Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах аж ахуйн нэгж, байгууллага нь тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр зуучлах үйл ажиллагааг эрхлэхээр заасан байдаг. Одоогоор Австрали улсад Монгол Улсын иргэдийг хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг аливаа аж ахуйн нэгж, байгууллагад олгоогүй байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Австрали улс Ази, …
Tag Archives: нийгэм
May, 2016
-
20 May
Монголд түрээсийн орон сууц түрээсийн байрнаас “толгой өндөр” ялгаатай
Аливаа улс оронд иргэдэд баян, ядуу гэж ялгаварлахгүйгээр байр сууцных нь хэрэгцээг хангадаг, сонгомол хэмээн томьёолж болох зах зээлийн чухал нэг хэсгийг түрээсийн байр гэж үздэг. Тийм ч учраас Азийн бар орон Сингапур, Малайз тэр байтугай дэлхийн хөгжилтэй гүрний нэг Германд иргэдийн олонх нь түрээсийн байранд амьдардаг юм байна. Түрээсийн байр нь орон сууц худалдаж авах, байшин барих санхүүгийн боломжгүй …
-
20 May
Хүнсний ногоо тариалдаг өрхүүдэд үр олголоо
Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас хүнсний ногоо тариалдаг өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн иргэдэд хүнсний ногооны үрийг олголоо. Энэ жилийн тухайд хүнсний ногооны 3 нэр төрлийн 5365 кг үрийг дэмжлэгээр олгох аж. Тухайн үрийг иргэд харьяа аймаг, дүүргийн хөдөө аж ахуйн газраас авах боломжтой юм. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Монгол-Швейцарь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн …
-
20 May
Хуушуурын гуанзанд хоног төөрүүлж явсан эмээг гэртэй болгожээ
Өнгөрсөн сар олон нийтийн фэйсбүүк сүлжээгээр хөдөөнөөс хотод эмчилгээ хийлгэхээр орж ирээд хуушуурын гуанзанд хоног төөрүүлж байгаа нэгэн өндөр настны тухай мэдээлэл цацагдсан билээ. Харин энэхүү мэдээллийн мөрөөр Ачит үйлстэн сангийн дарга Б.Чингис мөнөөх өндөр настныг хайж олон уулзсан байна. Эмээгийн нэрийг Цэрэнханд гэдэг аж. Тэрбээр ганц хүүгээ талийгаач болсноос орон гэргүй болсон бөгөөд өөрийн гэсэн жижиг ч гэсэн гэртэй …
-
19 May
400 саяын эзэн болсон гэх 2 иргэн хоёулаа хуурамч баримт үйлдсэн нь тогтоогджээ
НӨАТ-ын баримтаараа 400 саяын азтан болсон гэх хоёр иргэн хоёулаа холбогдох байгууллагад хандаад буй. Тодруулбал, 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр явагдсан долоо дахь удаагийн НӨАТ-ын тохирлоор 1-р сарын 27-ны өдөр “Оргил” худалдааны төвийн Амгалангийн салбараас худалдан авалт хийсэн гэх нэр нь тодорхойгүй эрхэм 400 сая төгрөгийн эзэн болсон юм. Гэвч тэрхүү азтан НӨАТ-ын баримтаа e_barimt.mn сайтад бүртгүүлээгүйн улмаас …
-
19 May
Өмнөговийн нэр дэвшигчид шүүхэд хандлаа
Өмнөговь аймгийн Номгон сумын 8-р тойрогт ИТХ-аас нэр дэвшсэн С.Цэрэнбаяр, 3-р тойрогт нэр дэвшсэн Б.Батаа нарыг аймгийн Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзжээ. Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийг бүртгэж аваагүй шалтгаанаар нэр дэвшигчдийн сонгуулийн хуулийн 154.3.3-т заасан “нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх”,158.1.3 дахь “нэр дэвшигчийг …
-
19 May
“Худалдаа хийлгэсэнгүй” хэмээн эсэргүүцэж, автобусаа шатаана гэж “сүрдүүлэв”
Яг одоо 3, 4-р хороололд нэгэн залуу өөрийн эзэмшлийн том оврын автобустайгаа эсэргүүцэл илэрхийлж, төр засгаас жирийн иргэдэд худалдаа эрхлэх боломж олгохгүй бол автобусаа шатаана хэмээн “сүржигнэж” байна. Тэрээр автобусандаа кофе, шорлог зэрэг хөнгөн зуушны худалдаа эрхэлдэг боловч тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан учраас цагдаагийн байгууллагаас үйл ажиллагааг нь хориглосон байна. Тиймээс л ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж. Залуус …
-
19 May
Ургац алдаагүй яаманд “итгэл алдахгүй”
Өнөөдөр Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар Тариалан Холбоо”-ноос хэвлэлийн бага хурал зарласан. Уг хурлаар Хүнс Хөдөө аж ахуйн яамны “булхайтай” үйлдэл гэж ирээд л ярьж гарлаа. Зорилго нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч П.Болормааг албан эрх мэдэл, тушаалаа ашиглан стандартын “шаардлага хангаагүй” буудайг 2-р зэргийн болгон “хувиргалаа” гэх гомдол тээсэн хэвлэлийн хурал байв. Гэвч мэдээлэл учир дутагдал ихтэй. …
-
19 May
Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа
Дархан-Уул аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, малын эрүүл ахуй, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээг олгох журам, хяналтыг сайжруулах, цаашид хийх ажил болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өнөөдөр /2016.05.17/ “Малчдын зөвлөгөөн”-ийг аймгийн ЗДТГ-ын “Хурлын танхим”-д зохион байгууллаа. Малчдын зөвлөгөөнд Дархан-Уул аймгийн харьяа Орхон, Хонгор, …
-
19 May
1072 хувьцааг “худалдаж авна” хэмээн цуурхал тараасан хүнийг олжээ
1072 хувьцааг худалдаж авч байна гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийн дагуу иргэд хотын зарим нэгэн хэсэгт шөнө өдөргүй зогсох болсон. Энэ талаар цагдаагийн байгууллагынхан шалгалт явуулсны үндсэнд цуурхал тараасан иргэнийг баривчилжээ. “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Дашням гэгч нь “Залуучуудын холбооноос явж байна” хэмээн “1072 хувьцааг худалдаж авна” гэж цуурхлыг тараасан байсныг цагдаагийн байгууллагаас нотолжээ. Одоогийн байдлаар …
-
19 May
МУБИС-ийн оюутны байранд хүн амины ноцтой хэрэг гарчээ
МУБИС-ийн оюутны тавдугаар байранд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Хэрэг өнгөрсөн ням гарагийн өглөө /2016.05.15/ 09.00 цагийн орчимд гарсан бөгөөд Б гэх эмэгтэй оюутан бусдад хорлогдсон байдалтай амиа алджээ. Ингээд бид эл хэргийн мөрөөр сурвалжиллаа. МУБИС-ийн төв байрны зэргэлдээх “Сонор” плаза төвийн чанх ард талд байрлах оюутны байрны гурван давхрын … тоотод энэ хэрэг гарчээ. Энд тус сургуулийн 350 орчим оюутан …
-
19 May
ИЗНН өнөөдрийг хүртэл “туршлагажаагүй”
Өчигдөрхөн Нийслэлийн сонгуулийн хороо /НСХ/-ноос шаардлага хангасан нэр дэвшигчдийг бүртгэн баталгаажуулсан тухай мэдээллээ. Гэтэл бүртгэл нь баталгаажсан нэр дэвшигчид дунд ИЗНН-ынхнаас байсангүй. Шалтгаан нь маш энгийн “бичиг баримтын зөрчилтэй” гэнэ. Нийслэлийн Сонгуулийн Хорооны үзсэнээр: “ИЗНН-с Нийслэлийн Сонгуулийн Хороонд ирүүлсэн баримт материалыг шалгах явцад Сонгуулийн тухай хуудийн 155.3-т заасан шаардлага “Намаасаа нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэхь намын салбар байгууллага …
-
19 May
50 гаруй оффшор бүсэд 32 их наяд доллар эргэлддэг
Яг одоо дэлхийн улс орнууд өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлгэгдсэн 11.5 сая данс бүхий Панамын мэдээллээр “халуурч” байна. 2016 оны тооцоогоор оффшор банкны дансны үйлчилгээ үзүүлдэг офшор зон бүхий 50 гаруй бүс нутаг бүртгэгдсэн аж. Тэдний нэг нь Панамын бүс. Эдгээр оффшор бүсүүдэд нийт 32 их наяд доллар эргэлдэж байгаа гэнэ.Саяхан Английн нэгэн томоохон улс төрч “АНУ-аас ОХУ, Хятад зэрэг орнуудын …
-
18 May
“Монгол улс сонгуулийн жилд” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академи, Монгол дахь Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгчийн газар хамтран Ардчиллын хоёр дахь бага хурал өнөөдөр “Монгол улс сонгуулийн жилд” сэдвийн дор зохион байгууллаа. Уг эрдэм шинжилгээний хуралыг Удирдлагын академийн дэд захирал Ш.Батсүх удирдсан бөгөөд тэрээр өөрийн тэргүүлсэн багийн түүвэр судалгаанд үндэслэсэнээрээ онцлогтой хурал болсон юм. Эрдэм шинжилгээний хуралд төрийн захиргааны төв байгууллагууд …
-
18 May
Шинэ байрны эзэд түлхүүрээ гардлаа
Засгийн газраас баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа II” хорооллын 350 айлын орон сууцанд хамрагдсан иргэдэд батламж, байрны түлхүүрийг нь гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, ТОСК-ийн захирал А.Гантулга болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Ийнхүү 350 айлын төлөөлөл болсон 15 иргэнд байрны түлхүүр, батламж гардуулах ёслолын эхэнд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл