Tag Archives: нийгэм

April, 2016

  • 25 April

    “Холливуд” Амарааг зодож гэмтээжээ

    Монгол жүжигчдээс Холливудад анх удаа гарч, өөрийн авьяас билгийг хилийн чанадад гайхуулан илүү олон фэнтэй болсон жүжигчин Амарсайхан өнгөрсөн хагас сайн өдөр бусдад зодуулж, хүнд гэмтсэн гэж эх сурвалж мэдээллээ. Түүн рүү ямар ч шалтгаангүйгээр машиндаа суух гэж байхад нь халдсан бөгөөд улс төрийн шалтгаантай гэж хардаж байгаа юм байна. “Намайг Амараа гэдэг” хэмээх цуврал шторкоороо хүмүүсийг байлдан дагуулж, ардчилсан …

  • 25 April

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Истанбул хотын захирагч Кадир Топбаш бараалхлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн урилгаар Улаанбаатарт албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын Захирагч Кадир Топбаш Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхлаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Истанбул хотын Захирагч Кадир Топбашийг Улаанбаатар хотод тавтай зочлохыг хүсээд түүний айлчлал хоёр улс, хоёр хотын харилцаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Мөн Улаанбаатар, Истанбул …

  • 25 April

    Гэр бүлийн салалтанд “ажилгүйдэл” нөлөөлөөд байна

    Манай улс гурван сая гаруйхан хүнтэй ч эрдэнэс баялагийн “Охь” болсон нутагтай. Тэгсэн ч бид өртэй төртэй, ядуу хоосон амьдарч байна. Бидний амьдралын хамгийн гол асуудал иргэд нь эрүүл бус, эх орон өртэй, хөгшид буурлууд бухимдалтай, залуус нь ажилгүй, “гишгих” газаргүй шахуу болтлоо газар нутгаа хөндүүлэн байна. Ийм нийгэмд бид тэмцэн өдөр хоногийг өнгөрүүлж байгаа нь эмгэнэлтэй. Гэхдээ энэ бүх …

  • 25 April

    Зика зуны дулаан үед “нөмрөх” –гүй гэх баталгаа байна уу

    Хонгконг, Малайз, Хятадын өмнөд мужруу дулаан уур амьсгалтай орнуудад манайхан ихээр зорчдог. Худалдаа наймаа, бизнес, аялал жуулчлалаар явж байгаа иргэдийг халуун орны Зика вирусаас хамгаалах, ойлгуулан таниулах, мэдээлэл өгөх төрийн үйлчилгээ манай оронд алга. Удахгүй урин цаг ирж +35-с дээш хэмд халах үед тэдгээр шумуулар дамжин ирэх халдваруудаар өвчлөхгүй гэх баталгаа байгаа юу? Үүнийг эмч мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага, эрүүл …

  • 25 April

    Фэйсбүүк дахин шинэчлэлт хийлээ

    Өнөөдрөөс эхлээд фэйсбүүкийн мессэнжэр ашиглан хэд хэдэн найзтайгаа зэрэг ярилцах боломжтой боллоо. Өнөөдөртөө багтан “IOS” “Android” дахь фэйсбүүк апп-ууд шинэ хувилбарт шилжих талаар тус компанийн ажилтан Дэйвид Маркус мэдээлжээ. “Group Call” хэмээх тохиргоо шинээр нэмэгдэх бөгөөд үүнийг ашиглан найзуудтайгаа шууд ярилцах боломжтой юм. Шинэчилсэн хувилбарыг ашиглаж үзэхийн тулд маргаашаас эхэлж фэйсбүүк мессэнжэрийн апп-аа “update” хийх шаардлагатай аж. Эх сурвалж: Times.mn

  • 25 April

    АСЕМ-аас болж Туул голын голдрилыг өөрчилж, урсгалыг нь хаасан уу

    АСЕМ гэж ажил хурдан болж өнгөрөөсөй гэсэн бодолтой иргэд олон байна. Энэ ажлаас болж хэвийн ажил амьдрал алдагдахаас гадна, улс орны нөхцөл байдлыг овонгоор нь эргүүлж байна гэх хардлага төрүүлэх мэдээ мэдээлэл ч ар араасаа гарсаар байна. АСЕМ яах вэ, болоод өнгөрдөг юм байх. Харин энэ арга хэмжээг угтаж, улс орноо өөрчилсөн үйл явдлыг хэрхэн хуучин хэвэнд нь оруулах вэ …

  • 25 April

    ОХУ-аас 11 удаа ой, хээрийн түймэр хил даван орж иржээ

    Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын 15 дугаар хуралдаан” өнөөдөр  Улаанбаатар хотноо эхэлж байна. Ой, хээрийн түймрийн гаралтын тодорхой хувийг хил дамнасан ой, хээрийн түймэр эзэлдэг. Өнгөрсөн 2015 онд гэхэд манай улсын хилээр ОХУ-аас 11 удаа ой, хээрийн …

  • 25 April

    Намын жагсаалт үгүй болсонд баярлах уу, яах вэ

    Муур багшийн нэг үлгэр байдагдаа. Муур гуай буянтан багш царайлж байгаад хэдэн хулганыг нэг нэгээр нь хүртэж орхидог. Хөөрхий хулганууд багшдаа итгэсэн хэвээр, залбирсан хэвээр. Өнөөдрийн улс төрийн тайзан дээр өрнөж байгаа явдлыг харахаар энэ үлгэр эрхгүй санаад орох аж. Сонгуулийн хуулийн намын жагсаалт гэсэн заалтыг ҮХЦ -ийн дунд суудлын хуралдаанаар түдгэлзүүлсэнд олон нийт ч, зарим намууд ч, нийгмийн хэсэг …

  • 25 April

    Өнөөдөр Р.Чингисийг ажлаас нь чөлөөлж, Б.Билэгтийг томилно

    Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх асуудал өнгөрсөн долоо хоногоос яригдаж эхэлсэн. Тодруулбал, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Ерөнхий сайдад түүнийг албан үүргээс нь чөлөөлүүлэх хүсэлтийг хүргүүлсэн юм. Тэгвэл өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлж, түүний оронд ШШГЕГ-ын дарга Б.Билэгтийг томилохоор болжээ. Харин ШШГЕГ-ын даргаар дотоодын Цэргийн штабын …

  • 22 April

    10 мянга гаруй хүүхэд хүнд хортой хөдөлмөр эрхэлдэг

    Жил бүрийн зургадугаар сарын 12-ныг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон 2002 оноос хойш манай улс тэмдэглэж ирсэн билээ. Энэ өдрийг угтаж “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг” аяныг орон даяар зарлахаар болсон бөгөөд аяны нээлтийг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулсан байна. Өнөөдөр манай улсад 100 гаруй мянган хүүхэд ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлж байгаагаас 10 мянга гаруй хүүхэд хүнд, хортой хөдөлмөр …

  • 22 April

    11.9 сая төл хүлээн аваад байна

    ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал мал төллөлт, хаваржилтын байдлаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар мал төллөлт ид явагдаж, нийт эх малын 50.3 хувь буюу 12.1 сая эх мал төллөж, 11.9 сая төл хүлээн аваад байна. Төлийн тоо өмнөх 7 хоногоос 1.9 саяар нэмэгдсэн байна.  Үүнээс 34.2 мянган ботго, 103.2 мянган унага, 309.9 мянган тугал, 6.2 …

  • 22 April

    Тариаланчдын зээлийг “Монгол тариалан” корпорациар дамжуулан олгоно

    Хаврын  тариалалтыг дэмжих зорилго бүхий “Монгол тариалан” дэд хөтөлбөр батлагдсантай холбогдуулан ХХАА-н сайд Р.Бурмаа мэдээлэл хийлээ.  04 дүгээр сарын 21-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаан ХХАА-н сайд Р.Бурмаагийн саналын дагуу хуралдаж,  тариаланчдын тулгамдсан асуудал болсон санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх, хаврын тариалалтыг дэмжих зорилготой “Монгол тариалан” дэд хөтөлбөрийг баталлаа. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхтэй, уринш боловсруулж бэлтгэсэн, үр …

  • 22 April

    Ухаалаг утас удаан хугацаагаар ашиглах нь хүүхдийн нүдийг хялар болгодог

    Өсвөр насны хүүхдүүд ухаалаг гар утсыг удаан хугацаагаар ашиглах нь нүдний гажиг үүсгэдэг байж болзошгүй байна. Энэ тухай өчигдөр Солонгосын Чоннам Их Сургуулийн эмнэлгийн эмч, эрдэмтэд анхаарууллаа. Өмнөд Солонгосын Чоннам Их Сургуулийн эмч нар өсвөр насны хүүхдүүдийг 30 минутаас илүү хугацаагаар ухаалаг гар утас ширтэхээс зайлсхийхийг анхааруулсан байна. Ойрын хялар өвчний оноштой өсвөр насны хүүхэд олон болсныг ухаалаг гар утас …

  • 22 April

    “Монгол тариалан” дэд хөтөлбөр батлагдлаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан ХХАА-н сайд Р.Бурмаагийн саналын дагуу хуралдлаа. Хуралдаанаар тариаланчдын тулгамдсан асуудал буюу санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх, хаврын тариалалтыг дэмжих зорилго бүхий “Монгол тариалан” дэд хөтөлбөрийг баталлаа. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхтэй, уринш боловсруулж бэлтгэсэн, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг туршлагатай тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж хамрагдах бөгөөд намрын ургац, газар …

  • 22 April

    Төмс, хүнсний ногооны үнэ өсчээ

    Мах: 2016 оны 04-р сарын 3 дахь долоо хоногт хонины ястай нэг килограмм нь дунджаар 6800 төгрөг, үхрийн ястай мах /1 кг/ 8125 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 45 төгрөгөөр, үхрийн цул мах 0.7 хувиар буюу 70 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад …