Tag Archives: нийгэм

July, 2016

  • 4 July

    Хувьцааны мөнгөний үлдэгдэл 100 мянган төгрөг иргэдийн дансанд хэзээ орох вэ

    “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувиа Засгийн газарт 300 мянган төгрөгөөр худалдах хүсэлтэй иргэд өнгөрсөн сараас эхлэн банканд хандаж мөнгөө авч эхэлсэн. Тодруулбал, бичиг баримтаа бүрдүүлж өгсөн хүмүүс сонгуулийн өмнө 200 мянган төгрөгөө  хоёр хувааж авсан. Харин үлдсэн 100 мянган төгрөг нь өнөөдөр дансанд нь орох ёстой боловч одоогийн байдлаар ороогүй байгаа талаар хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан …

  • 4 July

    Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд томоохон осол гарч долоон хүн нас баржээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 621 авснаас зам тээврийн ослын 431 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 25 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 3 …

  • 4 July

    АСЕМ-ийн Ази, Европын түмний чуулган нээлтээ хийлээ

    АСЕМ-ийн дагалдах хурлуудын нэг Ази, Европын түмний XI чуулган өнөөдрөөс буюу энэ сарын 4-6-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байна. Тус чуулган нь “Шударга,тэгш, хүртээмжтэй хөгжлийн арга замыг Ази, Европт хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд явагдана. Мөн Хүнсний аюулгүй байдлыг сэргээн бэхжүүлэх арга зам, Байгалийн баялгийн шударга хуваарилалт, газрын эрх, …

  • 4 July

    Энхийг сахиулагчдад НҮБ-ын медаль гардууллаа

    UNAMID ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүнд НҮБ-ын медаль гардууллаа. Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явагдаж буй Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан UNAMID ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр НҮБ-ын медаль гардан авах ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулж …

  • 2 July

    Үертэй голуудын мэдээлэл

    Хэдхэн хоногийн дараа Монгол түмний их баяр наадам болно. Үргэлжлүүлэн энэ сарын 14, 15-нд АСЕМ-ын Дээд төвшний XI уулзалт зохион байгуулагдах юм. АСЕМ-ын зохион байгуулалттай холбоотойгоор зохион байгуулагчид нь нийслэлчүүдийг хөдөө орон нутагт амарч зугаалахыг зөвлөсөн. Харин энэ жил хэдий зуншлага таатай байх ч үе усны аюулаас сэрэмжлэхийг мэргэжлийн байгууллагаас нь анхааруулж байгаа юм.  Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

  • 2 July

    С.Цэцэгээ: Нийт хэргийн 50 хувь нь шөнийн эсвэл өглөө, оройны ээлж солигдох үед, баасан гарагт болжээ

    -Нэхэмжлэлийн нөхөн төлбөрийг өөрөө төлж байгаа нь асар их эрсдэлд хүргэж байна- Аливаа улс орны эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой олон асуудал тулгардаг аж. Тухайлбал, аливаа алдаа зөрчил гаргах, ажлын ачаалал болон стресс, санхүүгийн эрсдэлд орох гэх зэрэг. “Гадаадын зарим улс орон болон  Монгол Улсын эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тогтолцооны ялгааг судалсан нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан  их …

  • 2 July

    Монгол ажилчид амь насаа алдсан хэргийг шүүхээр шийдвэрлэлээ

    Өнгөрсөн жилийн 8 дугаар сард Өмнөд Солонгос Улсын Канвонду аймгийн Чүнчон хотын гүүрний засварын ажлыг гүйцэтгэж байсан 2 Монгол ажилчин гүүрнээс доош 10 метрийн өндрөөс нуурын усанд унаж харамсалтайгаар амь насаа алдсан хэргийг шүүх хурлын шийдвэр гарлаа. Ноднин жилийн 8 дугаар сарын 4-ны өдрийн өглөөний 8 цаг 25 минутад Чүнчон хотын Увол гүүрний засварын ажлыг хийж байсан Монгол улсын иргэн …

  • 1 July

    IKEA брэндийн шүүгээнээс болж 6 хүүхэд нас баржээ

     Шведийн тавилгын аварга “IKEA” брэнд АНУ-д зургаан хүүхэд амиа алдсантай холбогдуулан тус улсаас 30 сая орчим шургуулгатай шүүгээгээ татахаар болсон билээ. Мөн шургуулганаас гадна MALM брэндийн хувцасны шүүгээнүүдээ ч татахаар болжээ. Түүнчлэн тус компани эдгээрийг худалдаанаас гаргахаар шийдвэрлэж, сайтнаасаа мэдээллийг нь авч хаясан аж. Бараг жил орчмын өмнөөс дэлгүүрийн удирдлагууд, АНУ-ын хэрэглэгчдийн аюулгүй байдлын нийгэмлэгийнхэн IKEA-гийн MALM загварын шургуулгатай шүүгээг …

  • 1 July

    “Хар” өдрийн нэрийг барьж хэн нэгний шархалсан сэтгэлийг бүү хөнд

    УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигчид өнөөдөр гишүүний түр үнэмлэхээ гардаж авлаа. МАН олонх болж үнэмлэхгүй ялалт байгуулж, эрх баригчийн дүрээр дөрвөн жилийг үдсэн АН-ынхан дөнгөж бүлэг байгуулах эрхтэйгээ үлдэж сөрөг хүчний эгнээнд шилжлээ. Мөн сондгойрч ялгарах хоёр хүн байгаа нь бие даагч С.Жавхлан болон МАХН-аас цор ганцаараа сонгогдсон О.Баасанхүү нар юм. Ингээд удахгүй гишүүд тангаргаа …

  • 1 July

    С.Жавхлан: Эд нарыг бүгдийг нь монгол дээл өмсгөж сургана

    Энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие дааж 69 хүн нэр дэвшсэнээс ганцаараа ялалт байгуулсан хүн бол МУГЖ, дуучин С.Жавхлан. Тэрбээр Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт нэр дэвшиж сонгогчдынхоо цусыг нь буцалгаж цөсийг нь хөөргөж гарч ирлээ. Хамгийн сонирхолтой нь сонгуулийн сурталчилгааныхаа үеэр үнэтэй машин бус үхэр тэрэг хөлөглөж, морь унаж давхисаар сурталчилгааны хоногуудаа дуусгасан. Иргэд эхнээсээ л С.Жавхланд ам сайтай, сайн …

  • 1 July

    Хонины үнэ ханш өмнөх жилийнхээс хямдарчээ

    Хотод наадмын уур амьсгал орж эхлэхтэй зэрэгцэн хөдөө орон нутгаас мал ачсан автомашины цуваа наадам хүртэл нийслэл рүү хөвөрдөг. Улаанбаатар хотын баруун захад байрлах “Эмээлт” зах болон зүүн талд Баянзүрхийн товчооны цаахна байрлах цэг дээр малыг амьдаар нь зарахыг зөвшөөрдөг билээ. Баяр наадмын өдрүүд хаяанд ирсэн энэ үед нийслэлийн зүүн зах руу төлөг 60-80 мянга, нас гүйцсэн хонь жингээсээ хамаарч …

  • 1 July

    Наадмаар хилийн боомтууд амарна

    Улсын их баяр наадмын өдрүүдэд Алтанбулаг боомт ажиллаж бусад нь амрах юм байна. Тодруулбал Буянт-Ухаа, Замын-Үүд дэх төмөр замын боомт, нисэх онгоцны буудал хэвийн цагийн хуваариар ажиллана. Даян, Булган, Байтаг, Бургалтай, Шивээ хүрэн, Гашуун сухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавиргын авто замын хилийн боомт ирэх сарын 11-15-ны өдрүүдэд ажиллахгүй юм байна. Харин долоодугаар сарын 16-наас хэвийн ажиллаж эхлэх юм …

  • 1 July

    Сэрэмжлүүлэг: Асаагуураар тоглож байсан хүүхэд гал алджээ

    Өчигдөр “Дэнжийн … тоотод гал гарч байна” гэсэн мэдээлэл ОБЕГ болон цагдаагийн байгууллагад ирсэн байна. ОБЕГ-ын алба хаагчид галыг унтраасан бөгөөд цагдаагийн байгууллагатай хамтран галын шинжээчийн хамт шалгажээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 9-р хорооны …..тоотод суух иргэн Б /эр.24/-гийн нүүрсний амбаарыг Чингэлтэй дүүргийн 9-р хороонд суух О /эр.6н/ нь асаагуураар цаас шатааж тоглож байгаад шатаажээ. Одоогоор уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн …

  • 1 July

    Орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирлоо

    2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 242 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 190 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд өртсөн сургуулийн өмнөх насны хүүхэд 1, сургуулийн насны хүүхэд 1, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд …

  • 1 July

    Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна

    Барилгын өндөр давхараас хүн унах гэж байна гэсэн дуудлагийн  дийлэнх нь хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд байдаг.  Өнгөрсөн амралтын өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 17 байрны цонхоор хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн албан хаагчид тус байранд очиход 2 настай хүүхэд цонхон дээр гарсан байсныг аюулгүй болгож амь насыг нь …