2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 242 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 190 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд өртсөн сургуулийн өмнөх насны хүүхэд 1, сургуулийн насны хүүхэд 1, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд …
Tag Archives: нийгэм
July, 2016
-
1 July
Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна
Барилгын өндөр давхараас хүн унах гэж байна гэсэн дуудлагийн дийлэнх нь хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд байдаг. Өнгөрсөн амралтын өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 17 байрны цонхоор хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн албан хаагчид тус байранд очиход 2 настай хүүхэд цонхон дээр гарсан байсныг аюулгүй болгож амь насыг нь …
June, 2016
-
30 June
Ховд гол үерийн аюултай түвшинд хүрчээ
Манай орны ихэнх нутгаар уржигдараас усархаг бороо орсон. Үүний улмаас Ховд гол үерийн аюултай түвшин буюу 65 см-ээр даван үерлэжээ. Мөн Баянхонгорын Байдраг гол үерийн түвшинг 33, Завхан гол Говь-Алтай аймгийн нутгаар урсдаг хэсэгтээ 14, Өвөрхангайн Онги гол най, Хөвсгөлийн Үүр 22, Ховд аймгийн Булган, Долооннуур, тус бүр хоёр, Буянт найман см-ээр давсан байна. Энэ жил манай орны бусад голын …
-
30 June
1739 сонгогчийн аюулгүй байдлыг ханган ажиллав
Ойрын өдрүүдэд ихэнх нутгийг хамран орсон борооны улмаас гол мөрний усны түвшин эрс нэмэгдээд байна. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас өчигдөр болсон сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг ханган шаардлагатай техник хэрэгслийг …
-
30 June
Сонгуульдаа оролцоод буцаж яваад голын усанд осолджээ
Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутагт тус сумын харъяат иргэн М /26 настай, эрэгтэй/, А /21 настай, эрэгтэй/ нар сонгууль өгөөд буцах замдаа тус багийн Цагдууртай голын усанд осолдсон тухай дуудлагаар /2016.06.29/ тус аймгийн Онцгой байдлын газар, Булган сумын Гал унтраах, аврах 38 дугаар ангийн албан хаагчид орон нутгийн иргэд нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг …
-
30 June
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын урьдчилсан дүн
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын урьдчилсан дүнг хүргэе. Б.Цацрал
-
30 June
33 тойрогт ялалт байгуулсан нэр дэвшигчид
Одоогийн байдлаар 100 хувийн саналаар ялалт байгуулсан гишүүдийг ялсан иргэдийн тоо болон намын харъяалалтай нь хүргэж байна. 100 хувь баталгаатай ялалт байгуулсан 33 тойргийн нэр дэвшигчид байгаа юм. Б.Нарангэрэл
-
30 June
Сонгуулийн урьдчилсан дүнд Монгол Ардын Нам ялалт байгуулах нь тодорхой боллоо
2016 оны УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчийг сонгох сонгуулийн ажиллагаа дуусч урьдчилсан байдлаар дүнгээ гаргалаа. Учир нь зарим аймаг, сум, баг, хороонд интернэт байдаггүй бөгөөд цаг агаарын болон интернэтийн хомсдлоос болоод мэдээ удаж байгааг тайлбарлаж байлаа. Ингээд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн хийсэн мэдээллээс хүргье: –Улсын хэмжээнд ирц хуулинд заасан заалтынхаа дагуу 50-с дээш хувьтай болсон тул энэ удаагийн сонгууль хүчин төгөлдөр …
-
29 June
Ж.Эрдэнэбат: Санал тооллогыг хоёр цагт багтаахыг зорьж байгаа
Сонгуулийн дүн зарим тойрогт оройтох хандлага ажиглагдахыг үгүйсгэхгүй бөгөөд энэ нь СЕХ-ноос шалтгаалахгүй юм байна. Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээллийн технологийн газрын дарга Ж.Эрдэнэбатын хэлж байгаагаар энэхүү сонгуулийн 76 тойргийг зургаан дэлгэцэнд хуваан үзүүлж байна. Энэ урьдчилсан тооллого нь 100 хувь уншигдаад дуусахаар ногоон өнгөтэй болно. Одоогоор хамгийн их хувьтай нь 92,3 хувьтайгаар уншигдаж байна.Энэхүү дүнг хоёр цагийн дотор богтаан мэдээллэхийг …
-
29 June
Ч.Содномцэрэн: Санал хураалтын явц хэвийн тайван явагдаж байна
Дөнгөж сая СЕХ-ноос улс орон даяар явагдаж буй санал хураалтын явц ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. Ч.Содномцэрэн энэ удаагийн сонгуулийн ирц хөдөө орон нутагт идэвхитэй байгаа бөгөөд 50 хувиас дээш байгаа бол нийслэлийн хэмжээнд 47 хувьтай байна гэлээ. Санал хураалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тухай мэдээллээ. Тэрээр гурван нэр дэвшигчийн нэрийг жагсаалтаас хасах тухай гурван гомдол ирүүлсэн байна. …
-
29 June
Сэлэнгэ аймгийн 25-р тойрогт сонгуулийн ирц 48 хувьтай хамгийн өндөр байна
Өнөөдөр Улсын Их Хурал, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болж байна. Өнөөдөр 12 цагийн байдлаар сонгогчдын ирц ямар байгаа тухай мэдээлэл хийсэн юм. Аймаг орон нутгийн ирц хоцорч ирсэн бөгөөд зарим аймагийнх ирээгүй байсан юм. Ингээд ирцийг танилцуулая: Орон нутагт Архангай аймаг 1 тойрог -22,9 2 тойрог-26,6 3 тойрог-26,1 Баян- Өлгий аймаг 4 тойрог-16,3 5 тойрог-18,4 6 тойрог -14,8 …
-
29 June
Дархан-Уул аймгийн хэмжээнд 67218 сонгогч саналаа өгөх дүн гарчээ
Өнөөдөр Монгол Улсын Их хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр. Энэ өдөр улс даяар 7:00-22:00 цагийн хооронд иргэдийн саналыг Сонгуулийн санал авах байранд санал тоолох төхөөрөмжөөр авч байна. Харин Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ удаагийн сонгуульд 39 санал авах байранд 316 төрийн албан хаагч ажиллаж байна. Дархан-Уул аймагт сонгуулийн өгөх насны 67218 сонгогч саналаа өгөх …
-
29 June
Гар утсаараа зураг авбал саналын хуудсыг хүчингүйд тооцно
УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа улс даяар эхлээд 3 цагийн хугацаа өнгөрч байна. Сонгогчдын ирц энэ хугацаанд харьцангуй сайн байгааг хэсгийн хороодоос мэдээлж байна. УИХ-ын 71 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хэсгийн хорооны хувьд нийт 2249 сонгогчтой бөгөөд одоогийн байдлаар ирц 9.62 хувьтай, 162 сонгогч санал өгсөн байна. Тус хэсгийн хорооны ахлагч, …
-
29 June
83 сумын 30450 гаруй иргэн гол, нуур гаталж саналаа өгнө
Орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас ирүүлсэн судалгаагаар өнөөдрийн УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд аймгийн 83 сумын 30450 гаруй иргэн 201 газраар ус гаталж, сонгуульд оролцоно гэсэн судалгааг онцгой байдлын алба гаргажээ. Тиймээс үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах …
-
29 June
Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
УИХ-ын ээлжит сонгууль өнөөдөр болж байна. Сонгуулийн өдөр нь хуулийн дагуу бүх нийтийн амралтын өдөр байдаг бөгөөд сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалсаар байгаа юм. Харин бүх нийтээрээ амрах амралтын өдөр болсонтой холбогдуулан энэ өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Тиймээс эрхэм сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл