон тив, дэлхий, Монгол Улсын аварга, Монгол Улсын гавъяат тамирчдыг төрүүлсэн энэ хорооныхон түүхт ойгоо …
-
9 August
М.Доржсүрэн: Охин маань олимпоос медаль хүртэх юм шиг совин төрж байсан
Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа “Рио-2016” олимпийн наадмаас өнгөрсөн шөнө мөнгөн медаль хүртэж, элэг нэгт монголчуудаа баярлууллаа. Түүнтэй фэйсбүүкээр холбогдох гэсэн боловч багш Х.Эрдэнэт-Од нь “Амарч байна. Дараа нь холбогдоно уу” гэсэн хариу өгсөн юм. Бид Д.Сумъяагийн аав М.Доржсүрэнтэй нь утсаар холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа. -Таны охин олимпийн мөнгөн медальтан боллоо. Баяр хүргэе? -Баярлалаа. Ах нь Увс аймгийн Баруунтуруун …
-
9 August
Хилчин спорт хорооны тамирчин РИО-2016 олимпийн наадмын медалийн салхийг хагаллалаа
Дэлхийд чансаагаар нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан “Хилчин” спорт хорооны тамирчин, ахмад Доржсүрэнгийн Сумъяа “Рио 2016” олимпийн наадмын гурав дахь өдөр мөнгөн медалийн эзэн болж монголын ард түмэн, мянган мянган хилчдийхээ магнайг тэнийлгэлээ. Эх орны энхийн бүслүүр болсон хилчид хүн төрөлхтний эв нэгдлийн наадамд өөрийн хувь нэмрээ оруулж “Рио 2016- Олимпийн бамбар дархан хилд” аянг хоёр жилийн хугацаатай өрнүүлснийг монголын ард түмэн …
-
9 August
Нийслэлийн засаг дарга С.Батболд “РИО-2016“ олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д.Сумьяад баяр хүргэлээ
Бразилийн Рио де Жанейро хотноо болж байгаа Зуны олимпийн 31-р наадмаас Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалж, жудо бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртсэн Д.Сумьяад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд нийслэлийн иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна. Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпийн наадамд “Монголын баг “ тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл