Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4160 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5680 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 135 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” …
Tag Archives: нийгэм
January, 2016
-
5 January
С.Чойноров: Сонгогдсон хүмүүсийг сургах зардлыг Хөдөлмөрийн яам хариуцаж байгаа
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад ирэх зочдын тав тухыг хангах зочид буудлын үйлчилгээний салбарт сул байгаа 800 ажлын байранд ажилгүй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажиллагааг голлон зохион байгуулж буй ХЭҮСМҮТ-ийн захирал С.Чойноровоос бүртгэлтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа. -АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ирэх зочдод үйлчлэх зочид буудлуудад нийтдээ хэчнээн ажилтан хэрэгтэй байгаа вэ? -Ирэх зун болох дээд хэмжээний уулзалтад дэлхийн 51 …
-
5 January
4-5 хоног архи уусны улмаас нас баржээ
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдээгүй өмнөх жилүүдийг бодвол харьцангуй тайван байсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Харин баярын үеэр Налайх хотод архидан согтуурсны улмаас хоёр иргэн нас барсан хэрэг гарсан. Тус хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн цагдаагийн хошууч Д.Шинэчимэгээс тодруулахад “Хэргийг Налайх хотын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Тэд нас барахаасаа өмнө …
-
5 January
Адууны шир экспортлож эхэллээ
Засгийн газар оны өмнө хуралдан түүхий арьс, шир тэр дундаа адууны ширийг нэг удаагийн арга хэмжээ болгон 2016 оны нэгдүгээр сарын 05-ны өдрөөс хоёрдугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд экспортлохыг зөвшөөрсөн. Адууны ширний экспортын гэрчилгээ олгоход ямар баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд: 1. Хүсэлт /Бүтээгдэхүүний нэр, төрөл тоо …
-
5 January
16 аймгийн 50 сум “цагаан зудтай” байна
Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2015 оны 08 дугаар тушаалаар томилогдсон шуурхай бүлэг баруун, төв, зүүн, говийн бүсийн 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, эрсдэлийн үнэлгээ хийн, зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн 12 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд орон нутагт ажиллалаа. Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа …
-
4 January
Улсын онцгой комиссын ээлжит хурал боллоо
Улсын онцгой комиссын хурлаар өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх зорилго бүхий Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн орон нутагт ажилласан ажлын тайланг Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар танилцууллаа. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 21 аймгийн өвөлжилтийн байдалтай танилцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийн, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой шуурхай бүлэг Монгол Улсын Шадар сайд, …
-
4 January
Цагдаагийн ерөнхий газрын үйлчилгээг ТҮЦ машинаар хүргэж эхэллээ
“Үндэсний дата төв” УТУГ нь Цагдаагийн ерөнхий газартай хамтран Жолоодох эрхийн лавлагаа, Жолоочийн эрхийг сэргээх лавлааг иргэдэд ТҮЦ машинаар хүргэж эхлээд байна. Ингэснээр иргэд Улаанбаатар хот, 21 аймагт буй 108 ширхэг ТҮЦ машинаар энэхүү үйлчилгээг авч ЦЕГ, түүний харьяа Лицинзийн төвөөр үйлчлүүлэх бүрэн боломжтой боллоо. Энэ нь иргэн танай цаг хугацаа хэмнэх бөгөөд бид цаашид уг машинаар иргэдэд хүргэх үйлчилгээнүүдээ …
-
4 January
Нийгмийн даатгалын нөхөн төлөх хугацааг сунгав
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан энэ оны гуравдугаар сарын 31-нийг дуустал хугацаан дахь нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаагүй цалин хөлсөө шинээр болон шинэчлэн тайлагнаж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжтой боллоо. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол олгосон цалин хөлсийг үнэн зөвөөр тайлагнах боломж ч бүрдэж байгаа аж. Мөн …
-
4 January
Хоёр иргэн хамт нас барсан хэрэг гарчээ
Өнгөрсөн баярын өдрүүдэд гэмт хэргийн дуудлага нэмэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Тухайлбал, СБД-ийн нутаг дэвсгэр, “”Улаанбаатар” авто төвийн замын зүүн талд хутгалуулсан хүн байна” гэх мэдээллийн дагуу шалгахад ХУД-ийн 4 дүгээр хороонд оршин суух 38 настай эрэгтэй Б-г хамт архи уусан Б гэгч этгээд согтуурсан үедээ баруун даланд нь хутгалж гэмтээгээд зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ. Мөн ХУД-ийн 10 …
-
4 January
Хүүхдийн мөнгийг олгож эхлэнэ
Хүний хөгжлийн санд хөрөнгө төвлөрөхгүйгээс 2015 оны арванхоёрдугаар сард багтаан олгох ёстой байсан Хүүхдийн 20 мянган төгрөг одоог хүртэл олгогдоогүй. Тэгвэл Сангийн яам дээрх арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 10-нд багтаан олгох чиг барьж ажиллаж байгаа аж. УИХ-аас баталсан 2016 оны төсвийн хуулиар хүүхдийн мөнгийг амьжиргаанаас нь хамааруулж олгохоор болсон. Тодруулж хэлбэл, хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоор шийдсэн. Ингэхдээ 1-17 …
December, 2015
-
31 December
Баярын өдрүүдэд ажиллах банкууд
Монголчуудын хамгийн ихээр хүсэн хүлээдэг баярын нэг бол яах аргагүй шинэ жилийн баяр. Тэр ч утгаараа шинэ жилийн баяр тохиосон эдгээр өдрүүдэд ихэнх албан байгууллагууд хэрхэн ажиллах нь тодорхойгүй байдаг билээ. Тэгвэл баярын эдгээр өдрүүдэд ихэнх банк ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд 01 дүгээр сарын 01-нд бүх нийтээрээ амрах юм байна.
-
31 December
Онгоцны осолд орсон цэргийн албан хаагчдын бие сайжирч байна
-Ц.Цолмон сайд цэргийн алба хаагчдаа эргэв- Энэ сарын 23-нд нислэгийн дадлага, сургуулилт гүйцэтгэж байсан Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн цэргийн алба хаагчид осолдсон харамсалтай явдал тохиолдсон. Ослын улмаас Зэвсэгт хүчинд 17 жилийн турш залуу, халуун насаа зориулан ажилласан манай эрэлхэг хөвгүүдийн нэг амиа алдсан юм. Бусад цэргийн алба хаагчдын хувьд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж …
-
31 December
Ирэх оноос хүүхдийн мөнгөө авахын тулд…
2016 оны нэгдүгээр сарын 01-нээс хүүхдийн мөнгийг шинэ журмаар олгож эхэлнэ. Тодруулбал, ирэх жил хүүхдийн мөнгө олгохдоо өрхийн мэдээллийн сангийн судалгааг үндэслэж 1-17 дугаар бүлэгт хамрагдаж байгаа өрхийн хүүхдийг хамруулна. Өрхийн мэдээллийн сангийн судалгааг 2013 онд Халамж үйлчилгээний газраас орон даяар хийсэн. Зарим иргэд хүүхдүүдийн мөнгө олгох шинэ журмын талаар мэдээлэлгүй байна. Иймээс манай сайт хүүхдийн мөнгө олгох журам болон …
-
29 December
Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөрийг МҮОНРТ-ийн захирлаар томиллоо
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Мөнхтөрийг МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. МҮОНТ нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа өргөтгөж, ММ агентлагийг өргөжүүлэн “Монголын мэдээ” сувагийг Үндэсний ТВ-2 болгох ажилдаа орсон юм. Ийм шийдвэрийг МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлөөс гаргасан байна.
-
29 December
Хүүхдийн мөнгө ирэх сард орж магадгүй
Ирэх жилээс ялгавартай олгогдохоор болсон хүүхдийн 20 мянган төгрөг одоог болтол хүүхдүүдийн дансанд ороогүй байна. Уул нь сар бүрийн 25 гэхэд мөнгө хүүхдүүдийн дансанд орсон байдаг. Тэгвэл энэ мөнгө ямар учраас буухгүй байгаа талаар Сангийн яамны эх сурвалж “Төсөв бүрэн бүрдээгүй байгаа учир энэ сарын мөнгө ороогүй байгаа. Гэхдээ энэ сарын 30-ний өдөр гэхэд хэзээ өгөх нь тодорхой болно” гэсэн …