Tag Archives: нийгэм

September, 2015

  • 23 September

    “Үндсэн хуульт ёс ба ерөнхийлөгчийн бүрэн эрх” олон улсын онол-практикийн бага хурлыг нээв

    Монгол Улсад Ерөнхийлөгчийн институц байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хамтран зохион байгуулсан “Үндсэн хуульт ёс ба ерөнхийлөгчийн бүрэн эрх” олон улсын онол-практикийн бага хурал өнөөдөр Төрийн ордны “Б” танхимд эхэллээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан онол-практикийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ: Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид, Хүндэт зочид, хатагтай, ноёд оо, Та бүхэнд …

  • 23 September

    Хүүхдүүдийн хоолны зардлыг эцэг, эхчүүд өөрсдөө даана

    -Хүүхдүүдийн хоолны зардлыг эцэг эхчүүд өөрсдөө даана- Манай улсад сургууль, цэцэрлэгийн байрны хүрэлцээ муугаас болж бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Үүнээс үүдэн эцэг, эхчүүд цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхээр жил бүрийн намарт цэцэрлэгийн гадаа хонодог жишиг тогтсон. Тэгвэл энэ байдлыг арилгах үүднээс УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх хуулийг санаачилж, батлуулсан билээ. Хүүхэд харах үйлчилгээний төв нь хүүхдийн сурах орчинг бүрдүүлж, …

  • 23 September

    Дэлхийн хошой аварга, дэд хурандаа С.Батцэцэг: Ногоон мөрдөст ахан дүүсдээ баярлалаа гэж хэлье

    Энэ жилийн насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо хэдхэн хоногийн өмнө болж өнгөрөв. Америкийн нэгдсэн улсын дэвжээн дээр хагас минутын хугацаанд монгол охин өрсөлдөгчөө цэвэр ялж алтан медалийн эзэн болсноор дэлхийн хошой аварга хэмээн өргөмжлүүлэх болж монгол цустай хүн бүхнийг сэтгэлийг огшоож нулимсыг нь мэлмэрүүлсэн юм. Тийм ээ, Соронзонболдын Батцэцэг хэмээх 25-хан настай энэ …

  • 23 September

    Шагналын хуртай хилчдийн баяр

    Орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүсч, хөгжсөний 82 жил, хилчдийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн албандаа амжилт гарган ажиллаж буй алба хаагчдыг ХХЕГ-ын даргын тушаалаар шагнаж, урамшууллаа. ХХБ-ын “Онц хилчин” тэмдгээр Хил хамгаалалтын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Б.Дашдэндэв, “Жуух бичиг”-ээр Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Л.Баянмөнх, Төв архивын мэргэжилтэн ахмад Х.Жаргалмаа нарын долоон хүнийг шагнасан бол Хил хамгаалалтын хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа А.Сүхбаяр, …

  • 23 September

    Ц.Оюунбаатар: Хөрөнгө зарахгүй хийх ажил бол сахилга, хариуцлагыг дээшлүүлэх асуудал юм

    УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өөрийн эрхлэх асуудлын агентлагуудтай танилцах ажлаа ОБЕГ-аас өнөөдөр эхлэв. Монгол Улсын Шадар сайдыг  ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт бие бүрэлдэхүүн бэлэн жагсаж, хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа. ОБЕГ-тай танилцах хүрээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, Гамшиг судлалын хүрээлэнгийн ажил болон шинээр баригдаж буй гамшгийн үеийн удирдлагын  барилгын …

  • 22 September

    Чансаагийн чансаатай ЧАНСАА СУГАЛАА-т худалдаа

    Чансаагийн чансаатай ЧАНСАА СУГАЛАА-т худалдаа 3 дахь жилдээ зарлагдаж байна. Супер шагнал буюу Азтанд TOYOTA estima маркийн авто машины хонжвортой юм. Таны Чансаа дэлгүүрийн бүх салбараас худалдан авалт хийсэн 50.000 төгрөг тутамд 1 ширхэг сугалаа олгох бөгөөд 1 сугалаагаараа 5 удаагийн хонжворт оролцох боломжтой юм. Хонжворын талаарх мэдээллийг ТВ8 телевиз, www.chansaa.mn веб хуудас,www.fb.com/chansaabrand хуудаснуудаар тогтмол хүргэнэ. Сугалаат худалдаа 2015.08.29 – 2015.10.29 хооронд үргэлжлэх юм. Ингээд та бүхэн …

  • 22 September

    Төв Азийн бүсийн Түймрийн менежментийн нөөцийн төв нээгдлээ

    Төв Азийн бүсийн түймрийн менежментийн нөөцийн төв (ТАБТМНТ)-ийн нээлтэнд зориулсан сургалт өнөөдөр Монгол Японы соёлын төвд боллоо. Уг сургалтыг БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ: “Хил нэвтрэхдээ хэнээс ч асуудаггүй, ямар ч зөвшөөрөл хэрэггүй, гамшиг дагуулдаг зүйл бол түймэр. Тийм учраас бид хамтран ажиллаж, туршлага солилцож ажиллах нь хамгаас чухал юм. Ялангуяа хил залгаа оршдог орнуудад энэ нь хамгийн …

  • 21 September

    Орос жуулчны амийг аварчээ

    Манай улсад жуулчлалаар явж байсан Орос улсын иргэнийг аварчээ. Ховд аймгийн Ховд сумын “Адаг ус” гэдэг газар Олон улсын аялал жуулчлалын шугамаар явж байсан ОХУ-ын иргэн С /Ховд аймгаас Баян-өлгий аймаг явах чиглэлийн замд, аймгийн төвөөс 15 км/ РУС125АР890 улсын дугаартай “MERCEDES BENZ” загварын автомашин нь эвдрэн, 10 цаг хээр зогсож байна гэсэн дуудлага онцгой байдлын газар ирсэн байна. Дуудлагын …

  • 21 September

    Аймгуудын бэлтгэх хадлан, тэжээлийн хэмжээг тогтоож өгчээ

    Хөдөө аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол баталсан. Үүнд аймаг, нийслэл, сум, дүүргийн бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээ багтаад байгаа юм. Нийт аймгийн хэмжээнд 29454 тонн өвс, 11115 тонн тэжээл бэлтгэхээр тогтоожээ. Цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийлүүлсэн бага …

  • 21 September

    Хоёр шуудай эм хаясан байжээ

    Голын эрэг дагуу их хэмжээний эм бэлдмэл хаясан байжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Ундраа” хүүхдийн зуслангийн зүүн талд голын эрэг дагуу хоёр шуудай орчим эм бэлдмэл хаясан гэх дуудлага энэ сарын 19-ний шөнө 00.30 цагийн үед ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу тус газрын Аврах тусгай ангийн долоон хүний бүрэлдэхүүнтэй химийн бүлэг ажиллаж үүрээр бэлдмэлүүдийг аюулгүй болгосон байна. Эх …

  • 21 September

    Өнөөдөр Зүүн Хойд Азийн хотууд ногоон хөгжлийн тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэнэ

    Хаана:   Гадаад Хэргийн Яам, «Зөвшилцөл» танхим 08:30 – 09:00  Бүртгэл НЭЭЛТ Хурлын дарга: Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан Орлогч 09:00 – 09:25  Нээлтийн үг Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Н.Батцэрэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайд 09:25 – 09:45  Үндсэн илтгэл Ноён Пак Вон Сүүн, Сөүл хотын Захирагч   09:45 – …

  • 19 September

    Гадны төлөөлөгчдөд зориулсан бэсрэг наадам болов

    Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулав. Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын хууль тогтоох байгууллагын болоод олон улсын байгууллагуудын төлөөлөгчдөд зориулсан бэсрэг наадам өнөөдөр /2015.09.18/ Төв аймгийн Эрдэнэ сумын Баян давааны ард орших …

  • 19 September

    Хүмүүжигч нарт сургалт зохион байгууллаа

    Монголын Залуучуудын Холбоо Төв аймгийн Баян сумын нутагт байрлах ШШГЕГ-ын харьяа Мааньтын хорих 415 дугаар ангийн албан хаагчид болон хүмүүжигч нарт ном бэлэглэх, амьдралын эерэг хандлагад уриалсан өдөрлөгийг энэ сарын 16-нд амжилттай зохион байгууллаа. Хүмүүжигчдийг ял эдэлж байх хуга­цаанд нь ний­гэм­шүүлэх, тэднийг амьдралын зөв дадал хэвшилд уриалах зорилгоор зохион байгуулсан уг өдөрлөгт 500 гаруй хүмүүжигч хамрагдсан юм. Өдөрлөгөөр Сургалт судалгааны Полиси төвийн гүйцэтгэх захирал Г.Чойжамц “Амьдрал …

  • 19 September

    Монгол брэнд “Exclusive” үнэгүй тараагдаж байна

    Монголын анхны үндэсний үйлдвэрлэгч үндэсний брэнд ”Exclusive” 2011 оноос зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.“Exclusive” брэнд Чингис бондоос 580 сая төгрөгийн зээл авч, үйл ажиллагаа явуулж буй. Ойролцоогоор 100 орчим ажлын байртай уг  компанийн оёдолчид 1 сая хүртэлх төгрөгийн цалинтай аж. Гэвч гурван жилийн өмнөөс буюу 2013 оны 11 дүгээр сард татварын шалгалтаар 150 сая төгрөгийн татварын өр ногдуулснаас маргаан …

  • 18 September

    Гэр хорооллын айлуудын цахилгааныг таслахгүй боллоо

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхан хамтран “ Хэрэглэгч тантай хамт” нээлттэй өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг нь төрийн байгууллагууд анх удаа гэр хорооллын нутаг дэвсгэр дээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Гэр хорооллын айл өрхүүд цахилгааны хэрэглээгээ хянах боломжгүй, цахилгааныг нь хэрэглэгчдэд мэдэгдэхгүй тасалдаг хэрэглэгчдийн эрх ашгийг хохироодог байна. Тиймээс энэ удаа төрийн байгууллагууд хамтран хэрэглэгчдийнхээ …