Tag Archives: нийгэм

September, 2015

  • 18 September

    Завхан аймгаас 351 тарвага агнажээ

    Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид энэ сарын 17-нд Эмээлтийн авто тээврийн шалган бүртгэх товчоогоор Завхан аймгийн Отгон сумаас ирсэн жолооч М 136 ширхэг тарваганы тулам, жолооч Г 215 ширхэг тарваганы тулам тээвэрлэн нийслэл рүү оруулахаар завдсаныг илрүүлжээ. Хураагдсан тарваганы тулмыг зохих журмын дагуу Зооноз өвчин судлалын төвд зохих шинжилгээнд хамруулахаар хүлээлгэн өгсөн байна. НМХГ-аасжил бүр 8-10 дугаар сард …

  • 18 September

    Хөдөө аж ахуйн салбарт евро стандартыг хэрэгжүүлнэ

    Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Польш Улсын Сэймийн Дэд маршал Ноён Эугэниуш Гжэшчакийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа Монголын хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хөрш орнууд цаашлаад япон, солонгос, Европын зах зээлд гаргаж болно. Ингэхдээ нөөц бололцоогоо ашиглаж, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин, стандартыг сайжруулахаар зорьж байгаагаа мэдэгдсэн юм. Түүнчлэн евро стандарт бүхий …

  • 18 September

    Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв 90 жилийн ойтойгоо золгожээ

    Бидний нэрлэж заншсанаар ахмадын асрамжийн газар буюу Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. 1925 онд Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Улаанбаатар хотод Махан дов гэдэг газар байгуулагдаж үүх түүхээ эхэлж байсан энэ газар өдгөө илүү их бүтээн байгуулалттай ахмадуудыг асардаг, хөгжүүлдэг үндэсний хэмжээний томоохон төв болон хөгжжээ. 1957 оноос Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шилжин байршаад 1967 оноос хойш Төв …

  • 17 September

    ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн байнгын хорооны хурал болж өндөрлөлөө

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн намрын хурал өнөөдөр /2015.09.17/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдаан ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвээр үргэлжиллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хурлын төлөөлөгчид Европын холбооны бусад улс орнууд …

  • 17 September

    Excluve брэнд 100 сая төгрөгийн ҮНЭГҮЙ бараа тараах болсны учир?

    Excluve брэндийн дансыг татварын өрөөс үүдэн хаасан нь зөв үү? Excluve брэнд энэ сарын 19-20-ны өдрүүдэд Хүннү молл болон хорооллын Номин их дэлгүүрийн дөрөвдүгээр давхарт өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүнүүдээ үнэгүй тараанагэдгээ өчигдөр сошиал ертөнцөөр зарлаад буй. Үнэгүй тараагдах нийт бүтээгдэхүүний үнэн дүн 100 сая төгрөгтэй дүйцэх  аж. Сошиал ертөнцөд маргаан дэгдээсэн энэ асуудал Үндэсний үйлдвэрлэгч нараа татварын бодлогоор дарамталдаг хууль …

  • 17 September

    Өнгөрсөн шөнө 35 согтуу жолоочийг журамлажээ

    Замын цагдаагийн алба хаагчид өнгөрөгч хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 жолоочийг журамлаж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.Мөн хоёр жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон бол дөрвөн явган зорчигч согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна. Энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон согтуугаар замын хөдөлгөөнд …

  • 17 September

    ОБЕГ “A” үнэлгээ авав

    Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад явуулах  улсын үзлэгт  Онцгой байдлын ерөнхий газар өнгөрсөн долоо хоногт хамрагдав.  Үзлэгээр Онцгой байдлын ерөнхий газар “А” үнэлгээ авлаа. Байгууллагын хэтийн төлөвлөгөөг шинэчлэх, архивын программ хангамжийг бүрэн гүйцэд ашиглах, цахим баримтын холболтыг сайжруулах, шинээр ажилд томилогдсон зарим албан хаагч төрийн болон мэргэжлийн шалгалтад ороогүй зэрэг зөрчил дутагдал илэрснийг засч залруулан ажиллахыг …

  • 17 September

    “Архи, тамхигүй ирээдүй” нэг сарын аяныг эхлүүллээ

    Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд оюутан, сурагчдад архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах, түүнээс  урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор “Архи тамхигүй ирээдүй” нэг сарын аяныг эхлүүллээ. Аяны хугацаанд их, дээд сургууль, коллежийн оюутнуудад сургалт, сурталчилгаа явуулах “Архи тамхигүй ирээдүй – бидний оролцоо” сэдэвт …

  • 16 September

    Албан хаагчид хямд үнэтэй орон сууцанд хамрагдах боломжтой

    Онцгой байдлын албаны  удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудал, аятай тухтай ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх тал дээр шат дараалсан олон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа билээ. Энэ удаа орон сууцжуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд Амгалан дахь 063-р аврах гал унтраах ангийн хашаанд 300 айлын орон сууцыг бариулахаар  “Цээб” ХХК-тай хамтран 2016 оны 12 сард ашиглалтанд оруулахаар гэрээ байгуулжээ. Орон сууцны үнэ  1мкв 985,000 төгрөг …

  • 16 September

    Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн тайланг танилцууллаа

    Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банк хамтран ” Монгол дахь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, үр шим хүртэгчдийн байдалд хийсэн дүн шинжилгээ” тайланг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо. Уг тайлан нь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, төсвийг тоймлон …

  • 16 September

    Дэд сайд А.Баттөр тушаал зөрчин С.Цэрэнчимэдийн байрыг будлиантуулжээ

    Баянзүрх дүүргийн VIII хороо буюу Улаанхуаранд байрлалтай 63 айлын орон сууцанд “Алдар” спорт хорооны тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг оруулахаар болж байрны түлхүүрийг өгч байсан цаг саяхан.  Тэгвэл байрны түлхүүрийг авсан, өөр хүн орсон, түлхүүр солигдсон гэх мэдээлэл тарсан.  Тэгвэл энэ талаарх бодит мэдээллийг манай сэтгүүлч бэлтгэжээ. Баянзүрх дүүргийн VIII хороо буюу Улаанхуаранд энэ жилийн 08-р сард ашиглалтад орсон 63 айлын орон сууцанд Батлан хамгаалах салбарт  сайн ажиллаж, амжилт …

  • 16 September

    Улсын ургацын комисс хуралдлаа

    Ургац хураалтын ажлыг шуурхай удирдлагаар хангах, явцад гарах аливаа асуудлуудыг шийдвэрлэхэд төрийн байгууллагуудын оролцоог сайжруулах үүднээс Улсын ургацын комиссын энэ намрын анхны хуралдааныг ХХААЯ-наас зохион байгууллаа. Хурлаар энэ оны ургацын урьдчилсан балансын танилцуулгыг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга Ц.Болорчулуун, гангийн байдалд хийсэн эрсдэлийн үнэлгээний дүн, ургац хураалтын технологийн зөвлөмжийн танилцуулгыг Ургамал газар …

  • 16 September

    17 тонн үр тариа хураагаад байна

    Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн …

  • 16 September

    Өнөөдөр “Нарантуул” “Сандэй плаза” худалдааны төвүүд амарна

    Улаанбаатар хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн хурлыг энэ сарын 15-19-ний өдүүдэд зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Сандэй плаза” худалдааны төв, “Өгөөмөр” техникийн захууд 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд амрахаар болсон.  “Нарантуул” худалдааны төвийн есдүгээр сарын 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 22-ны амралтын өдөр, “Сандей плаза” худалдааны төвийн есдүгээр сарын …

  • 16 September

    Орон нутгийн автомашин өдөрт гурван удаа зөрчил гаргажээ

    Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зөрчил илрүүлэх камерт өдөр тутмын хурд, гэрэл дохионы зөрчлүүд бүртгэгдэж бид албан ёсны сайтаараа дамжуулан мэдээ хүргэж байгаа билээ.  2015 оны 09/13-ны өдрийн зөрчлийн мэдээг харвал 1 өдөрт 3 удаа хурд хэтрүүлж зөрчил гаргасан 1170 орх дугаартай орон нутгийн автомашин, мөн өдөрт давтан буюу 2 удаа хурд хэтрүүлэн зөрчил гаргасан 7 автомашин бүртгэгджээ. Үүнд: 1170 ОРХ- …