Tag Archives: нийгэм

May, 2016

  • 18 May

    Он гарсаар 1000тн мах экспортолжээ

    Монгол Улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1000 орчим тонн мах экспортолжээ.Ингэхдээ голчлон адууны мах экспортод гаргасан байна. Экспортын зах зээлд БНХАУ, ОХУ, БНСУ, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс багтаж байгаа юм. Хэдий тийм боловч оны эхний дөрвөн сарын байдлаар голчлон ОХУ болон БНХАУ-д мах нийлүүлсэн байна. Үнийн хувьд нэг кг үхрийн хөлдүү махыг ОХУ-д 7-9 ам.доллараар экспортолж байгаа …

  • 18 May

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар өнөөдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 18-20-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийх юм. БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар …

  • 17 May

    “Слава” нэрийн будаанаас хүний биед хортой шавьж илэрчээ

    Сакура, Слава будаатай холбоотой хэрэглэгчдийн гомдол санал их байдаг. Тэр дундаа Хятадаас оруулж ирдэг гэх энэхүү бүтээгдэхүүнээс янз бүрийн зөрчил илрэх нь  цөөнгүй. Энэ бүхнийг хэрэглэгчид сошиалдаа дэлгээд л тэгсхийгээд орхидог. Мэргэжлийн тодотголтой байгууллагууд нь шалгаж, хариуцлага тооцож ажиллаж байгаа нь ч нууцын зэрэглэлтэй. Хамгийн сүүлд л гэхэд ТЭСО брэндийн оруулж ирдэг “Слава” брэндийн хүүхдийн будаанаас хорхой гарсан гэх мэдээлэл …

  • 17 May

    ИРГЭН ТАНЫ ХУУЛИЙН МЭДЛЭГТ: Хүүхэддээ хэрхэн тэтгэмж авах вэ?

    Хүүхдийн тэтгэмж тогтоолгох асуудлыг гэр бүлийн тухай хуулиар шийддэг. Өөрөөр хэлбэл хүүхдийн тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод төвшинөөр бодож тооцон 11 нас хүртэлх хүүхдэд амьжиргааны баталгаажих доод төвшин буюу 192 мянган төгрөгийн 50 хувь, 11-18 нас хүртэл 100 хувиар тооцож эцэг, эхээс нь гаргуулна. Үүний тулд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай 2 хувь нэхэмжлэл, Хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар …

  • 17 May

    Монгол Улсад 35 тэрбум төгрөг өртэй “Саусгоби Сэндс” Таван толгойд олборлолт явуулна

    Шүүхийн шийдвэрийг үндэслэн “Саусгоби сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах Сангийн яамны саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхээс улсын төсөвт 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд “Саусгоби сэндс” компани ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн …

  • 17 May

    “Бухын доодохыг харж, үнэг турж үхнэ”

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гааль, татварын ерөнхий газарт ажиллах үеэр “НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сардаа багтаан олгоно” хэмээн мэдэгдсэн. Яагаав бид худалдан авалт бүртээ НӨАТ төлж, улмаар бар код бүхий сугалаатай тасалбар авдаг болоогүй юу. Тэгвэл тэрхүү үйл ажиллагаанаас иргэд татвар төлөгчид бид улиралдаа нэг удаа буцаан олголт авна гэж ойлгосон. Эхний буцаан олголт Ерөнхий сайдын хэлснээр дөрөвдүгээр сард хийгдэх байлаа. …

  • 17 May

    Хаврын тариалалтад нийт 13 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна

    Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас /ТЭДС/ 2016 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлыг бүрэн хангах зорилгоор тариалан эрхэлдэг 1183 аж ахуйн нэгжид нийт 13 тэрбум төгрөгийн үр, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордооны дэмжлэгийг олгоод байна.        Хаврын тариалалтад дутагдах 11972 тонн /дотоод-6292 тонн, импорт-5500 тонн/ үрийн буудайг  ТЭДС-ийн Сэлэнгэ, Хөтөл, Булган, Угтаал, Хархорин салбарын агуулахуудад нөөцөлснөөс өнөөдрийн байдлаар 250 аж ахуйн нэгжид …

  • 17 May

    Нийтийн тээврийг хөгжүүлэх судалгааг иргэдийн гар утсаар дамжуулан явуулж байна

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран тусгай замын автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр  “BRT төсөл”-ийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд нийслэлийн иргэдийн зорчилтын тоог бодитоор гаргаж, 2017 онд үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай замын автобусны маршрутыг оновчтой төлөвлөх зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр анх удаа Улаанбаатар хотын  иргэдийн дунд зорчилтын судалгааг явуулахаар боллоо. Өнөөдөр энэ тухай мэдээлэл өгөхөөр Нийслэлийн Засаг даргын …

  • 17 May

    “Атар” талх Сансар супермаркетад хамгийн өндөр үнээр худалдаалагдаж байна

    Тавдугаар сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1 дүгээр зэргийнх 1000-1300 төгрөг, 2 дугаар зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас …

  • 17 May

    Хуванцар сав хорт хавдар үүсгэж байгааг залуус эсэргүүцэн хэрэглээнээс хасах нь зүйтэй гэж нэгдлээ

    Бидний үеийн залуус нэгдэж өөрсдийгөө өвчлүүлээд байгаа зүйлстэй тэмцэж байна. Нэг үгээр хөдөө орон нутгийн болон хотод гэр хороололд амьдарч байгаа залуус нэгдэн хорт хавдарын өвчлөлтэй тэмцэх ажлыг өөрийн гэр бүл, өрхийн хэрэглээнээсээ эхлүүлж байна хэмээн өнөөдрийн хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид яриагаа эхлэлээ. Эдгээр оюутан залуус хуванцар савны хэрэглээг хязгаарлаж, хэрэглээнээс халах аргыг санаачлан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байгаагаа зарлаад, …

  • 17 May

    Үндэсний их баяр наадмын найруулагчаар Н.Наранбаатар, Г.Цоггэрэл нар ажиллана

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хурал өнөөдөр болж, баяр наадмын төсвийн төслийг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо. Мөн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулсан талаар танилцууллаа. Нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар, төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, …

  • 17 May

    Ерөнхий сайд Оросын сэтгүүлчидтэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улаанбаатарт зохион байгуулагдсан Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форумд уригдан оролцсон ОХУ-ын  телевиз, радиогийн улсын компанийн орон нутгийн  салбарын 17 сэтгүүлчтэй уулзаж, Монгол орон, Монгол, Оросын харилцааны уламжлал, хүндрэл бэрхшээл, нөөц боломж, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөлийн үнэ цэнэ зэрэг сэдвүүдээр ярилцаж, тэдний  сонирхсон асуултад хариулав. Тэрбээр цөөнгүй жил зогсонги байдалд орсон ч Монгол, Оросын олон талт харилцаанд …

  • 17 May

    Цогцсоос шинжилгээ авч алга болсон бүсгүй мөн эсэхийг шинжилж байна

    Энэ сарын 9-ний өдөр АНУ-ын Чикаго хотын WGN телевизээр Чикаго хотын өмнөд дүүргийн машин ачих газрын эзэнгүй зогсоол дээрээс машин дотроо нас барсан байдалтай эмэгтэйн цогцос олдлоо гэсэн мэдээ гарчээ. Манай консулын хэлтсийнхэн мэдээллийн мөрөөр Чикаго хотын цагдаагийн газартай холбогдож хэргийг шалгаж буй мөрдөн байцаагч Том Крэнтэй утсаар ярьсан байна. Олдсон машин нь иргэн З-ийн унаж явсан Хонда аккорд машины …

  • 17 May

    Нууранд осолдсон иргэдийн цогцсыг хайж 120 гаруй удаагийн шумбалт хийжээ

    Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нууранд 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр загасчилж явсан дөрвөн иргэн завьтайгаа нууранд осолдож, аврагчид иргэн Б, Г нарын цогцос болон иргэдийн завийг олоод байсан юм. Харин иргэн Б, М нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тул ар гэрийнхний зөвшөөрлөөр эрлийг 2016 оны 05 дугаар 16-ны өдрөөс эхлэн зогсоогоод байна. Аврагчид …